СУРВАЛЖИЛГА: Хувьцаа, койн эргэлдүүлдэг "Бэлтэс мөрөн"-д иргэд хадгаламжийн мөнгөө даатгаж байна

Хөвсгөл аймгийн Мөрөн суманд учир битүүлгээр иргэдийн мөнгийг өсгөж өгдөг гэх "Бэлтэс мөрөн" компанийн гадна иргэд хонон өнжин дугаарлаж, ахмад настай, хөгжлийн бэрхшээлтэй иргэд нь дарааллаа булаацалдан эмх замбараагүй байдал үүсч байв. Тус компанийн зүгээс нийгэмд эмх замбараагүй байдал үүссэнд үйл ажиллагаагаа түр зогсоохоос өөр аргагүйд хүрснээ мэдэгдсэн. Гэвч иргэд "Бэлтэс Мөрөн” пээж хуудаст регистр, утасны дугаараа үлдээж "хоргоосоор". Харин олон нийтэд энэ компани ямар байдлаар иргэдийн мөнгийг өсгөж өгдөг нь тодорхойгүй, асуулт хэвээр үлдэв. Бид уг асуултад хариулт авахаар тус компанитай холбоотой мэдээллийг цуглуулж, сурвалжилга бэлтгэлээ.


Хөвсгөл аймгийн Мөрөн сумын цагдаагийн байгууллага "Бэлтэс Мөрөн” гэх компанид шалгалт хийсний дараа "Ямар нэгэн зөрчил гараагүй. Харин эл компани иргэдээс их хэмжээний мөнгийг аваад өсгөж өгдөг. Ингэхдээ тэдний мөнгийг койнд эргэлдүүлж ашиг олдог учраас иргэд эрсдэлээ тооцох хэрэгтэй” гэх мэдэгдэл гаргав.
ГЭВЧ...
Хөвсгөл аймгийн цагдаагийн газраас мэдээлсний дагуу эл компанийн үйл ажиллгааг дата орчноос шүүн, тулгаж үзвэл "Ямар нэгэн санхүүгийн үйлчилгээ явуулдаггүй бөгөөд "Орчуулгын үйлчилгээ”, "Сүү, сүүн бүтээгдэхүүн худалдаа”, "Хүнсний ногоо, үрслэг тариалалт”, "Амьдрах ухааны сургалт”, "Блок үйлдвэрлэл”, "Санхүүгийн тайлан баланс бэлтгэн гаргах түүнтэй холбоотой зөвлөгөө өгөх” зэргийн үйл ажиллагаа явуулдаг талаараа Тагнуулын Ерөнхий Газрын дата төвлөрлийн сайтад мэдүүлжээ.
Тус компанийн эрхэлдэг үйл ажиллагааны чиглэлийн талаарх дата мэдээллийг баримт болгон хавсаргав.


Цагдаагийн байгууллагаас шалгасан шалгалт болон АТГ-д мэдүүлсэн мэдүүлэг ийнхүү зөрүүтэй байгаа нь дээрх баримтаар ил болов. Гэвч иргэд тус компанийн үйл ажиллагааг сайшааж байв. Иймд бид "Бэлтэс Мөрөн" компаниар үйлчлүүлсэн хоёр иргэнийг эх сурвалжаа болгон мэдээлэл авав.
Б.ЖАРГАЛ: ХАДГАЛАМЖАА ЦУЦЛУУЛААД МӨНГӨӨ ӨГСӨН, ЭРСДЭЛД ОРООГҮЙ
"Бэлтэс Мөрөн” компанид мөнгөө өгч өсгүүлсэн Б.Жаргал /Мөрөн сумын иргэн, 58 настай/ "Яагаад мөнгийг маань өгсөж өгч байгааг мэдээгүй. Бас яаж өсгөдгийг нь мэдэхгүй. Ямартай ч өсгөж өгдөг гэхээр нь тэтгэврийн мөнгөө хурааж байгаад хадгаламжийн хэдэн төгрөгөө цуцлуулж аваад дөрвөн сая төгрөг өгсөн. Харин сарын дараа надад найман сая болгож, 100 хувь нугалан төлсөн. Мөнгө угаасан ч бай бидэнд мөнгийг маань өсгөөд өгч байгаа нь л буян юм даа” гэлээ.
НАДТАЙ ЯМАР НЭГ ГЭРЭЭ ХИЙГЭЭГҮЙ Ч ХЭЛСЭН ЁСООРОО МӨНГИЙГ МААНЬ ӨСГӨЖ ӨГСӨН
Харин тэргэнцэртэй иргэн С хэлэхдээ "Аймгийн иргэд "Бэлтэс Мөрөн” мөнгө өгч байна” гээд байхаар нь группийн мөнгөн дээрээ хэдэн төгрөг нэмж 500 мянга хүргээд тэр компанид өгсөн. 500 мянгаас 10 саяын хооронд мөнгө өгөөд эргэлдүүлж болдог гэсэн. Одоо хүмүүс мөнгө өсгөж өгдөг гэдгийг нь мэддэг, олон үйлчлүүлэгчтэй болсон учраас 100 хувь өсгөж өгөхөө болиод 30 хувьд болгож бууруулсан гэнэ билээ. Би лав ямар нэгэн гэрээ хийгээгүй. Надад ямар нэгэн хохирол учруулаагүй. Хөдөлмөр эрхлэхэд бэрхшээлтэй байдаг бидэнд их буянтай ажиллагаа явуулж байгаа. Яаж мөнгийг маань өсгөснийг мэдэхгүй” гэсэн юм.
Үүний "Бэлтэс Мөрөн” ХХК-ийн менежер Р.Будмаатай холбогдов. Түүний хэлж байгаагаар тус компани 2019 онд байгуулагдаж, 2020 оноос үйл ажиллагаагаа эхлүүж, 2021 оны дөвөрдүгээр сараас илүү эрчимжиж эхэлсэн гэв. Түүнтэй ярилцаж, мэдээлэл авахад,
-БИД КОЙНД ИРГЭДИЙН МӨНГИЙГ ЭРГЭЛДҮҮЛДЭГГҮЙ-
-Танай байгууллага ямар үйл ажиллагаа явуулдаг вэ?
-Бид койнд иргэдийн мөнгийг эргэлдүүлдэггүй. Цагдаагийн байгууллага тийм мэдэгдэл гаргасан нь худал. Мэргэжлийн эдийн засагч, арилжаачин хүмүүс манай багт байдаг учраас дэлхийн зах зээл дээрх богино хугацаанд өсөх хандлагатай хувьцаанд хөрөнгө оруулж, эргэлдүүлснээр ашиг олдог. Үйл ажиллагаа маань ерөөс л тэр. Иргэдийн мөнгийг эргэлдүүлж тэдэнд амласан мөнгөө өгөөгүй тохиолдол байхгүй.
-Ямар учраас энэ ажиллагааг явуулж эхлэх болсон бэ?
-Коронавирус гарч иргэдийн амьдрал өдрөөс өдөрт дордож байна. Тиймээс нутгийн иргэддээ чаддаг мэддэг зүйлээрээ дэмтэй байхыг л хүссэн.
-ЭРСДЭЛЭЭ БҮРЭН ДААХ ХОЁР ТЭРБУМЫН САН БИЙ-
-Хувьцаа унавал иргэдийн төвлөрүүлсэн мөнгөн ханш унах эрсдэлтэй. Танайд эрсдэлийн сан гэж бий юү?
-Байлгүй яах вэ. Бид Монгол дахь "Бэлтэс Мөрөн” ХХК-даа хоёр тэрбумын эрсдэлийн сантай. Иргэдэд хэлсэн ёсоороо мөнгийг нь цаг тухайд нь өгдөг. Иргэний өгсөн мөнгө эрсдэлд орох юм бол эрсдэлийн сангаас гаргаж өгнө.
-Танай үйл ажиллагаа бүх иргэдэд нээлттэй байдаг уу?
-Бүх иргэдэд нээлттэй биш. Зөвхөн төрөөс ямар нэгэн байдлаар тэтгэмж авдаг иргэдэд нээлттэй. Яагаад гэвэл залуус хөдөлмөр эрхлэх ёстой. Тэдэнд мөнгийг зүгээр нэг компанид өгөөд өсгүүлж авдаг гэх бэлэнчлэх сэтгэлгээг суулгаж болохгүй. Тиймээс хөдөлмөр эрхэлье гэхээр нас нь өндөрд, шалгуурт нь ямар нэгэн байдлаар тэнцдэггүй иргэдэд чиглэн ажиллаж байгаа.
-НУТГАА ӨӨД НЬ ТАТАХЫГ ХҮСДЭГ-
-Цаашид үйл ажиллагаагаа тэлэх бодлого байгаа юу, ер нь ямар зорилго чиглэлтэй ажилладаг вэ?
-Бид аймгаа эхний ээлжид амьжиргааны дээгүүр түвшинтэй аймаг гэх тодотголд хүргэх зорилготой. Хамгийн гол зорилго нь энэ үйл ажиллагаанаас олж буй хөрөнгөөрөө орон нутагтаа үйлдвэр барина. Дотоодын үйлдвэрлэгчид болж, бидний зориод буй төрөөс ямар нэгэн байдлаар тэтгэмж авч буй иргэдээ ажлын байраар хангах зорилготой. Цаг үе жаахан гайгүй болчихвол "Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн төв" ч юм уу барих төлөвлөгөөтэй байдаг. Одоогоор бүрэн шийдэгдээгүй байгаа л даа. Хүүхэд залууст зориулсан төв ч болж өөрчлөгдөж магадгүй.

Бид тусламжийн болон нийгмийн эерэг ажлуудыг их хийдэг. Тухайлбал энэ шинэ жилээр 4000 гаруй хүүхдэд хүүхдийн бэлэг тараасан. Түүнээс өмнө жилүүдэд ч тэр өгсөн. Мөн аймгийнхаа гэр оронгүй иргэдэд гэр бэлэглэж, хөгжлийн бэрхшээлтэй, тусламж яалтгүй шаардлагатай иргэдэд мөнгөн тусламж, айл өрхүүдэд хүнсний багц зэргийг тогтмол өгдөг. Цаашид ч аймгийнхаа "туслагч" байхыг зорьсоор байх болно.
-Оны өмнө цагдаагийн байгууллага, аудитын газраас шалгалтууд орохтой зэрэгцэж, иргэд эмх замбараагүй байдал үүсгэх үед танай үйл ажиллагаа түр зогссон. Цаашид зогсож ч мэдэхээр байлаа?
-Яг арванхоёрдугаар сарын сүүлээр иргэд цагаан сарын баярын бэлтгэлдээ урьдчилан мөнгө базаахын тулд ихээр шуурч, хоногоор манай үүдийг сахих болсон. Энэ нь цар тахлын дэглэмтэй харшилсан ч яалт үгүй иргэдэд мөнгөн хэрэгцээ байсан учраас манай үүдэнд олон цаг оочерлосон. Олон иргэд биднийг буруутгаж, мөнгө угааж байна хэмээн дайрч, давшилж, бидний зорилгыг хазайлгах байсан учраас долоо хоног үүдээ барьсан.
Энэ үед бид орон нутагтаа сайн зүйл хийхийг зорьсон. Төсөөлсөн байсан зүйлс маань нүдэнд харагдаад манай ажиллагааг арай зогсоочихгүй байгаа даа гэж бодогдсон. Хэрэв үйл ажиллагаагаа зогсоо гэж хориглосон бол зогсооход бэлэн байлаа. Эрсдэлийн сангаасаа иргэдээс төвлөрүүлсэн мөнгөө тараагаад өгчихнө. Харин алс хэтийн зорилго маань хайран санагдаж, хүрэхэд тийм ч хол биш байсан даа л гэж бодогдсон.
МОНГОЛ БАНК: -ХУГАЦААТАЙ ХАДГАЛАМЖАА ЦУЦЛУУЛАХ ИРГЭДИЙН ТОО ӨССӨӨР БАЙНА-
Эндээс харахад, иргэд хадгаламжаа цуцлуулж, "Бэлтэс Мөрөн" компанид бэлэн мөнгөө төвлөрүүлж буй. Тус компанийн тусламжтайгаар иргэдийн амьжиргаа дордохгүй байгаа нь сайшаалтай. "Бэлтэс Мөрөн" компани үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн нь Хөвсгөл аймаг дахь банкны салбарт мэдрэгдэж, иргэд хадгаламжаа цуцлуулах нь нэмэгдэж, жилийн жилд хамгийн ихээр хадгаламжаа цуцлуулсан жил болж байгаа талаар Хөвсгөл аймаг дахь Монголбанкны ажилтан хэлж байв.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хөьсгөлд мөнгө угаасан компани уу
яана даа энэ хэдэн мангар хүмүүс
Huwitsaanaas awaad butsaaj ogdog dajgui ersdelgui. Baharhmaar saihan zuil hiij. Oorsdiin ersdeliin santai bna gedeg mash zow.
Эдийн засгийн мэдлэгтэй цагдаа л орохгүй бол болохгүй юм байна. Хувьцаадаж байгаа гээд гаргачихдаг. Хувьцаан дээр үнэндээ 100% байтугай 30% ч их.
chadaj bga ymiig yahaw dee hvn hohiroogui l zondo l dem bolj bn shdee
За за тийм сүрхий компани бол 2021 онд 100%-н ашиг хийж чаддаг гэдгээрээ оны шилдэг компани болох байсан байх. Эзэд нь мөд баячуудын жагса�##�танд харагдах байх гэж найдъя
Хохь нь болж дээ
Та нартай бичгээр гэрээ хийгээгүй ч амаар тохироод буруу юманд оролцсон бол адилхан хуулийн хариуцлага хүлээдэг. Мөнгө угаах хуулиараа хориотой. Сарын дотор 100 % өсгөдөг газар яаж гэнэт хүч барах 100% өсгөх боломжгүй ажилд зорилго тавьдаг ? Хууль бус эсвэл хуулинд заагаагүй зүйлээр оролдож байна гэсэн үг. Хуулинд заагаагүй бол шийтгүүлэх боломжгүй ч компани нь хаагдах боломжтой. Харин мөнгө угаах бол хуулиар хориотой. Хэрэв мөнгө угааж буй нь батлагдв�##� Б.Жарг�##� гэх хүн өөрөө өөрийгөө барьж өгч олон нийтэд цацаж мэдүүлсэн тул хариуцлага жишээ нь хүлээх ёстой болно. Хэдэн настай тэтгэмжийнх байх нь хамаагүй.
Монгол банкны ажилтан ямар мэргэжлийн бус хариулт өгөв !?
"Орчуулгын үйлчилгээ”, "Сүү, сүүн бүтээгдэхүүн худ�##�даа”, "Хүнсний ногоо, үрслэг тари�##��##�т”, "Амьдрах ухааны сург�##�т”, "Блок үйлдвэрлэл”, "Санхүүгийн тайлан б�##�анс бэлтгэн гаргах түүнтэй холбоотой зөвлөгөө өгөх”
Mungu ugaana gej yag yadiin? Hunees mungu avaad usguud uguhuur ugaasan boldog um uu? Oilgohgui baina, bugd l mungu ugaah tuhai yarih um