НийгмийнЭДИЙН ЗАСАГ

ДАТА: ЖДҮГ хоршооны бэлгийн багц, ойн медаль зэрэгт 47 сая төгрөг зарлагаджээ

Жижиг дунд үйлдвэрийн газар /ЖДҮГ/-ыг Я.Эрдэнэсайхан удирддаг. Тэрбээр өнгөрсөн аравдугаар сард төсвийн мөнгөнөөс 47 сая 320 мянган төгрөгийг Хоршооны 100 жилийн бэлгийн багц, ойн медаль, урьдчилгаа төлбөр зэрэгт зарлагаджээ.


Я.Эрдэнэсайхан 2020 оны наймдугаар сараас өнөөг хүртэл тус газрыг удирдах хугацаандаа шилэн дансны тухай хуулийг маш хангалтгүй хөтөлж ирсэн хар түүхтэй. Тодруулбал, 2021 оны I-VII сарын шилэн дансны хөтлөлтийг л гэхэд өнгөрсөн наймдугаар сарын сүүлээр бөглөсөн байх жишээтэй.


Жижиг дунд үйлдвэрийн газрын 2021 оны шилэн данс хөтөлсөн байдлыг баримт болгон хавсаргав.


Дээрх баримтаас Цалингийн зардлаас бусад таван сая төгрөгөөс дээш үнийн дүнтэй орлого, зарлагын гүйлгээ” гэсэн утгыг ажиглавал 10 сар хүртэл бүрэн бөглөгджээ. Гэхдээ эхний долоон сарын утга нь шар өнгөөр зөвлөгдсөн бол түүнээс хойших нь ногоон өнгөөр зөвлөгдсөн байгаа юм. Үүнээс үзвэл шарласан утгуудыг бөглөсөн ч цаг хугацаандаа бөглөөгүй гэх утгыг илтгэж байна.

Харин эл утгуудаас хамгийн сүүлд бөглөсөн утга болох аравдугаар сарын таван саяас дээш төгрөгийн орлого, зарлагын гүйлгээг онцлон нягтлав.


Жижиг дунд үйлдвэрийн газрын аравдугаар сарын шилэн дансны бөглөсөн утгыг баримт болгон хавсаргав.


Иймд аравдугаар сарын орлого зарлагын гүйлгээг нягталж үзвэл Хоршооны 100 жилийн бэлгийн багц”-д 12 сая 600 мянган төгрөгийг зарлагадсан бол Хоршооны 100 жилийн ойн медаль”-д 6 сая 720 мянган төгрөг, Хоршооны 100 жилийн ойн урьдчилгаа төлбөр”-т 28 сая төгрөгийг тус тус зарлагадсан байна.

Ийн зарлагадахдаа ямар гэрээ байгуулж, яаж ажилласан тухайгаа Шийдвэрийн хуулбар” хэсэгт баримт болгон хавсаргах учиртай. Гэвч Я.Эрдэнэсайхан дарга Шилэн дансны хуулийг зөрчин уг хэсгийг бөглөсөнгүй. Үүнээс үзвэл түүнд бараг л шилэн дансны хууль үйлчилдэггүй, хэн ч түүнд шаардлага тавьдаггүй бололтой. Өөрөө ч Шилэн данс хариуцсан мэргэжилтэндээ ажлын шаардлага тавихгүй, толгойг нь илж, олон сараар шилэн дансыг дуртай цагтаа бөглөхийг зөвшөөрдөг нь дээрх баримтуудаас харагдана.


Я.Эрдэнэбаяр дарга зөвхөн шилэн дансны хуулиас гадна ковидын хуулийг ч мөн зөрчиж байгаа юм. Учир нь ковидын хуульд цар тахалтай хүнд хэцүү цаг үед тэвчиж болох зардлыг танах заалттай. Гэвч түүнд хоршооны 100 жилийг тэмдэглэж, хэцүү цагт иргэд арай ядан илүүчлэн байж төлсөн татварын мөнгийг бэлгийн багц, ойн медаль зэрэгт ийн цацаж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button