Нийгмийн

“Хоггүй Хан-Уул” хэлэлцүүлэг боллоо

Хан-Уул Эко дүүргийн хог хаягдлын менежментийг сайжруулах “Хоггүй Хан-Уул” хэлэлцүүлэг 2021 оны аравдугаар сарын 29-ний өдөр боллоо. Хан-Уул дүүргийн Засаг даргын 2021-2024 онд хэрэгжих “Хоггүй Хан-Уул” дэд хөтөлбөрийн хэрэгжилтийг сайжруулах ажлын хүрээнд энэхүү хэлэлцүүлэг өрнөв.

Тус хэлэлцүүлэг төр, хувийн хэвшил, төрийн бус байгууллага, орон нутгийн өөрөө удирдах байгууллагын төлөөллийг оролцуулан “Хоггүй Хан-Уул” хог хаягдлын менежментийг сайжруулах сэдвийн хүрээнд зохион байгуулагдлаа.

“Хоггүй Хан-Уул” хэлэлцүүлэгийн зорилго хог хаягдлын менежментийг сайжруулах, хөрс, орчны бохирдлоос байгаль орчин, хүний эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, хог хаягдлыг эх үүсвэр дээр нь бууруулж, ангилан ялгах ажлыг эрчимжүүлэх, хог хаягдлын үйлчилгээний хураамж төвлөрүүлэх үйл ажиллагааг сайжруулах, Төрийн болон иргэний нийгэм, иргэд, СӨХ, аж ахуйн нэгж байгууллагуудын саналыг тусгаж, бодит үр дүнд хүргэхэд оршино.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button