НИЙГЭМ

Рекламны ёс зүй: Эх орноо там мэт дүрсэлж, “дүрвэх”-ийг уриалав

Рекламанд ёс зүй гэж бий. Тиймгүй сэн бол бараа бүтээгдэхүүн, үйлчилгээгээ худалдан борлуулахын тулд ямар л бол ямар сэдвээр, яаж л бол яаж рекламдах боломжтой. Хүний сэтгэл зүйн дотоодод нуугдсан элдэв сэдлийг өдөөн татаж, гарах үр дагаврыг нь мартагнуулах хүчтэй так тик энд үйлчлэх бололцоотой.

Ялангуяа эх орон, тусгаар тогтнолын асуудалд рекламчид бүр болгоомжтой хандах ёстой. Тэр дундаа манайх шиг цөөн хүн амтай, залуу үе нь эх орноосоо дайжих хүчтэй хүсэл тээсээр буй нөхцөлд.

Ямар зар сурталчилгааг яриад байна вэ гэвэл, “Visa Consulting Mongolia” компанийн Монголоос үтэр түргэн явахыг уриалж буй агуулгатай хоёр постер юм. Эх орноо хар утаа хүүшилсэн, амьд явахын аргагүй, цөмийн бөмбөг дэлбэрчихсэн гэлтэй дүр зургаар дүрсэлж, эндээс гарах гарц нь гадаад руу явах мэтээр илэрхийлсэн байх жишээтэй.

Бас нэгэн постерт Монголын газрын зураг дээр хар утаа дүрслээд, тайлбар хэсэгт  нь “Удахгүй зун ч боллоо, тэсдэг юм шүү” гэж бичсэн байх юм. Ямар ч утгаараа иргэдээ гадаад руу гарахыг ийм байдлаар уриална гэдэг бизнесийн ёс зүй ч биш юм. Харамсалтай.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
9 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Хар утаан дунд хоолой хорсож амьдарсан болж байгаа нь худал ч юм биш дэээээ

Эрээ цээр
Эрээ цээр

Хүн эрүүл,аюулгүй орчинг бүрдүүлэх үүрэг нь төрд бий. Зүгээр л үндсэн хуулиндаа "хүн амьд явах эрхтэй "гэснээр болдоггүй юмаа. Цагаан дээр хараар тодоос тод бичээстэй байгаа н ьүнэн. Гэхдээ цаасан дээр тубичиж тунхаглах нэг хэрэг. Иргэдийнхээ аюулгүй.эрүүл амьдрах бодит нөхцөл бүрдүүлэх чухал . Бид ямар нөхөлд байна аа !!!? Эх орноосоо дүрэв гэх нь юу юм. Төх нь бодох,хийх ажил байнаа байна.өвлийн өвөлд утаатай өдөр алгасахгүй аваарь осол,бие бенээ егүүлтгэх үзэгдэл жилээс жилд өссөөр л байгааг харсан чхараагүй юм шиг өнгөрч гоёчилж амид йвах эрхээ хүндсэн хуулиараа баталгаажуулсан гэж ТВ, нийгмийн сүлшээгээр хоосэн сурталдахаа багасгаж бодит ажил хийвэл ,хийж алхам харагдвал залуус юу боллоо гэж эх орноосоо даажих билээ.

Зочин
Зочин

Zuv l bn yavah yum san

Зочин
Зочин

хар тугалганы найрлагатай хорт утаан дунд амьдарч байгаа нь үнэн ш тээ

ZOCHIN
ZOCHIN

UTAA

Зочин
Зочин

Угаасаа монголоос зайлна. Энэ улс орон хулгайч луйварчид алхайсан залхуучууд бэртэгчин тэнэгүүдийн орон болоод мөхөж бна

Sanchir
Sanchir

Хурдхан дүрвэх юм сан яагаад гэвэл манай монгол утаатай бас хятад хүмүүс ихтэй хурдхан Монголоос зайлий

bid
bid

bid garval ex orond mini xyataduud suurishix bailgui

bid
bid

iim setgeltei n xurdan yavaad bitgii ergej ireerei burxan min. Xinii nutgiin chuluu n xurtel xuiten baidgiig uzuulex yumsan

Холбоотой мэдээ

Back to top button