Нийгмийн

Архи гуялахдаа маргалдаж, менежерээ хөнөөгөөд данснаас нь мөнгө аваад зугтжээ

Өнгөрөгч нэгдүгээр сарын 04-нд Төв аймгийн Аргалант сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг махны үйлдвэрт менежер хийдэг 55 настай Б-гийн амийг бүрэлгэж, цогцсыг зооринд нуугаад зугтсан манаачийг СХД-т байрлах зочид буудлаас олсон тухай бид өмнө мэдээлсэн.

Эх сурвалжийн мэдээлснээр талийгаач Б нь манаачтайгаа хамт архи, согтууруулах ундаа ууж байсан гэх бөгөөд архи нэмэх мөнгөнөөс болж хоорондоо маргасан аж. Улмаар талийгаачийн гуян тус газарт нэг удаа хутгалж, амийг нь хөнөөжээ. Урьдчилсан байдлаар талийгаачийн гуяны гол судас гэмтсэнээс их хэмжээний цус алдаж амиа алдсан байж болзошгүй байна.

Б нь талийгаачийг хөнөөснийхөө дараа цогцсыг ашигладаггүй зоориндоо нуусан бөгөөд данснаас нь их хэмжээний мөнгө аваад зугтсан аж. Мөн өмнө нь малын хулгайн хэрэгт холбогдож, ял эдэлж байжээ.

Төв аймгийн цагдаагийн газарт хэргийн мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Эцсийн бүлэгт бас АРХИНААС л болж.

Зочин
Зочин

ямар аймар хэрэг гараад байгаа юм бэ

Зочин
Зочин

Хайр нинжин сэтгэл үгүй болоход мөхөл ирнэ

Холбоотой мэдээ

Back to top button