
“Жонсон ба Жонсон” /Johnson&Johnson/ компани “КОВИД-19”-ийн эсрэг вакцины үйлдвэрлэлээ түр зогсоосон байна.
Тус компани Голландын Лейден хот дахь үйлдвэртээ вакцины үйлдвэрлэлийг түр зогсоосон талаар “Нью-Йорк Таймз” /New York Times/ мэдээлжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, ийм шийдвэрийг 2021 оны сүүлчээр гаргасан аж. Харин компанийн удирдлагууд эл мэдээллийг батлаагүй басхүү үгүйсгээгүй байна. Компанийн төлөөлөгчдийн хэлснээр, компани вакцин нийлүүлэх үүргээ үргэлжлүүлэн биелүүлсээр байгаа гэлээ.
“Бид “КОВАКС” хөтөлбөр болон Африкийн Холбоо /АХ/-той холбоотой гэрээгээр хүлээсэн үүргээ үргэлжлүүлсээр байна” хэмээн компанийн хэвлэлийн төлөөлөгч хэлсэн байна.
(Эх сурвалж: CBS News)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.