Дөрвөлсөн эргэлт хийсэн 15 настай К.Валиева гэж хэн бэ

ОХУ-ын уран гулгалтын тамирчин Камила Валиева Бээжингийн өвлийн олимпод багийн төрөлд чөлөөт үзүүлбэрээр тэргүүн байр эзэлж, олимпын алтан медаль хүртлээ. К.Валиева шүүгчдээс 178.92 оноо авчээ. Японы тамирчин Сакамото Каори 148.66 оноогоор хоёрдугаар байрт орлоо. Гуравдугаар байранд Канадын тамирчин Мадлен Кизас 132.04 оноо авчээ.

Дөрөвдүгээр сард 16 нас хүрэх оросын тамирчин К.Валиевагийн хувьд Бээжингийн өвлийн олимп анхных нь юм. Ийнхүү тэрбээр анхны олимпоосоо анхны алтан медалиа авлаа. Тэрбээр дөрвөлсөн эргэлт хийсэн анхны эмэгтэй тамирчин болж, олимпын түүхэнд бичигдэн үлдэхээр боллоо.
- Камила Валиева /ОХУ/ - 178.92
- Сакамото Каори /Япон/ - 148.66
- Мадлен Скизас /Канад - 132.04
ОХУ-ын уран гулгалтын тамирчин Камила Валиева Бээжингийн өвлийн олимпод багийн төрөлд чөлөөт үзүүлбэрээр тэргүүн байр эзэлж, олимпын алтан медаль хүртлээ. К.Валиева шүүгчдээс 178.92 оноо авчээ.
Японы тамирчин Сакамото Каори 148.66 оноогоор хоёрдугаар байрт орлоо. Гуравдугаар байранд Канадын тамирчин Мадлен Кизас 132.04 оноо авчээ.
Дөрөвдүгээр сард 16 нас хүрэх оросын тамирчин К.Валиевагийн хувьд Бээжингийн өвлийн олимп анхных нь юм. Ийнхүү тэрбээр анхны олимпоосоо анхны алтан медалиа авлаа. Тэрбээр дөрвөлсөн эргэлт хийсэн анхны эмэгтэй тамирчин болж, олимпын түүхэнд бичигдэн үлдэхээр боллоо.

- Камила Валиева /ОХУ/ - 178.92
- Сакамото Каори /Япон/ - 148.66
- Мадлен Скизас /Канад - 132.04
К.Валиева 2006 оны дөрөвдүгээр сарын 26-нд оросын Казаньд мэндэлсэн. Үхрийн ордных. 160 см өндөртэй.
Спортын карьер нь чөлөөт цагаа өнгөрүүлэх боломж, бас хувийн амьдралаа анхаарах зав олгодоггүй. Чөлөөт цагаараа харин бүжгээр хичээллэж, зураг зурах дуртай.
Сочид болсон тэмцээний үеэр К.Валиевагийн үзүүлбэрүүд шуугиан тарьсан ба тэрбээр дэлхийн гурвын гурван дээд амжилтыг тогтоож чадсан залуу тамирчин. Тэрбээр 272.71 оноогоор Сочи хотноо болсон ДАШТ-ий ялагч болж, Японы Оосака хотод болох тэмцээний финалд шалгарсан. Харин Японы эрх баригчид коронавируст цар тахлын халдварын Омикрон хувилбарт халдвараас сэргийлэх үүднээс хилээ хааж, ДАШТ цуцлагдсан.
Олимпын сонгон шалгаруулалт болсон ОХУ-ын АШТ-д Валиева нэгдүгээр байр эзэлж, Бээжингийн өвлийн олимпод оролцох эрхтэй болсон. Тэрбээр АШТ-д мөн л хёоёр үзүүлбэрийн нийлбэр дүнгээр 283.48 оноо авч дэлхийн дээд амжилтыг дахин эвдсэн юм. К.Валиева Европ тивийн АШТ-д амжилттай оролцож, алтан медаль хүртсэн юм.
Өдгөө 15 настай залуухан тамирчныг уран гулгалтын спортод “амжилт эвдэгч” хэмээх боллоо.
(Эх сурвалж: Telesportnews)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Гайх�##�тай шувуухай вэ? ямар гоё юм бэ бахархаж байна бахархаж байна гайх�##�тай.Гайхамшигтай охин баяр хүргэе цааш цаашдаа улам гял�##�заарай
Oros agaanuud saikhan bavj bgaa bh daa
Агуу Орос шүү дээ. Аргагүй муу үхэж д�##�д орсон америкчууд яаж ч чадахгүй, оноог нь луйвардаж чадсангүй дээ.
Орос угаасаа уран гулг�##�тын школ сайтай л даа. Ярих ч юм биш.