ДЭЛХИЙНийгмийнНИЙГЭМЭнтертайнмент
2021 оны хамгийн трэнд үг

Оксфордын толь бичигт 2021 оны хамгийн алдартай трэнд үгээр “Vax” гэсэн үг тодорлоо. Энэ нь “вакцин”, “вакцинжуулалт” гэсэн утгатай. Үүнтэй холбоотой мэдээлэл толь бичгийн вэб хуудсанд нийтлэгджээ.

2021 онд энэ үгийг өмнөх үетэй харьцуулахад 72 дахин их ашигласан гэж мэргэжилтнүүд онцолжээ.
Нэмж дурьдахад, хүмүүс энэ үгийн хялбаршуулсан хувилбарыг илүү олон удаа ашиглаж эхэлсэн гэнэ. Жишээлбэл, “vaxxie” /вакцинжуулалтын үеэр авсан зураг/, “anti-vaxxer” /вакцинжуулалтын эсрэг/, “double vaxxed” /хоёр тун вакцин хийлгэсэн хүн/ гэсэн үгнүүдийг түлхүү ашигласан байна.
(Эх сурвалж: msn)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.