НийгмийнСПОРТ

ХУУЛЬЧИД: Валиевагаас допинг илэрвэл Оросын багийн алтан медалийг хураах боломжгүй

Оросын спортын салбарт олон жил бугшин, шүдний өвчин болж буй асуудлын нэг нь допинг. Бээжингийн өвлийн олимпод ч  мөн тэднийг допингийн асуудал тойрсонгүй. Уран гулгалтын тод од, Бээжингийн олимпод дээд амжилт шинэчлэн шуугиулсан Камила Валиевагаас допинг илэрсэн гэх мэдээлэл цацагдаад байна.

Камила Валиева энэ жил 15 настай. Бээжингийн олимпод оросын багийнхныхаа хамт түрүүлсэн. Багаа түрүүлэхэд онцгой үүрэг гүйцэтгэсэн тэрбээр олимпын наадамд дөрвөлсөн эргэлт гүйцэтгэсэн анхны эмэгтэй тамирчин болсон юм.

https://www.youtube.com/watch?v=IrFyW30EDgY

Уран гулгалтын багийн тэмцээн даваа гаригт болсон. Хуваарийн дагуу маргааш нь буюу мягмар гаригт медалийг нь гардуулах учиртай байв. Гэтэл Оросын багийн нэг тамирчнаас допинг илэрсэн гэх мэдээлэл цацагдан, медаль гардуулах ёслолыг хойшлуулсан. Яг хэнээс нь допинг илэрсэн нь олны анхаарлыг ихээхэн татаж байв.

Допингийн шинжилгээнд бүдэрсэн гэгдэж буй тамирчин нь Камила Валиева болж таарлаа. WADA-ийн дүрмийн дагуу допинг хэрэглэсэн тамирчин 16 нас хүрээгүй бол нэрийг нь зарлахыг хориглодог журамтай. Тиймээс ОУОХ, Олон улсын тэшүүрийн холбоо хуульч нартайгаа энэ асуудал дээр ажиллаж, маш их цаг алдсан юм байна.

Олимпын наадмаас хоёр сарын өмнө Валиевагаас авсан шинжилгээнээс триметазидин гэх хориотой бодис илэрсэн гэж мэдээлж буй. Энэ бодис спортын амжилтыг ахиулахад нөлөөгүй, маш бага хэмжээгээр илэрсэн гэнэ.

Хуульчид “Валиевагаас допинг илэрсэн нь одоогоор албан ёсоор тодорхой болоогүй. Тодорхой болсон ч Оросын багийн олимпын алтан медалийг хураах боломжгүй. Учир нь нэгээс олон тамирчнаас зөрчил илэрсэн тохиолдолд багийн амжилтыг хүчингүйд тооцдог” гэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2 сар 10, 2022 19:42

Оросын тамирчнаас л допинг илэрнэ америкаас бол огт илрэхгүй энэ бол хууль

Холбоотой мэдээ

Back to top button