
2020 оны улсын наадмын дараа допинг илэрсэн улсын аварга Н.Батсуурь, улсын арслан Р.Пүрэвдагва, улсын харцага Б.Бат-Орших нарын барилдах эрхийг 11 сараар хассан билээ.

Допинг илэрсэн бөхчүүдийн барилдах эрхийг багадаа хоёр жилээр хасан, цол, чимгийг нь хурааж ирсэн. Гэтэл тэднийг ингэж харилцан адилгүй шийтгэснийг бөхчүүд, бөх сонирхогчид өнөө ч шүүмжилдэг. Ардын хувьсгалын 100 жилийн ойд барилдуулах гэсэндээ ялгавартай шийтгэлээ гэх шүүмжлэл олны дунд бий.

Тэдний шийтгэлийн хугацаа дууссан тул өнөөдрийн барилдаанд даян аварга Н.Батсуурь, улсын арслан Р.Пүрэвдагва нарыг бүртгээд байгаа юм. Үүнийг улсын харцага О.Хангай эсэргүүцэж буйгаа өчигдөр илэрхийлсэн. Өнөөдөр барилдааны өмнө бөхчүүд хэрхэх нь олны анхаарлыг ихээхэн татаж байна.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ариун цэвэр бөхчүүд Авлигач - допингчидтой хамт зодоглохгүй байлгүй дээ - аз нь харина шүү ... Тэр Пүрэвдагва , Пүрэвсайхан нар шиг завь - салтаа руу шигдээд байдаг болчихвол яана , батсуурь шиг улайрчихвал яана ... БОЛГООМЖИЛ ...
Бөхчүүдэд допинг хэрэглэсэн асуудалд нэг хэсэгт нь 2 жил, нэг хэсэгт нь 11 сар барилдах эрхий нь хасаж, ялгавартай хандаж болохгүй. Батсуурь, Пүрэвдавга нар барилдуулах хэрэггүй. Ялгавартай шийтгэл оногдуулсан албан тушаалтнуудад хариуцлага хүүлгэх нь зөв. Тэд авилга авсан байх магадлалтай.