НИЙГЭМ
Энд онд нярай хүүхдээ хаясан хэрэг гурав бүртгэгджээ

Энэ оны эхний арван сарын байдлаар хүүхдээ хаясан гэмт хэрэг гурав бүртгэгджээ. Хаягдсан нярайн эх, эцгийг тогтоох ажиллагаа үргэлжилж буй.
Монгол Улсын Эрүүгийн хуулийн 16.3 дугаар зүйлд заасанчлан Эцэг эх асран хамгаалагч нь хуулиар хүлээсэн үүргээсээ татгалзаж, төрүүлсэн хүүхдээ хаяж төөрүүлбэл тухайн этгээдийг торгох, нийтэд тустай хөдөлмөр эрхлүүлэх, хорих зүйл заалттай. Уг хэргээс болж хүүхдэд хүнд хор уршиг учирбал таваас дээш жилийн хугацаанд хорих ял шийтгэх зохицуулалттай байна. Түүнчлэн бага насны хүүхдээ дагуулж яваад санамсаргүй байдлаар төөрүүлсэн тохиолдолд тухайн эцэг эхийг таваас арван мянган төгрөгөөр торгох зохицуулалттай.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.