УЛС ТӨР
Л.Оюун-Эрдэнэ: “Эрдэнэт” үйлдвэрт 150 сая долларын нууц гэрээ хийсэн эсэхийг шалгуулна

Өнгөрсөн гуравдугаар сард Засгийн газраас “Эрдэнэт” үйлдвэрт онцгой дэглэм тогтоосон ч энэ хугацаанд 150 сая гаруй төгрөгийн гэрээ, хэлэлцээр нууц байдлаар хийгдсэн гэх мэдээлэл бий.
Уг асуудлаар ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ :
“Үнэндээ "Эрдэнэт" үйлдвэрт онц дэглэм тогтоосон асуудал нь олон хүний эрх ашгийг зөрчиж байгаа. Өөрөөр хэлбэл, 400 орчим сая төгрөгөөр худалдан авалт хийчихсэн хүмүүсийн эрх ашгийг зөрчиж байгаа гэсэн үг. Мэдээж тэд онцгой дэглэмийг дахин сунгах асуудал яригдаж эхлэхэд иймэрхүү мэдээлэл гаргах нь ойлгомжтой. Гэхдээ энэ бол худал, ташаа мэдээлэл. Би мэдээллийг шалгуулахаар АТГ-т хандсан. Үнэхээр тийм зүйл байгаа бол Х.Бадамсүрэнд хариуцлага тооцно" гэх тайлбарыг хэвлэлийнхэнд өглөө.
Т.САНТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.