Нийгмийн
ЭМЯ: 272 тохиолдол бүртгэгдэж, НЭГ хүн эндлээ

Эрүүл мэндийн яамнаас Covid-19 цар тахлын хоногийн нөхцөл байдлын мэдээллээ нийтэллээ. Сүүлийн 24 цагт Covid-19 халдварын 272 тохиолдол бүртгэгдсэний найм нь зөөвөрлөгдөж, 209 нь Улаанбаатарт, 55 нь орон нутагт бүртгэгдсэн байна.
Харамсалтай нь, өнгөрсөн өдөр 61-80 насны НЭГ хүн Covid-19 халдварын шалтгаант хүндрэлээр нас барсан бөгөөд хавсарсан эмгэгтэй байжээ. Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 1,824 хүн эмчлүүлж буйн 27 нь нэн хүнд байна. Мөн 228 хүүхэд, 109 жирэмсэн эмэгтэй хэвтэн эмчлүүлж байна

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.