Нийгмийн
ЭМЯ: 83 тохиолдол бүртгэгдэж, НЭГ хүн эндлээ

Эрүүл мэндийн яамнаас Covid-19 цар тахлын хоногийн нөхцөл байдлын мэдээллээ нийтэллээ. Сүүлийн 24 цагт Covid-19 халдварын 83 тохиолдол бүртгэгдсэний ЗУРГАА нь зөөвөрлөгдөж, 57 нь Улаанбаатарт, 20 нь орон нутагт бүртгэгдсэн байна.
Харамсалтай нь, өнгөрсөн өдөр 61-80 насны НЭГ хүн Covid-19 халдварын шалтгаант хүндрэлээр нас барсан бөгөөд хавсарсан эмгэгтэй байжээ. Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 1,941 хүн эмчлүүлж буйн 31 нь нэн хүнд байна. Мөн 298 хүүхэд, 109 жирэмсэн эмэгтэй хэвтэн эмчлүүлж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.