НИЙГЭМ

БАГЦ: Өнгөрөгч 2021 оныг ТАВАН СЭДВЭЭР тоймлох нь

Өнөөдөр цоо шинэ 2022 оны нэгдүгээр сарын 1. Eguur.mn сайт өнгөрөгч 2021 онд анализ хийн эргэцүүлэн, алдаа оноогоо дэнсэлж, ийн ирэх ондоо амжилт бүтээлээр дүүрэн байхад чиглэсэн таван цуврал контент бэлтгэсэн нь оны тоймууд.

Нийгэм, эдийн засаг, улс төр, гэмт хэрэг, дэлхий нийтэд гээд таван хэсэгт хувааж, бэлтгэсэн 2021 оны тоймуудыг багцлан хүргэж байна.


НИЙГЭМ: Хятад Монголыг чангалж, иргэдийн тэвчээр тасран, үйлдвэрлэгч бус орны горыг амсав

2021 онд Монголын нийгэм, урлаг, боловсролын салбарт өрнөсөн онцлох үйл явдлуудыг нэрлэж байна.

...Цаг үе ийм ээдрээтэй байхад БНХАУ Эрээний хилээ тодорхойгүй хугацаагаар хаасан нь байдлыг улам хүндрүүлж, иргэдийг бүсээ улам чангалахаас өөр аргагүйд хүргэв. Шүдний чигчлүүр, хүрзний ишнээс авхуулаад хамаг юмаа урд хөршөөс авдаг монголчууд хөөрхийлөлтэй байдалд ороод удаж буй. Өргөн хэрэглээний барааны хомсдолд орон, Эрээний хилийн цаана иргэдийн их хэмжээний ачаа гацав...

Дэлгэрэнгүйг энд дарж уншина уу.


УЛС ТӨР, ЭДИЙН ЗАСАГ: МАН нам биш ХААН болж, “галзуурал“-д нь томоохон өөрчлөлтүүдийн суурь тавигдав

2021 онд улс төр, эдийн засгийн хүрээнд өрнөсөн онцлох үйл явдлыг тоймлон хүргэж байна.

...Цар тахлын дараа эдийн засгаа сэргээх зорилттой эхэлсэн 2021 оны улс төр ерөөс МАН-ын шинэчлэлийн хүрээнд зангидагдаад өнгөрөв. Бизнесүүдээ өөд татаж, зах зээлээ хэвийн горимд нь шилжүүлж чадсангүй. Инфляц улам бүр өсөж, хил гааль хаагдсан азгүй эзгүй цаг үе ч давхцав. Энэ үед төрийн тэргүүнүүд оройлж ажиллахаас илүү нам доторх хөдөлгөөн, албан тушаалын халаа сэлгээнд л анхаарч байв гэлтэй...

Дэлгэрэнгүйг энд дарж уншина уу.


СПОРТ: Их спортоор олимпод, PUBG-аар дэлхийд шуугиулж, допингийн сүүдэр үндэсний бөхийг улам нөмрөв

2021 онд Монголын спортын салбарт өрнөсөн онцлох үйл явдлуудыг нэрлэж байна.

...Үндэсний бөхийн “шүдний өвчин” болж буй тулгамдсан асуудлыг нэг нь допинг. Жил жилийн наадмын дараа “Хэдэн бөхөөс допинг илрэх бол. Энэ яг үнэн хүчээрээ цол авсан болов уу” гэх хардлага олны дунд байх болсон. Өнөө жил л гэхэд дөрвөн бөх допингийн шинжилгээнд бүдэрсэн нь улсын арслан Э.Оюунболд, аймгийн арслан Н.Батсайхан, Б.Хадбаатар, аймгийн заан Б.Уртнасан нар байлаа. Улмаар Э.Оюунболдын барилдах эрхийг найм, бусдынхыг нь дөрвөн жилээр хассан. Энэ шийтгэл Э.Оюунболдын бөхийн замналыг үгүй хийсэн гэхэд хилсдэхгүй. Учир нь найман жилийн дараа дахин барилдах, өндөр хэмжээний амжилт гаргана гэдэг үнэхээр бэрх...

Дэлгэрэнгүйг энд дарж уншина уу.


ГЭМТ ХЭРЭГ, ШҮҮХ: Он удаан шалгуулагсад, ЖДҮХС-г цөлмөгсөд, авлигын хэргээ хялбаршуулагсад

2021 он улс төрчид олноороо шоронд орсон, тун чиг халтай жил болов. Гэхдээ тэдэнд хууль маш зөөлөн хандаж, багахан ял авч, богино хугацаанд гарч, ихэнх нь торгуулаад авлигын хэргээсээ мултарч байлаа.

...Энэ удаагийн гэмт хэргийн тоймоо гурван хэсэгт хуваан тоймлож байна. Эхний хэсэгт хэдэн он дамжин шалгуулж буй ч одоо хүртэл хэрэг нь эцэслэн шийдэгддэггүй, гэм буруутай ч юм шиг, үгүй ч юм шиг наранд сул чөлөөтэй явж буй, улс төрд нөлөө бүхий алба хашиж байсан эрхмүүдийн холбогдсон хэргүүдийг хүргэж байна...

Дэлгэрэнгүйг энд дарж уншина уу.


ДЭЛХИЙ: АНУ-ын шинэ удирдагч, Японы олимп, Талибанчуудын дарангуйлалтай, цар тахал, газар хөдлөлт, түймэрт автсан ЖИЛ

Улиран одож буй 2021 онд дэлхий дахинд өрнөсөн гол гол анхаарал татсан онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэе. Мөн 2022 он хүн төрөлхтөнд ямар байх талаар товчхон төсөөлцгөөе.

...Харьцангуй өндөр хөгжилтэй улс орнуудад ч санхүүгийн хямрал нүүрлэж, улам даамжирсан. Баячууд улам баяжиж, ядуус нь амь зуухын төлөө тэмцсээр. Дэлхийн олон улс оронд үймээн самуун, мөргөлдөөн гарав. 2021 оныг ерөнхийд нь улс төрийн хувьд тогтворгүй, дотоод сөргөлдөөн ихтэй жил болж өнгөрлөө гэж тодорхойлж болно. Учир нь, дэлхий даяар үймээн самуун дэгдсэн...

Дэлгэрэнгүйг энд дарж уншина уу.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button