ДЭЛХИЙ

Сенегалын эмнэлэгт гал гарч, шинээр мэндэлсэн 11 нярай энджээ

Сенегал улсын Тивауан хотын эмнэлэгт лхагва гараг /2022.05.25/-т гал гарсны улмаас хамгийн багадаа шинээр мэндэлсэн 11 нярай эндсэн байна. Энэ талаар Сенегал улсын Ерөнхийлөгч Маки Саль мэдэгдлээ.

Тэрбээр өөрийн “Твиттер” хуудаснаа “Тивауан хотын нэгэн эмнэлгийн нярайн тасагт гал гарсны улмаас 11 нярай эндсэн аймшигт мэдээг дөнгөж сонсоод сая сонсоод сэтгэл өвдлөө” гэжээ.

Төрийн тэргүүн амиа алдсан хүүхдүүдийн ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлэв. Гурван нярайн амийг аварч амжсан талаар хотын захирагчийн албанаас мэдээлэв. Галын шалтгаан нь богино холболтоос болсон хэмээн хотын дарга мэдэгджээ.

Эх сурвалж: Tass

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button