76: Сайн, муугаараа онцгойрсон АРАВ

Шинэ оны босгон дээр 2021 онд бусдаасаа ямар нэг зүйлээрээ ялгарсан арван гишүүнийг онцолж байна.
ААВЫН ҮРГЭЛЖЛЭЛ, ХАМГИЙН ЗАЛУУ ГИШҮҮН Э.БАТШУГАР
Өнгөрсөн аравдугаар сард УИХ-ын сонгуулийн 18, 28 дугаар тойрог буюу Хэнтий аймаг, Сонгинохайрхан дүүргийн нөхөн сонгууль болсон. Тодруулбал хотын дарга болсон Д.Сумъяабазар, Ерөнхийлөгч болсон У.Хүрэлсүх нарын оронд гишүүнээр тухлах эрхмүүдээр Э.Батшугар, Ц.Идэрбат нарыг сонгосон.
Э.Батшугарыг оны онцлох гишүүнээр нэрлэж буй учир нь түүний хувьд нэлээд хэл амтайхан, улс төрийн тохироогоор, хүчээр шахам УИХ-д орж ирсэн явдал юм. Н.Энхбаярын хүү тэрбээр аавынхаа улс төрийн замналыг үргэлжлүүлэхээр, хамгийн залуу гишүүн болон УИХ-д бүл нэмээд байна.
ШОРОНГООС УИХ-ЫН ГИШҮҮН БОЛСОН Ж.ЭРДЭНЭБАТ
2021 оны зургаадугаар сард УИХ-ын сонгууль болсон.Энэ үед Сэлэнгэ аймгаас УИХ-ын гишүүнд нэр дэвшигч Ж.Эрдэнэбатыг баривчилж, цагдан хорьсон байдаг. Тэрбээр шоронд хоригдож байх хугацаандаа Сэлэнгийнхний итгэлийг хүлээж, шоронгоос УИХ-ын гишүүн болсон анхны хүн болсон юм.
Харин хоригдож эхэлснээс нь долоон сарын дараа Дээд шүүхээс түүнд холбогдох хэргийг прокурорт буцааснаар тэрбээр батлан даалтаар суллагдсан юм. Өөрөөр хэлбэл, Ж.Эрдэнэбатын хэрэг прокурорт шилжээд дахин нэг жил болж байна. Гэвч хөдөлсөн зүйлгүй, шоронгоос гарч гишүүний тангаргаа өргөсөн Ж.Эрдэнэбат ажлаа хийсээр буй. Түүний гэм буруутай эсэхийг хэзээ дэнслэх нь тодорхойгүй байсаар байна.
АНГИЙНХНАА НЭР НҮҮРГҮЙ БОЛГОГЧ Ц.АНАНДБАЗАР
УИХ-ын гишүүдийг нэр нүүргүй болгож, хүчингийн хэрэгт холбогдсон эрхэм гишүүн. Яах аргагүй энэ оны онцлох гишүүнээр тодорно. Хүчин, ажлын байрны бэлгийн дарамтын хэргийг нь хууль хяналтынхан болон УИХ-ын гишүүд ч тоохгүйгээр маш удаан явсан түүнийг өнгөрсөн аравдугаар сарын 20-ны үед Нийслэлийн прокурорын газраас яллагдагчаар татсан.
Ингэснээр Ерөнхий прокурор УИХ-д түүнийг эгүүлэн татах бичиг хүргүүлэх нөхцөл бүрдсэн бөгөөд бичгээ хүргүүлсэн тохиолдолд УИХ 48 цагийн дотор хуралдаж, шийдвэрлэхээр хуультай юм.
Гэтэл түүнээс хойш хоёр сарын хугацаа өнгөрсөн ч Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан түүнийг эгүүлэн татах бичиг УИХ-д оруулж ирсэнгүй. Түүнийг бүтэн сар гаруй “хамгаалав”. Түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан.
ТӨРИЙН ОРДОНД ӨРӨӨТЭЙ ЭСЭХ НЬ ҮЛ МЭДЭГДЭХ Э.БАТ-АМГАЛАН
УИХ-д ийм гишүүн байдаг гэдгийг мэдэхээс мэдэхгүй хүмүүс нь олон болов уу. Учир нь энэ хүн чуулган болон байнгын хороодын хуралд суудаг эсэх нь тодорхойгүй, бараг үг хэлдэггүй, байдаг байдаггүй нь мэдэгдэхгүй цаг хугацаа хороож яваа нэгэн. Түүнийг ажиглахад хууль тогтоох УИХ-ын гишүүний үндсэн үүргээ умартаж, Баянзүрх дүүрэгтээ ИТХ-ын төлөөлөгчийн шахуу ажил хийгээд, бэлэг сэлт тараагаад яваа харагддаг. Төрийн ордонд түүний өрөө хаана байдгийг ч сэтгүүлчид үл мэднэ. Төрийн ордонд таарч байсан ч удаагүй.
Тэрбээр гадаад албаны ажилтан, эрх зүйч мэргэжилтэй. 2016 оноос Баянзүрх дүүргийн МАН-ын дарга хийж байгаад л 2020 оны сонгуулиар МАН-ынх бол бор халзан туулай байсан ч ялсны үлгэрээр УИХ-д ороод ирсэн хүн юм. Түүнийг үндсэн ажилдаа төдийлөн анхаардаггүй УИХ-ын гишүүнээр нэрлэхээс өөр аргагүй.
АЖИЛ ХЭРЭГЧ ЭМЭГТЭЙГЭЭРЭЭ ЯЛГАРАГЧ Ц.МӨНХЦЭЦЭГ
УИХ-д эмэгтэй гишүүдийн төлөөлөл 13 бий. Тэдний дундаас гоцолж, энэ оны ажил хэрэгч гишүүнээр шалгаруулах бүсгүй бол яах аргагүй Ц.Мөнхцэцэг. Тэрбээр нийгмийн маш олон асуудалд анхаарлаа хандуулж, сошиал хуудсаараа дамжуулан үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлдэг, хүний эрхийн аливаа зөрчилд маш мэдрэмжтэй ханддаг, сэтгүүлчдэд нээлттэй, нууж хаах зүйлгүй байдаг нь авууштай.
Тэрбээр төрийн ордонд орж ирэхээсээ өмнө улс төр судлаачаар ажиллаж байсан нэгэн. ХБНГУ-ын Кобленц Ландау их сургууль, АНУ-ын Охайо мужийн их сургуульд зочин судлаачаар ажиллаж байсан бөгөөд олон улсын болон үндэсний хэмжээний 20 гаруй бодлогын болон харьцуулсан судалгааны эксперт, зөвлөхөөр ажилласан улс төрийн коммуникаци, сонгуулийн кампани, улс төрийн намын асуудлаар мэргэшсэн эрдэмтэн юм. Тийм ч учраас ярьж буй, ажиллаж буй байдал нь мэргэжлийн харагдаж, бусдаасаа онцгойрдгийг энд дурдая.
ОЛОН САР ТЭМЦСЭНИЙ ЭЦЭСТ ХӨЛ ДЭЭРЭЭ БОСОЖ ИРСЭН Н.УЧРАЛ
Боловсролын, цахим бодлогын, инновацийн зэрэг шинэ үеийн асуудалд анхаарлаа хандуулж, сэтгэлээ чилээж явдаг гишүүн. Тийм ч учраас ард иргэд болоод улс төрчдийн дунд нэр хүнд сайтай. Сайдад ч нэр нь яригдаж яваа.
Түүний хувьд 2021 он эрүүл мэнд, сэтгэл санааны маш хүчтэй цохилт авсан жил байлаа. Тодруулбал, бөөрний дутагдалд орж, Монголдоо сэхээн амьдруулах тасагт хэвтэн эмчлүүлж байгаад яаралтайгаар гадаадыг зорьсон. Улмаар тэндээ уйгагүй олон сар эмчилгээ хийлгэсний хүчинд хөл дээрээ босож, эх нутагтаа ирсэн билээ. Түүний хувьд энэ хугацаанд маш их жин хаясан байдаг. Одоо тэрбээр гишүүний ажилдаа ханцуй шамлан орсон бөгөөд тун удахгүй байгуулах Цахим бодлогын яамны сайд болох шаанс өндөртэй явна.
АН-ЫГ “ТАРААГЧ” Ц.ТУВААН
УИХ дахь АН-ын бүлгийн гишүүн тэрбээр АН гурван толгойтой болж, сөрөг хүчний байтугай нам гэж хэлэхэд ч хөөрхийлөлтэй болсны буруутан. Тиймээс түүнийг АН-ыг ийм байдалд оруулсан “самрагч” гишүүнээр өргөмжилж байна. Учир нь зүв зүгээр байсан АН-ыг С.Эрдэнэ, Ц.Туваан нарын дайсагнал, үл ойлголцол, тамга тэмдгийн төлөөх тулаан ийм байдалд хүргэсэн байдаг.
Ц.Туваан тухайн үед С.Эрдэнийгээ “араар нь тавьж”, өөрийгөө намын даргын түр орлон гүйцэтгэгч болгож, түүгээрээ далимдуулж баахан хор хутгасан хэмээн С.Эрдэнэ ярьж гарч ирснээр АН-н хувь заяа шийдэгдсэн байдаг.
АЛБАН ТУШААЛТАЙ ЗУУРАЛДАЖ, АЙХТАР “НҮДҮҮЛСЭН” С.АМАРСАЙХАН
Хотын дарга байж байгаад УИХ-ын гишүүн болсон, эрх мэдэлд дуртай эрхэм. Түүний хувьд зүгээр гишүүний ажлаа хийгээд явж болох байсан ч түүний амбиц Шадар сайдын албан тушаалд аваачсан. Түүнийг энэ албан тушаалаас нь үүдэж, өнгөрсөн 2021 онд хамгийн ихээр үзэн ядаж, сошиалд “нүдэж”, иргэд үзэн ядсан гишүүнээр нэрлэж байна.
Түүний хувьд Шадар сайд хэдий ч эхнэрээ улаан бүс рүү оруулж, халдвар хамгааллын дэглэм алдуулсан, хүүгийнхээ сургалтын төлбөрийг улсаар төлүүлсэн, Камертоны тоглолтыг өөрийнхөө эзэмшлийн газарт пиг хүнтэй зохион байгуулсан гэх мэт маш олон асуудалд буруутгаж, шүүсэн. Түүнд ч нэлээд бухимдалтай жил болж өнгөрөв бололтой.
АЗ, ЁНДОО НЬ ГИЙСЭН Л.ОЮУН-ЭРДЭНЭ
Өнгөрч буй 2021 оны хамгийн азтай, ёндоотой гишүүнээр түүнийг нэрлэж байна. Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэлдээ орох гэж огцрох тохироогоо хайж байсан У.Хүрэлсүх дөнгөж төрсөн эхийг нимгэн нойтон эмнэлгээс гаргасан дуулианаар уухайн тас ажлаа өгөөд алга болсон. Ингээд түүний ажлыг Л.Оюун-Эрдэнэ аваад үлдсэн. Түүний хүсэл ч байсан биз.
Одоо Л.Оюун-Эрдэнийн эрин үе эхлээд байна гэж хэлж болно. Түүнд эрх мэдэл, улс төрийн дэмжлэг бүгд байна. Төр засгийн удирдлага, эрх баригч намын даргын суудал. Дээр нь Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, парламентын 62 гишүүний дэмжлэг байна.
ХАМАГ ЧУХЛЫГ ХАРИУЦАГЧ Х.НЯМБААТАР
Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр давхар дээлтэй дөрөвхөн сайдтай болсны нэг нь Х.Нямбаатар. У.Хүрэлсүх түүнд асар их итгэл хүлээлгэж Хууль зүй дотоод хэргийн яамаа хариуцуулсан. Энэ улс оронд өрнөж буй хариууцлагатай, чухал бүхнийг тэр ахалж, ажиллаж байна. Бас хамгийн ааш муутай гишүүдийн нэг.
Тухайлбал тэр Авлигатай тэмцэх ажлын хэсгийн ахлагч. Мөн хамгийн чухал ньОюу толгой төслийн хөрөнгө оруулагчидтай яриа хэлэлцээ хийх Ажлын хэсэг байгуулж, ахлагчаар ажиллаж байгаа билээ. Энэ ажлын хэсгийн яриа хэлэлцээ ч ахицтай болж, Рио тинтогийн зүгээс манай шаардлагуудад буулт хийгээд байгаа юм. Тиймээс түүнийг энэ оны онцлох гишүүнээр онцоллоо.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
энэ дунд шоронд он гаргах хүн зөндөө л байна даа.
Нээрээ яг оноож бичжээ
hulgaich nar dund sain 10 gej bhguui eee
Амарсайхан �##�бан туша�##�тай зуур�##�дсаар жилээ барлаа
haraal idsen novshnuudiig suulgah bsin odoo ene hed arai davarch baina
Булгантуяа бас их ажилсаг байсан
edgeer humuus ard tumen ni yaj amidarch bgaag neg hardag boloosoidoo unheer oi gutmaar yumaa
humuus hoolgui honoj baihaad yun onii shildeg UIH ve haraal id gej
ганц нэгээс бусад нь гишүүн гэхэд арай л Монголд л гишүүн юм даа
Эд нараас Учр�##�, Мөнхцэцэг гишүүн хоёр л илт ялгарч байгаа шүү.
Эд нараас Учр�##�, Мөнхцэцэг гишүүн хоёр л илт ялгарч байгаа шүү
Ц.Мөнхцэцэг гээд Сүхбаатар дүүргээс гарсан гишүүн анхаар�##� их татлаа. Хүний эрхийн мэдрэмжтэй, боловсрол мэдлэг өндөртэй хүн ч ярих, хэлэх зүйл нь ондоо юм аа
Мөнцэцэг гишүүн маш их та�##�агддаг.
Онцгойрсон гишүүд дотод СҮ.БАТБОЛД яагаад орсонгүй вэ? Бүр СҮПЕР ОНЦГОЙД орох ёстой!