Нийгмийн

Л.Халтар: Урд хөршийн шаардлагад хүндэтгэлтэй хандах ёстой

БНХАУ-д Өвлийн олимп болохтой холбоотойгоор тус улс дотоодоо коронавирус алдахгүйн тулд хилээ хаагаад буй. Үүний хор уршгийг хамгийн ихээр мэдэрч буй улс нь манайх. Тиймээс ачаа бараа, экспорт, импортын асуудалд салбарын яам нь нь хэрхэн анхаарч ажиллаж буй талаар Зам тээврийн сайд Л.Халтартай ярилцлаа.

-НАРИЙН НОГОО, ЖИМС ЖИМСГЭНЭ ХУУЧИН ҮНЭДЭЭ ОЧСОН БАЙНА-

-Эрээн хилээ хааж, авто тээвэр бүр зогслоо. Зөвхөн төмөр замаар чингэлэгтэй экспорт авна гэдгээ БНХАУ-ын талаас илэрхийлчихлээ. Энэ асуудлыг яаж шийдэх вэ. Хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өсөх гэх мэт олон асуудал үүсэх нь?

-Авто боомт зогсоод барааны үнэ нэмэгдэх байдал нэг хэсэг гарсан. Шуурхай арга хэмжээ аваад, цаанаас ирж байгаа хүнсний нарийн ногоо, бусад бүтээгдэхүүнийг Эрээн өртөөнд монгол болон хятад вагонд шилжүүлж ачих ажиллагаанууд хийсэн. Тэр мааань амжилттай болсон. Өчигдрийн Засгийн газрын хуралдаан дээр З.Мэндсайхан сайд хүнсний бараа бүтээгдэхүүний нөөц, үнэ ямархуу байгаа талаар танилцуулга хийсэн. Судалгаанаас харахад өмнө нь өссөн байсан нарийн ногоо, жимс жимсгэний үнийн өсөлт харьцангуй тогтворжсон байна. Өмнөх үнэ дээрээ ирсэн гэсэн таатай мэдээ танилцуулсан.

-Цаашид хоёр улсын хилийн 0 цэг дээрээс чингэлэг тээвэр хийнэ гэсэн. Хэрхэн зохион байгуулах вэ?

-Зам тээврийн хөгжлийн яам, Боомтын захиргаа, Монголын Улаанбаатар төмөр зам, АТҮТ зэрэг оролцсон ажлын хэсэг өнгөрсөн долоо хоногийн бямба гарагт хуралдсан. Ингээд ням гарагаас нь Замын-Үүдэд ажиллаж байна. Хятадын талаас дундын бүсэд чингэлгийн талбайг байгуулсан. Одоо айлын талаас тавьж байгаа ганц л асуудал байгаа. Хилийн боомтуудынхаа халдвар хамгааллын дэглэмийг сайжруулаач гэж байна. Боомтуудаа ногоон  бүс болгоод өгөөч ээ гэж байгаа юм. Харамсалтай нь өнөөдрийн цар тахлын нөхцөл байдалд энэ шаардлагыг нь тэр бүр хангаж чадахгүй байна.

-Чингэлэгээр тээвэр хийлгэх гээд байгаа шалтгаан нь халдвараас урьдчилан сэргийлэх л зорилготой юу?

-Чингэлгийн хувьд хүн хоорондын шууд харилцааг хязгаарлаж байгаа хэрэг. Тэгэхийн тулд Эрээнд байгаа ачааг ачаад дундын бүс дээр үдээс өмнө буулгачихаад цаашаа гараад явна. Үдээс хойш монгол жолооч нар ороод дундын бүсээс нөгөө чингэлгүүдийг ачаад Замын-Үүд дээр гаалийн бүрдүүлэлтээ хийгээд Улаанбаатар руу шууд тээвэрлэхийг нь тээвэрлэнэ. Ийм процесс  үргэлжилнэ.

-ӨДӨРТ 50-100 ЧИНГЭЛЭГ ТАТАЖ АВАХААР АЖИЛЛАЖ БАЙНА-

-Манай улсад чингэлгээ өргөж, буулгах техник байхгүй юм биш үү?

-Чингэлгээ машинаас буулгах, ачих техникийн хувьд асуудал байсан. Өнөөдөр түрээсийн хоёр палмар Замын-Үүдэд ороод ирсэн байна. Нэг нь дундын бүсэд, нөгөөх нь бүс нутгийн логистикийн төв дээр ажиллана. Эхний ээлжинд өдөрт хоёр тал 50 чингэлэг солилцоно.

-Чингэлгийн тоо хүрэлцээтэй байгаа юм уу?

-Өнөөдрийн байдлаар чингэлгийн тоо асуудал биш байна. Аж ахуй нэгжүүд бололцоотой бүх нөхцөлөөр ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар чингэлэг хүрэхгүй зовлон алга. Өдрийн 50-100 чингэлэг орж ирэх нөхцөлд барьц алдах зүйлгүй. Аж ахуй нэгжүүдийн нарийн ногоо, хүнсний бүтээгдэхүүн, амархан гэмтдэг, хөлддөг ачаанд зориулсан 40 орчим тогтмол дулаантай чингэлэг бас бэлдсэн. Ингэхээр шинэ жилээр жимс, ногооны бүүм болдог үе болон цагаан сарын хэрэглээний үеийн хүнсний бүтээгдэхүүний асуудлуудыг чингэлэгт тээврээрээ богино хугацаанд зохицуулах бололцоо байна.

-Тээврийн жолооч нарын үнэ хөлсөө тохирсон уу. Хил хааснаас хойш ачаа тээврийн үнэ хөлс бүр замбараагаа алдаад байгаа?

-Манайх дотооддоо туршилтын тээвэр хийж үзье гэж байна. Дундын бүс дээр чингэлгээ буулгаад, буцаагаад ачаад үзье. Ямар хугацаанд богино эргэлт хийгдэх нь вэ гэж. Тээврийн хөлсний үнийн огцом өсөлт гарахаас болгоомжилж байна. Тэнд байгаа тээврийн компаниудын, хувь тээвэрчдийн дөрвөн холбоо байна. Манай яамнаас очсон төлөөлөл болон ажлын хэсгийнхэн уулзаад ерөнхийдөө хэл амаа ололцсон. Бид жолооч нарт хоёр зүйл хэлж байна. Нэгдүгээрт халдвар хамгааллынхаа дэглэмийг сайтар сахих шаардлагатай байна. Хоёрдугаарт үнийн хөөрөгдлөөс аль болох зайлсхийнэ. Үнийн асуудлыг тохиролцож байна. Өмнөх шиг үнийн асуудал үүсэхгүй. Энэ удаа төрийн зохицуулалт орж ирж байна.

-Авто замын чингэлэгт тээвэр хэзээнээс явж эхлэх вэ?

-Манайх эхлээд дотооддоо туршилтын тээвэр хийчихнэ. Ингээд бид боллоо гэсэн үедээ Хятадын талд хэлээд, хариу өгөхөөр нь цөөн чингэлгээр явж эхэлнэ. Болж байна гэвэл албан ёсоор эхлүүлчихнэ. Ирэх долоо хоног гэхэд тээвэрлэлт эхэлчих болов уу гэсэн бодол байна. Уг нь энэ долоо хоногт төлөвлөж байсан. Гэтэл чингэлгийн талбай дээр шөнийн цагт магадгүй ачаа буухыг үгүйсгэхгүй. Өдөр богиносдог үе шүү дээ. Үндсэндээ орой 17:00 цаг гэхэд харуй бүрий болж байна. Тэгэхээр дундын бүсэд гэрэлтүүлэг, камерын систем гээд бүх зүйл ажиллаж байх ёстой. Хятадын талаас гэрэлтүүлгийн асуудлыг шийдсэн. Камеруудаа суурилуулсан. Монголын тал туршилтын тээвэр хийнэ. Ингээд хоёр тал боллоо гэж үзвэл анхаарах засах зүйлээ тохироод тээвэр эхлэх байх гэж бодож байна. Яг тэд дэх өдөр гэж шууд хэлж чадахгүй байна. Зөвхөн Монголын талаас хамаарч байгаа асуудал биш учраас. Манай ГХЯ-ны харьяа Эрээнд байгаа консулын газрынхан бидний нүд чих болж байна. Өөр тийшээ нэг ч монгол хүн алхаж чадахгүй байна.

-УРД ХӨРШИЙН ШААРДЛАГАД ХҮНДЭТГЭЛТЭЙ ХАНДАХ ЁСТОЙ-

-Энэ байдал удаан үргэжлэхээр байна уу. Хил ер нь хэзээ нээгдэх талаар тооцоолол байна уу?

-Урд хөршийн нэг зүйлд нь бид хүндэтгэлтэй хандах ёстой. Юу вэ гэхээр 2021 оны 02-р сарын 04-20-ны хооронд Өвлийн цагаан олимп болно. Хятадын төрийн өндөрлөгүүд, намын зүгээс ямар шаардлага тавьж байна вэ гэхээр тухайн боомт дээр халдвар гарвал боомтын удирдлага, бүх ажилтныг ажлаас нь халах хатуу шаардлага тавьж байна. Тийм учраас бид хүндэтгэх ёстой юм. Адилхан нэг ажлын төлөө явж байна. Ингээд Өвлийн олимпын дараа 7-10 хоногийн завсарлага аваад дахиад Өвлийн параолимп болно. Мөн л өмнөх олимпынхоо хугацаатай адилхан.

-Тэгэхээр хил нээгдэх асуудал бүр хойшлох нь ээ?

-Ингэхээр дөрөвдүгээр сар орчмоос нөхцөл байдал арай нэг эерэг тал руугаа эргэх болов уу гэж бодож байна. Тэр хугацаанд чингэлэг тээвэртээ нэлээд найдвар тавьж байна. Чингэлгийн тээврийг одоо өдөрт 50 гэж байгаа боловч цаашдаа 100, бүр түүнээс илүү нэмэгдүүлэх байдлаар ажиллана. Хамгийн гол нь тээвэрт явж байгаа жолооч нарын сахилга батын асуудал байна. Жолооч нар ачаа тээврээ хэр зэрэг хурдан тээвэрлэх үү гэдгээс чингэлгийн эргэлт, олон чингэлэг татаж авах нь шалтгаална. Тиймээс бид Монголын тээвэр зуучийн байгууллагуудын холбоо гээд ТББ-тай хамтарч ажиллаж байна. Жолооч хаашаа явсан нь мэдэгдэхгүй байх биш, түүнийг тодорхой ТББ-ууд хянах байдал руу оръё гэдэг байдлаар тохирсон.

-Улаанбаатарт авч ирэх ачаа бараагаа хаана буулгах вэ?

-Амгаланд байрлах логистикийн төв дээр гол ачаануудаа буулгана. Амархан муудах, температурын горим шаардах ачаануудыг ачаа хүлээн авагч нар өөрийн агуулахдаа буулгана. Тээврийн цагдаагийн албатай яриад Улаанбаатарт орж ирсэн чингэлэгтэй ачаануудыг ямар нэг сааталгүйгээр бушуухан суллаад буцаахаар ярьж байна. Өглөө гарсан жолооч явсаар байж ажил тарах үе эсвэл шөнө ороод ирдэг. Тэгэхээр ачаа хүлээж авах газар нь ажлын бус цаг гэж  хугацаа алдахгүй, шөнө нь ачаагаа буулгаад, чингэлэгээ аваад хурдан буцаах зохион байгуулалтын ажлууд хийж байна. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
12 сар 2, 2021 09:14

хэдэн хүн тусгаарлаад тээвэр хийлгэж чадахгүй арчаагүй гар юмаа. Туршилтын тээвэр энэ тэрээ хурдан хийгээчээ

Иргэн
Иргэн
12 сар 2, 2021 09:58

Энэ одоо юугаа мэддэг юм.

Ug ni ereend hol horio togtoonguut zamiin uddee adilkhan hol horio togtoogood nogoon bus bolgoh baisan yum
Ug ni ereend hol horio togtoonguut zamiin uddee adilkhan hol horio togtoogood nogoon bus bolgoh baisan yum
12 сар 2, 2021 10:16

Zam n ud

зочин
зочин
12 сар 2, 2021 10:28

Ажлаа мэддэг сайн хүн дээ,Даанч ажлаа мэдэхгүй 2-н хооронд юмнууд дээрээс доороос болох болохгүй үүрэг чиглэл өгөөд гай болоод бн л даа

Зочин
Зочин
12 сар 2, 2021 11:08

covid garaad ali hediin 2 jil ongorchood bhad odoo hurtel ene talaar zohitsuulalt hiuigeegui bdag

Зочин
Зочин
12 сар 2, 2021 14:24

Монголчууд бид хийж чадахгүй зүйл гэж чадахгүй юм гэж үгүй шүү дээ Одоо өөрсдөө хийцгээ Юунд нь гуниж гутараад байгаа юм вэ.Тэр цавууг м�##�ын булх дэлүүгээр утсыг бодын шүрмэсээр хийчихнэ шүү дээ

Иргэн
Иргэн
12 сар 2, 2021 19:15

Жинхэнэ мэргэжлийн хүн. Маш хүнд үед ажиллаж байна. Дэлхий нийтээрээ хүндхэн байна даа. Таньд амжилт хүсье!

Зочин
Зочин
12 сар 2, 2021 23:01

яг нэндээ Х�##�тар шиг ажиллаж байгаа сайд хэннь вэ? байхгүй ш дээ. Тээврийн асууд�##�д ганц манайд байгаа юм биш Амеоикт ч хэдэн мянган контнер боомтод гацаад байж л байна. Хамгийн ажилгүй, ажил хийж мэдэггүй хүмүүс ам нь хамгийн өайн ажилж шүүмшилж байдаг юм .Яагаад гэвэл тэд завтай.

Холбоотой мэдээ

Back to top button