ДЭЛХИЙНийгмийнНИЙГЭМЭРҮҮЛ МЭНД

Билл Гейтс “COVID-19”-өөс аюултай тахлын талаар дахин анхааруулав

“Майкрософт” компанийг үүсгэн байгуулагч, тэрбумтан Билл Гейтс хэдэн арван тэрбум америк долларын өртөгтэй судалгаа хийх уриалга гаргажээ. Тэрбумтан хэлэхдээ, Дэлхий дахин дахин шинэ аюул заналхийллийн өмнө ирээд байгааг дахин анхааруулав. Учир нь, тэрбээр өмнө нь ч энэ талаар нэг бус удаа сануулж байсан. Түүний хэлснээр энэ тахал нь “COVID-19”-ийн халдвараас илүү аюултай гэж байгаа юм.

Хүн төрөлхтөнд эрүүл мэндээ хамгаалахын тулд вакцин байсан ч харин халдварыг зогсоож чадаагүй гэдгийг Гейтс хэлэв.

Өвчин эмгэгтэй тэмцэхийн тулд хүн төрөлхтөн технологийн хөгжилд хөрөнгө оруулалтыг түлхүү хийх хэрэгтэй, ялангуяа вакцины боловсруулалт, үйлдвэрлэлийг хамаагүй хямд болгож, үйлдвэрлэлийн тоог эрс нэмэгдүүлэх шаардлагатайг онцлов.

Ирээдүйн вакцин нь шархны наалт шиг болно гээд тахал өвчингүй энгийн үед ч хэрэг болно гэж Гейтс үзэж байна.

Аравдугаар сард Гейтс ногоон аж ахуй эрхэлдэг пүүс компаниудад маш том ирээдүй байгааг зөгнөсөн. Дэлхийн уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх технологид оруулсан хөрөнгө оруулалтын өгөөж нь өнөөгийн хамгийн том технологийн компаниудын хөрөнгө оруулалтын өгөөжтэй харьцуулах боломжтой болно гэсэн юм.

Хүн төрөлхтөнд нүүрлэх шинэ цар тахал нь зөвхөн байгалийн шалтгаанаар төдийгүй биотеррорист халдлага үйлдэгчдийн улмаас үүсч, Дэлхий дахинд заналхийлж болзошгүй гэж шинэ төрлийн биотерроризмын аюулын талаар анхааруулсан гэж “Guardian” мэдээлжээ.

(Эх сурвалж: Guardian)

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин

Б.Гейтс мэтийн том том тэрбумтангууд шинээр янз бүрийн тахал өвчин гаргаж, туршиж, хүн төрлөхтнөөр даажигнаад байдаг юм биш биз дээ. Энэ хүн яахаараа ирээдүйд шинэ шинэ цар тахлууд гарна, тэгнэ ингэнэ гээд маш итгэлтэйгээр мэдэгдээд тэр нь биелэгдээд байдаг байнаа? Энэ бол бас л НО-той асуудал шүү, даанч дэлхийн том том тэрбумтануудын мөнгөний өмнө ямар ч хүн, улс, байгууллага хүчгүй болох юм даа.

Анх удаа сэтгэгдэл бичив
Анх удаа сэтгэгдэл бичив

зүгээр ямар учиртайг нь сонирхох бус нөгөө л хардлага, сэрдлэг, харлуулах, доромжлох ажиллагаа. Бохирдсон тогоонд юу ч хийсэн гашилна гэж үнэн юм даа. Ирээдүйд шинэ төрлийн аюултай вирус тахал гарах нь жам ёсны зүйл, харин энэ явцыг санаатай, санамсаргүй түргэтгэх боломжтой. Б.Гейтс патентын асуудал, ложистикийн асуудал гээд маш өргөн хүрээтэй анхууруулга өгч байгаа. Бид патентын асуудлаа шийдвэрлэхгүй бол хүртээмжтэй хурдан шуурхай байдлаар эм, вакцин үйлвэрлэж чадахгүй байна. сайн муу вакцин, эсхүл вакцинд суурилсан улс төр, нөлөөлөх оролцдлого гээд олон сөрөг үзэгдэл гарч байна. Тиймээс ДЭМБ-аас цар тахал гэж зарласан бол түүнийг эмчлэх эм, вакцинд патентын тухай асуудлыг шийдвэрлэх гарц хэрэгтэй байна. үүний тулд судалгаа, технологийн асуудлыг шийдэх санхүүжилтийн өөр механизм хэрэгтэй магадгүй сан байгуулах хэрэгтэй. Хадгалалт, тээвэрлэлт, зохион байгуулалтын асуудал байна. Шуурхай хамтын ажиллагаа, мэдээлэл солилцох, нэгдсэн удирдлага, мэдээллийн сан хэрэгтэй байна. Олон улсын худалдаа, тээвэр ложистик, зорчигч тээврийн асуудлыг урьдчилан шийдвэрлэх хэрэгтэй байна. цар тахал гэж зарлахтай зэрэгцэн бүх улсууд нэгдмэл зохион байгуулалтад орж чадвал ирээдүйд гарах аюултай цар тахлаас нийгэм, эдийн засгийн хувьд хохирол багатай, хурдан давж гарах боломжтой. Цар тахлаас аль нэг улс дангаар гарахгүй гэдгийг хатуу хаалттай байсан Тайвань, вакцинаар сүргийн дарахлаа өрсөж тогтоох гэсэн Израйлийн жишээ бэлэхнээ харуулж байна. Бид халдварт өвчин, цар тахлыг хамтдаа давахаас өөр хүнлэг ардчилсан шийдэл байхгүй. Хувь хүний хувьд ч ялгаагүй та өөрийгөө сайн хамгаалаад бусад хүмүүс тоохгүй байвал таны хамгаалалт бодит болон бодит бус /алдагдсан боломж, сэтгэл санаа гээд/ зардал өндөртэй мөртлөө амжилтад хүрэх нь ихээхэн хугацаа шаардсан зүйл болно. Гэхдээ сэтгэлээр унах хэрэггүй өдөр бүр тодорхой тооны хүмүүс эдгэж байгаа тэр хэрээр халдвар тархах хурд саарч байгаа, шинэ мутаци гараагүй тохиолдолд та амжилтад алхам алхамаар дөхөж байгаа. тэгэхээр хувийн хамгаалалтаа дадал болгож, сэтгэл зүйн дарамтгүй хэрэгжүүлээд явах хэрэгтэй.

Холбоотой мэдээ

Back to top button