ДЭЛХИЙНийгмийнНИЙГЭМ

Тайвань: БНХАУ дахин манай агаарын хилийг зөрчиж, 27 онгоц илгээв

Тайваний Батлан Хамгаалах Яамнаас БНХАУ дахин Тайванийн агаарын орон зайд халдаж, онгоц илгээсэн талаар шуурхай мэдээлэл хийлээ. Холбогдох мэдэгдлийг 2021.11.28-нд олон нийтэд мэдээлсэн.

Тайванийн Батлан ​​Хамгаалах Яамны мэдээлснээр, агаарын довтолгооноос хамгаалах бүсэд 27 онгоц илгээснээс, Н-6 таван бөмбөгдөгч онгоц, 18 сөнөөгч онгоц, агаарын шатахуун түгээх онгоцууд нэвтэрчээ. Тэднийг сөрөхийн тулд Тайвань бэлэн байдал зарлалаа.

Үүнтэй холбоотой үйл явдалд БНХАУ тайлбар өгөхөөс харин татгалзаад байна. Сүүлийн жилүүдэд Хятадын агаарын хүчнийхэн Тайваний агаарын довтолгооноос хамгаалах бүс рүү нэвтэрсэн анхны тохиолдол биш байгаа нь анхаарал татаж байгааг эх сурвалж онцолжээ.

China's Defense Ministry spokesman Wu Qian leaves as journalists are asking question on Hong Kong's recent protests after a press conference at the State Council Information Office in Beijing, Wednesday, July 24, 2019. China says it will not "renounce the use of force" in efforts to reunify Taiwan with the mainland and vows to take all necessary military measures to defeat "separatists." (AP Photo/Andy Wong)

Бээжин бол Тайванийг өөрийн харъяаны муж гэж үзсээр ирсэн ба Тайвань өнгөрсөн нэг жилийн хугацаанд Хятадын цэргийн нисэх онгоцууд арлын ойролцоо, ихэвчлэн Тайванийн хяналтад байдаг Пратас арлуудын ойролцоо үе үе нисч өнгөрдөг талаар нэг бус удаа гомдоллох болсон.

Хятад улс үндэсний баяраа тэмдэглэн өнгөрүүлсэн аравдугаар сарын эхээр Хятадын 150 шахам байлдааны онгоц Тайванийн агаарын бүсэд нэвтэрч, агаараас хамгаалах бүсэд Хятадын онгоцнууд дөрвөн өдрийн турш агаарын хил зөрчиж, нэвтэрсэн гэж Тайванийн эрх баригчид мэдэгдсэн.

Тайванийн арал 1949 онд Хятадын иргэний дайнд коммунистуудад ялагдсан Гоминданы хүчний орогнох газар болсон цагаас хойш эх газрын Хятадаас тусдаа тусгаар тогтносон өөрийн гэсэн засаг захиргаатай болсон. Тайвань бол уг нь албан ёсны нэршил нь “Бүгд Найрамдах Хятад Улс” гэгддэг. 1949 онд тунхагласан БНХАУ-ын хууль ёсны байдлыг хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж, Тайванийг бие даасан статустай гэж үздэг.

Тайванийг НҮБ-ын 15 гишүүн орон албан ёсоор хүлээн зөвшөөрсөн тул бусад олон улс тус улстай албан ёсоор хүлээн зөвшөөрөгдөөгүй эдийн засаг, соёлын харилцаатай байдаг. Сүүлийн үед Тайваньд арлыг тусгаар тогтнохыг уриалах болсон. Бээжинд үүнтэй зэрэгцэн Тайванийн тухай яриа эрчимжиж эхэлсэн. БНХАУ арлыг хүчээр хяналтандаа авахыг оролдохыг шинжээчид үгүйсгэхгүй байгаа юм.

(Эх сурвалж: Mignews, Western Journal)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Наранбат
Наранбат
11 сар 29, 2021 12:10

Тайвань бол БНХАУ-ын с�##�шгүй нэг хэсэг. С�##�ан байгуулсан тоглоомын улс. Өөрийн мужаан с�##�ан тусгаарлагчдаас буцаан авах нь БНХАУ-ЫН дотоод асууд�##�.

Замч
Замч
11 сар 29, 2021 17:40

За худлаа шаа хар вирус хятад ялгадасаа танай хог гамин Тайвань улсыг ялах боломж багадаа хог хужаатай Тайвань Улс �##��##�цана даа

ҮНЭН
ҮНЭН
12 сар 6, 2021 06:32

НАРАНБАТ НЭРТЭЙ ХАР ХЯТАД МОНГОЛД БИЙ БИЙ

Зочин
Зочин
9 сар 9, 2024 12:09

ТАЙВАНЫ ЗАСАГ ЗАХИРГАА НЬ МОНГОЛ УЛСЫН ТУСГААР ТОГТНОЛЫГ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРДӨГГҮЙ БӨГӨӨД ОДОО Ч МОНГОЛ, ТӨВДИЙГ ХАРИУЦСАН ХОРОО ГЭДЭГ НЭРТЭЙ ГАЗАР БАЙДАГ. ТЭДНИЙГ ЭХ ГАЗАРТАЙ НЭГТГЭХ МОНГОЛЫН ЭРХ АШИГТ НИЙЦНЭ. УЛААНБААТАР ХОТОД ТАЙВАНИЙ СОЁЛЫН ТӨВ НЭРТЭЙ БАЙГУУЛЛАГЫГ ТАТАН БУУЛГАХ ХЭРЭГТЭЙ. ТАЙВАНЬ УЛС ГЭЖ БАЙХГҮЙ.

Холбоотой мэдээ

Back to top button