НИЙГЭМ

ЭМЯ: Омикроны шинжилгээ урвалж бодисын үнээс шалтгаалан нэг сая төгрөгний өртөгтэй байна

Омикрон хувилбараар өвчилсөн эсэхийг тогтоох шинжилгээг нэг сая төгрөгөөр хийж буй нь олныг багагүй бухимдуулаад буй. Энэ талаар ЭМЯ-наас тайлбар хийлээ. Тэд “ХӨСҮТ дээр суурилагдсан хувилбарын генийн дарааллыг тогтоох лаборатори нь уг шинжилгээг бүх эерэг сорьцонд хийдэггүй. Олон улсын жишгээр зөөвөрлөгдсөн сэжигтэй сорьцнууд, орон нутаг, дүүргээс ирсэн эерэг сорьцонд түүвэрлэн хийдэг.

Эл шинжилгээ нь ПГУ аппаратнаас өөр, генийн дараалал тогтоох аппарат дээр үе шаттай хийгддэг болно. Энэхүү шинжилгээний урвалж бодисын үнээс шалтгаалан нэг шинжилгээ нь 1 сая орчим төгрөгний өртөгтэй байгаа” гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button