Уригдаж ороод "хөөгдөж" гарах өвгөн сайд

Төрд нэг улаан хэрүүлч хүн байснаа гэнэт тэр нь дуугүй болчихоор гайхдаг ажээ. Тэр гайхшруулалтын эзэн бол Ц.Нямдорж. Ил ингэж чимээгүй болсон ч далд хамгийн хортой нь байжээ.
Улс төрийн үүх түүхээрээ Н.Энхбаяр, С.Баяр, М.Энхболд, С.Батболд, У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ гээд МАН-ын үе үеийн томчуудад тэр хэзээ ч тал алдаж байсангүй. Олон нийтдээ ч яаж ийгээд таалагдах эв голдрилоо олсоор ирсэн. Насаараа шахам төрийн ордонд тухалсан тэрбээр Эрдэнэтэд ялагдсаныхаа дараа ч энэ хавиасаа явчхаж төвдөөгүй. Төрийн ордонд У.Хүрэлсүхийн зөвлөх нэрээр нэг өрөө эзэлж хэсэг суусан.
Л.Оюун-Эрдэнэд ч Ц.Нямдорж өмөг түшигтэй, сайн зөвлөгч, ирлэж өгдөг ах нь юм шиг явсан үе бий. Учир нь, тэдний ярьдаг, олон нийтэд попордог сэдэв нэг байв. Тэд Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг суллуулах, “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийн асуудал дээр “нэг хоолойтой” байсан. Тэр ч утгаараа залуу Ерөнхий сайд танхимаа бүрдүүлэхдээ Ц.Нямдоржийг “түшигтэй” гэдэг агуулгаар гал тогоогоо бариулав.
Өнөөх хашир нь харин Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг суллуулсныхаа дараа бүр нэг дуугаа хураачхаад байв. ЗГХЭГ дээр очоод, улам бүр нуугдан нугдайв. Яагаад Ц.Нямдорж дуугүй болчхов. Зурагтны удирдлага авч, буйдангийн араар орон, чимээгүй болсон хүү ямар нэгэн хэрэг тарьсан байдаг даа.
Яг түүн шиг “Эрдэнэт үйлдвэр”-ийн агуулгаа ч ярихаа болив. Хувь хүний өшөө хорслоо төрийн ажлаа ил гаргаж асгадаг байдлаа ЗГХЭГ-т очоод лав гаргасангүй. Тэр нэгэнт чимээгүй бүгчихсэн тул ЗГХЭГ-т ирдэг бүх галыг нэг бол Х.Нямбаатар үүрч, нөгөө бол Л.Оюун-Эрдэнэ өөрөө авч гардаг болов. Юун нөгөө өмөг түшиг болох. Нэг өвгөн сайд авчхаад, өнөөх нь уурлачихаар өмнүүр орж аргадах ажлыг хийсээр, танхим нь зутарсан дүр зураг харагддаг.
Хашир өвгөн сахал Д.Эрдэнэбилэгийн хүн Б.Долгион Ерөнхий сайдын зөвлөхөөр ирэхэд ч дуугарсангүй. Тангараг там тасарч явсан Ерөнхийлөгч асан Х.Баттулга засагт ойртоход ч асуудалгүй шадарлуулав. Бүр анх ЗГХЭГ дээр очихдоо Х.Баттулгад нэгэн цагт МАН-ын томчуудад тал засаж явсан шигээ сүжирч, эв горимыг нь олсон гэх яриа ч тасарсангүй.
Зундаа тэр баахан ууртай байж, “Засгаа задалчихна шүү” гэж Ерөнхий сайдаа айлгасан нь ил далд яригдсаар удав. Л.Оюун-Эрдэнийн ил цагаан хамгаалдаг Б.Болор-Эрдэнэ тэргүүтэй агентлагийн дарга нарыг хөшигний ард сайтар чангалахаа ч бас мартаагүй байна.
Эцэстээ Л.Оюун-Эрдэнийн танхимаа зайлшгүй задлах хамгийн чухал шалтгаанаар Ц.Нямдорж нэрлэгдсэн гэх.
МАН Их хурлынхаа дараа ТНБД нарыг сэлгэн томилох чиг барьсан ч Гадаад харилцааны яамны гал тогоог түшиж буй хүүгээ солиулахгүй гэж "гүрийжээ". Угийн хашир хүн учраас ТАЗ-өөс огт сонгон шалгаруулалт зарлагдахгүй үеэр зарлуулж томилогдсон тул энэ үедээ “хий”-гүй болж таарсан байна.
Энэ мэтээр Засаг дотроо бүр нэг багтахаа байсан, нэг тийм бүрзгэрдүүхэн уур амьсгал бий болгогч нь яах аргагүй Ц.Нямдорж болжээ. Гэвч ЗГХЭГ-аас бүр ор хоосон жийгдчихийг тэр хүсэхгүй. ҮХЦ дээрх давхар дээлний маргааныг Ерөнхийлөгчөөр түр хойшлуулж, өөрөө цэцийн гишүүний суудал хүссэн гэх. Эрх баригч намын бүлгийн хурал дээр хаан заан шиг тачигнаж суудаг Ц.Нямдоржийн үгийг Д.Тогтохсүрэн тасалж, үл хүндэтгэсэн талаар ч хэвлэлүүд бичив. Ингэж урьж авчирсан хүнээ явуулахын түүс болж, ужгирсан улсуудаасаа салахын тулд тогтолцоогоо өөрчлөхөд хүрсэн нь Л.Оюун-Эрдэнийн хамгийн том алдаа гэлтэй.
Г.ИТГЭЛ














АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
оюукын зөв шдээ. нямдорж мэтийн хөгшин кобронуудаар одоо яахын хангалттай л идэж уулаа шд одоо болно.
Нэн даруй хөөж явуул
Сайн ч муу ч төрд удсан хүн бол Нямдорж. Оюулзганыг хэтэрхий дураараа хаан болсон мэт аяглахыг, дэндүү их хийсвэрлэн хөөрч байгааг, олны дургүйцлийг хүргэсэн тэнэг тэнэг хүүхнүүдээ дураараа төрийн албанд шахаж байгааг хараад дуугүй суухгүй үзэлцсэн нь тодорхой. Ойворгон залуус төрөөр тоглох болоогүй ээ
төрийн хутгуур исмал мэнгэт төрд 30 жил суулаа идлээ уулаа хагартлаа баяжлаа эхнэр хүүхдүүдээ дөрд шургуулж идлээ бүх Монголын бузар булайг өөрөө удирдлаа одоо халхын буянд ханаж цадах болоогүй юу
ewii dee manai ene hezee ih hurlaas zailah ym boldoo
Chi uuruu zailoo kk
энэ нээрээ хаачсан юм бол нэг хэсэг бөөн сүр болоод байсан одоо таг болцон
Ардчилагч нэртэй араатнууд, шуналаа дийлэхээ байсан хулгайчууд, гэмт хэрэг, бохир булай бүхэнтэй тэмцсэн, нийгмийн сайн сайхны төлөө зүтгэсэн хүмүүсийг л үзэн яддаг. Улс орон самуурч доройтож, төр засаг суларч сульдаж, үймээн самуун үүсч дэгдэж,эдийн засаг унаж, улсын данс улайж, өр зээлэнд орж ард иргэдийн амьдрал хүндрэх нь л тэдэнд таалагдана., Ёс суртахуун унаж, хууль журмыг гишгэгдэж ядуус энгийн иргэдийн эрх зөрчигдөх байх нь тэдэнд сайхан.
оюун-эрдэнэ бүр тэнд тоглож байдаг шүү хүүктэй давхар дээлний маргаан хийгээд байсан одоо нямдоржийг босго давах эрхгүй болгочихсон Юм шиг л байна хаха
хахах энэ бид 2 одоо төрд байх хугацаан дууссан байлгүй дээ
Энэ одоо харихгүй юм баыхдаа
оюунэрдэнэ зөв шийджээ
hvn harluulahdaa mergeshsen garuud ymaa mnaihanch
Хэрэв тийм бол Нямка ах самараад л гарна шүү кккк
Tegne shuu Ih Hurald bol heregtei zaluu hun shuu
ene hvniig chawas bainga l harluulchih ymdaa
sain hvniig ugaaasa muulku baij chaddgu ard tvmendeee
ug n tegeed ajlaa sain l hiigeed baidag shd
hooogdoj garah ni ch haahaa ym ugaaasaa uls toriin chadwartai hvnldee tsagaa tulhad ooroo uls toroos holdchih blgude
одоо тэтгэвэртээ суугаач дээ хэрүүл хийж яваад харвалт өгөх вий дээ хөгшин хүн осолтой шүү дэээ хөө
ЗАСАГТ ХОРТОЙ ХАВДАР ГАРСАН БОЛ АВЧ ХАЯХ ХЭРЭГТЭЙ
ЭНЭ ХҮН БОЛ МОНГОЛ ТӨРД НААЛДСАН ИСМЭЛ ТАЙЖ . АРД НЬ ИХ ХЯТАД УЛС БАЙГАА.ТЭРНИЙ НАЙРУУЛСАН ХОР МӨН Ч ОЛОН ХҮНИЙГ ЦУСГҮЙ АЛСАН ДАА
хоёр данагар хаусыг амбаар гэж хардаг олигархи болсон өвгөн даа
Нямдорж гуай жинхэнэ төрийн зүтгэлтэн, төрийн түшээ. Түүнд хэн өшөөтэй байх нь тодорхой. Ядаж ная хүртэл нь ашиглэх хэрэгтэй. Дараа нь ҮХЦ-д очвол шударга талд хатуу зогсоно
төрийн хутгуур мөнхийн сайдын суудалд суусан хүнээс одоо юу хүсэх үү 30 жил улс дампуурлаа мэнгэтээ назарбаев шиг эх орноосоо гэр хөөгдөж онигоонд оров доо идэх уух хэмжээтэй дамжаатай шүү хамгийн их шударга ёс ярвдаг малнууд хамгийн их хорчин дарангуйлагч араас дүрэгч хутгалагч гэдгийг харав уу Монголчуудаа
Оюун Эрдэнэ шударга ёс авилгатай тэмцэнэ энэтэр гэж ярьчихаад яах гэж энэ Исмэл тайжаас дор нөхрийг засгийн газрын том албан тушаалд тавьсан юм.
Za yagsht. Yostoi uldeh heregtei hun shuu
Khamgiin turshlagatai zeblegch l gej
boddog shuu Deedsuud khunee tanilaaraa l shiiddeg bolokhoor