ДЭМБ-ын тэргүүн БНХАУ-ын ГХ-ийн сайдтай уулзлаа

БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад Хэргийн сайд Ван И өчигдөр /2022.02.05/ ДЭМБ-ын тэргүүн Тедрос Адханом Гебрейесус нар биечлэн уулзаж, “КОВИД-19”-ийн цар тахлын эсрэг Хятад улс дэмжлэг үзүүлж байгааг сайшаалаа.
Тодруулбал, тэрбээр Хятад улсын “КОВИД-19”-ийн эсрэг авч хэрэгжүүлсэн гайхалтай ажилд баяр хүргэж, дэлхийн цар тахлын эсрэг Хятадын Засгийн газар болон хятадын ард түмний хүчин чармайлтад талархаж буйгаа илэрхийлэв.

Тедрос Адханом Гебрейесус 2022 оны Бээжингийн өвлийн олимпын XXIV наадмын нээлтийн ёслолд оролцохоор пүрэв гарагт /2022.02.03/ Хятадад хүрэлцэн ирсэн юм. ДЭМБ-ын тэргүүн Ван И сайдтай уулзах үеэрээ олимпын наадмын галт бамбарыг бадамлуулах ёслолд оролцож, бамбар баригчдын нэг болсондоо баяртай буйгаа илэрхийлжээ.
“КОВИД-19”-ийн цар тахалтай байгаа ч олимпын наадам зохион байгуулж байгаа нь дэлхий дахинд эв нэгдэл, амар амгалан, бэрхшээлийг даван туулах итгэл найдварыг авчирч байна хэмээн ДЭМБ-ын тэргүүн онцлов.
ДЭМБ Хятад улстай дэлхийн эрүүл мэндийн хамтын ажиллагааг бэхжүүлнэ гэдэгт найдаж буйгаа илэрхийлэхийн далимд дэлхийн бүх улс оронд коронавирусийн эсрэг вакциныг 70 хувьд хүргэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ хэмээн найдаж байна гэлээ.
2022 онд БНХАУ ДЭМБ-д хууль ёсны байр сууриа сэргээсний 50 жилийн ой тохиож буйг Хятадын Гадаад Хэргийн сайд Ван И онцлов. Мөн тэрбээр Хятад улс ДЭМБ-тай олон салбарт бүх талын, олон түвшний хамтын ажиллагаанд оролцож, ДЭМБ-ын эрүүл мэндийн хямралыг шийдвэрлэхэд идэвхтэй дэмжлэг үзүүлсээр ирсэн гэлээ.

Хятадын Засгийн газар нь өөрсдийн ард иргэдийн ахуй амьдралыг үргэлж нэгдүгээрт тавихын сацуу дэлхийн бусад орны ард иргэдэд ч туслахыг хичээж, цар тахлын эсрэг дэлхий нийтийн эв нэгдлийг эрчимтэй дэмжинэ хэмээн Ван И хэлэв.
Хятадын Засгийн газар дотооддоо цар тахлын хүндрэлийг даван туулж, дэлхийн 120 гаруй улс орон, олон улсын байгууллагад 2.1 тэрбум тун вакцин нийлүүлсэн хэмээлээ. Мөн вакциныг тэгш хүртээмжтэй хуваарлаж, вакцинжуулалтын хэмжээг нэмэгдүүлэх, тахлыг аль болох хурдан хугацаанд дарахын тулд ДЭМБ-тай цаашид хамтран ажиллахад бэлэн буйгаа ч илэрхийллээ.
(Эх сурвалж: China Global Television Network)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.