ДЭЛХИЙНИЙГЭМЭнтертайнмент

Амны хаалтны оронд эмэгтэй хүний дотоож зүүсэн зорчигчийг онгоцноос хөөжээ

АНУ-ын Форт-Лодердейлоос Вашингтоны чиглэлд зорчиж явсан нэгэн эрэгтэйг онгоцноос нь буулгасан аж. Учир нь, тэрбээр амны хаалтны оронд эмэгтэй хүний дотоож зүүсэн байжээ.

“The Mirror” сонинд бичсэнээр онгоцны үйлчлэгч зорчигч эрийг  онгоцноосоо буух ёстой гэж анхааруулсан аж.

Зорчигч эрийг онгоцноос яагаад буулгах болсныг онгоцны үйлчлэгчээс лавлатал амны хаалтыг зүй ёсоор зүүгээгүй гэжээ. Өмнө нь тэр зорчигч яг ийм үйлдэл хийж байсан ба дэггүй гэмээр энэ үйлдэл нь аль хэдийн бүртгэгдсэн “давтан хэрэгтэй” зорчигч юм байна.

Эмэгтэй хүний дотоож зүүх нь хууль бус үйлдэл бус гэж зорчигч эр өөрийгөө зөвтгөж, үүнийгээ онгоцны зорчигчдод ойлгуулахыг оролдсон гэнэ.

(Эх сурвалж: The Mirror)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button