Нийгмийн
ЭМЯ: Сүүлийн зургаан сарын хамгийн бага нас баралт бүртгэгдлээ

Эрүүл Мэндийн Яамнаас коронавирусийн халдварын талаарх дата мэдээллийг танилцуулаа. Өнөөдрийн байдлаар 554 тохиолдол бүртгэгдэж, нас баралт хоёр бүртгэгджээ. Ингэснээр сүүлийн зургаан сарын хугацаан дахь хамгийн бага нас баралт бүртгэгдсэн тоон үзүүлэлт гарсан аж.
Өнгөрсөн өдрийн нас баралт найм байсан бол энэ тоо даруй зургаагаар багассан байна. Мөн орон нутгийн халдварын тохиолдол ЭМЯ-ны тоон мэдээллээс буурч байгааг харуулж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар хоёр аймагт халдварын тохиолдол бүртгэгдээгүй, бусад нутгаар халдвартай байна.
Бүртгэгдсэн тохиолдлуудын 356 нь Улаанбаатар хотод, 194 нь орон нутагт байгаа аж.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.