НийгмийнЭнтертайнмент
С.Мөнхчулууны дүү С.Болорчулуун “The Voice of Mongolia” шоунд ТЭНЦЛЭЭ

Монгол ТВ-ээс зохион байгуулж буй “The Voice of Mongolia” шоуны гурав дахь цувралын эхний шатны шалгаруулалт үргэлжилж байна.
Өнгөрсөн ням гарагийн дугаарт С.Болорчулуун гэх залуу алдарт Linkin Park-ийн Faint дууг өөрийн хэмнэлдээ оруулж мөн үзэл бодлоо шингээн үзүүлж, дөрвөн шүүгчийг байлдан дагуулж тэмцээний аялалаа амжилттай эхлүүллээ.
Тэрбээр, МАН-ын гишүүн С.Мөнхчулууны үеэл дүү ажээ. Энэ тухай С.Мөнхчулуун өөрийн цахим хуудаснаа "Дүү маань мөрөөдлийг минь биелүүлж байна" хэмээн жиргэсэн байна.
Ташрамд дуулгахад, уг нэвтрүүлэг нь Монголын шинэ дуу хоолой, өнгө төрхийг шалгаруулах зорилготой тэмцээн юм. Эхний улирлын анхны дугаар 2018 оны нэгдүгээр сарын 21-нд үзэгчдэд хүрч байсан билээ.
У.УЯН








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Sain duulsan
Даруу төлөв сайн.
haha
Сэлэмтэй л байж таараа.
Нөгөө сэлэмчингийн дүү мөн үү