Нийгмийн
ЭМЯ: 286 тохиолдол бүртгэгдэж, ХОЁР хүн эндлээ

Сүүлийн 24 цагт коронавируст халдварын 286 тохиолдол бүртгэгдсэн талаар ЭМЯ мэдээллээ. Шинээр батлагдсан халдваруудын:
- 137 нь орон нутагт
- 149 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна.
Одоогоор халдварын улмаас 3,636 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол, 7,076 хүн гэрийн тусгаарлалтад байна. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл,
- Хөнгөн-1,385
- Хүндэвтэр-1,740
- Хүнд-430
- Нэн хүнд-71 байна.
Мөн хугацаанд халдварын улмаас ХОЁР хүн нас барсан байна. Ингэснээр улсын хэмжээнд халдвараас шалтгаалсан нас баралт 1,955 болж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.