Дарга нар хариуцлага алдаж, “Michel&Amazonka” “арьсаа хамгаалав”

Хүн төрөлхний хамгийн том наадам бол олимп. Олимпод өндөр амжилт гаргах, тамирчдын хувцас, хэлж буй үг, үйлдэл бүхэн улсынхаа нүүр царай болдог. Тухайн улсын хөгжлийг ч мөн харах толь болдог. Тиймээс улс бүхэн ямар нэгэн алдаа гаргахгүй, нэр хүндээ алдахгүйг хичээдэг. Олимп бүхний шахам өмнө тулгардаг, шүүмжлүүлдэг асуудлын нэг нь тамирчдын хувцас. Энэ удаад ч мөн олимпын багийн хувцас шүүмжлэл дагуулав.

Юу болов гэхээр, тамирчдын хувцсан дээр “Mongolia” бус “Moncolia” гэж бичсэн явдал. Монголын багт улсынхаа төрийн далбааг гардуулах ёслол өчигдөр болсон. Ёслолд БТСУХ-ны дарга Ц.Шаравжамц, Монголын багийн ахлагч Ц.Сандуй нар оролцохдоо “Moncolia” гэсэн бичигтэй хувцас өмссөн нь ийм алдаа гарсныг илчилж орхив.
Сошиалд хүмүүс шүүмжлэх хүртэл тийм том алдааг “Michel&Amazonka”, дарга нар анзаараагүй байсан гэхэд итгэхэд бэрх. “Арай үгүй байх” гэж олон хүн эргэлзэж байв.
МҮОХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Баттүшиг “Michel & Amazonka” компанийн үйлдвэрлэсэн олимпын багийн эхний хувцас алдаатай гарсан тул засуулахаар үйлдвэр рүү буцаагаад байна” гэж мэдэгдсэн нь иргэд андуураагүй, алдаж бичсэн болохыг баталсан юм.

Харин үүнд олимпын багийн хувцсыг үйлдвэрлэсэн “Michel&Amazonka” тайлбар хийхдээ “Хувцас хэрэглэл нь эцсийн хувилбараар гарах хүртлээ хэд хэдэн удаагийн туршилтын загвар гарч байж батлагддаг. Тухайн сошиал орчинд тархсан зураг дээрх загвар нь анхны загвар байгаа болно” гэсэн.
Үүнийг үгүйсгэх, эргэлзэх хэд хэдэн шалтгаан бий. “Michel&Amazonka”-гийн үнэ бол Олимпод оролцох дарга нар, тамирчид туршилтын загварыг нь өмсөж явж байсан болж таарах нь.
Нөгөө талаар тамирчдын хувцсыг олимпод явахаас багадаа нэг хоногийн өмнө гардуулдаг. Тэгэхээр манай тамирчид өнөөдөр явах тул өдийг хуртал өгөөгүй байна гэдэг юу л бол. Өнөөдөр өгөөд явуулна гэдэг худал. Учир нь "Бээжин-2022” олимпод оролцох тамирчдад олимпын нээлт, хаалт, тэмцээнд өрсөлдөхдөө өмсөх хувцсыг нь энэ сарын 27-нд албан ёсоор аль хэдийнэ гардуулчихсан байсан.

Тэгэхээр “Michel&Amazonka” арьсаа хамгаалж, худлаа ярьсан гэсэн үг.
Үндэсний томоохон үйлдвэрлэгч нь G, C хоёр үсгийг ялгахгүй том алдаа гарган, МҮОХ, БТСУХ-ны удирдлага үүнийг нь анзааралгүй ажилдаа хайнга хандлаа. Одоо тэгээд “Moncolia” гэсэн бичгийн алдааг засуулан, дахин үйлдвэрлэхэд төсвийн мөнгө, татвар төлөгчдийн мөнгө л урсана. Тиймээс хаана хаанаа ажилдаа сэтгэлтэй, хариуцлагатай хандъя.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ene arai heternee yachij bodson buhel buten ulsiinhaa neriig zuv bichej cahdahgui baina gej haasha harsan yum bdg yum ve
Ганц үсэгний �##�даа ч биш. Загвар нь бас арай дэндүү муу болжээ. Нэг ширхэг цасан ширхэг л нэмчихэд Крисмасаар өмсдөг цамц л харагдаад байна, юуных нь үндэсний онцлог. Олимпийн хороо, энэ нэг спортын холбоо шиг юм нь байнга л асууд�##� гаргаж байх юм. Тамирчид нь ч хэл ам гаргаад жоохон үндэсний үзэлтэй, өөрсдийгөө хүндэлдэг баймаар байна. Ерөнхий сайд нь бүр хажуунаас нь үзнэштэ, нүүрээ хааш нь хийхийм байгаам. Хятад, Оросуудад Монголыг доош нь хийх, Олимпийн тэнэглэлийн жишээ болж дэлхий нийтийн амны зугаа болж шившигээ хутгах нь дээ. Энэ Мишээл Амазонка хаашаан, зуны ч хувцас хийгээд л, өвлийн ч хувцас хийгээд л, оймс бандааш ч хийгээд л, ороолт, бүр пүүз хүртэл хийгээд л. Ядаж байхад хоёулаа зүгээр л хоббигоороо хувцас хийдэг жоохон оёдлын дөртэй, яг часхийсэн авъяастай мэдрэмжтэй бол биш хүүхнүүд байхшиг байсан. Жоохон бодолцмоор байнаа, цөөхөн хувцас гээд Нарантуулчдад өгөлгүй Үндэсний үйлдвэрүүд нь ч гэсэн сэтгэл гаргаад идэвхитэй оролцвол. Тэр Гоёл энэ тэр гэсэн Монголчууд дээрээ л мөнгө хийдэг, уран сүрхийгээ гайхдаг газрууд уг нь ийм юман дээр л тодормоор. Цөөхөн хувцас гээд голсон биздээ, ш�##�чигнасан юмнууд.
unheer huldu setgelgui darga nar bh yumaa neeree
ingej aldaa gargana geheer unheer ulsaa hairlah setgel unheer algaa
энэ гонзгой нь бичиг үсэг мэддэггүй юмуу бас зураг авхуулах дуртай
Нараяна эрүүл мэндийн эмнэлэгт яар�##�тай А, О, В цустай бөөрний донор хэрэгтэй байна, МОНГОЛ Доноруудыг (850,000.00 доллар) шагнана. Бид Энэтхэг, Их Британи, Турк болон бусад улсад байрладаг тул сонирхсон хүмүүс бидэнтэй холбоо барина уу, та тэр даруйдаа өндөр шагн�##� авах болно. Бүх имэйлийг ([email protected]) шуудангаар илгээнэ үү.
Хүний амийг аврахад бөөр хэрэгтэй. Амьдр�##�ыг аврахад бэлэн байгаа танд баярл�##�аа.([email protected])