Согтуугаар үйлдэх гэмт хэргээс сэргийлэх нэгдсэн арга хэмжээ эхэллээ

Цагдаагийн байгууллагаас төрийн болон төрийн бус байгууллагатай хамтран согтуугаар үйлдэгдэх гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, архины зохисгүй хэрэглээг багасгах "Хариуцлагаар үлгэрлэе" нөлөөллийн арга хэмжээ эхлүүлж байна. Энэхүү арга хэмжээг иргэд, олон нийтэд архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэснээс ямар хор хохирол учирч байгааг танин мэдүүлэх ойлгуулах, хүүхдийн дэргэд архидан согтуурч, хүчирхийлэл үйлддэг, хүчирхийллийн өндөр эрсдэлтэй, архины хамааралтай айл өрхөөр яриа таниулга, биечлэн хяналт шалгалт хийх, согтуугаар автомашин жолоодох нь танд болон таны гэр бүл, бусдад ямар хор хохиролтой болгох талаар “Do not drink and drive” буюу “та түлхүүрээ сонгох уу амьдарлаа сонгох уу”, архи, согтууруулах ундааг эрх бүхий албан тушаалтнаас хориглосон шөнийн цагаар худалдан борлуулж, иргэдийг архидан согтуурах, улмаар гэмт хэрэг, зөрчил үйлдэгдэх, гэр бүлийн хэрүүл маргаан өдөөх нөхцөлийг бүрдүүлэх нь ямар хор хохиролтой болох талаар байгууллага, аж ахуйн нэгжүүдэд ухуулах, нөлөөлөх зэрэг чиглэлээр зохион байгуулахаар төлөвлөж байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Chdjdjx. Xbox dbzbdjdxjxn
Fbddjxudjdjxdh