Нийгмийн
Хоногт 220 хүнийг эрүүлжүүлж, 92 согтуу жолоочийг илрүүлжээ
Цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд өчигдөр /2022.02.11/ 1537 гомдол мэдээлэл, гэмт хэргийн шинжтэй дуудлага иржээ. Үүнээс улсын хэмжээнд өчигдөр нийт 220 хүнийг эрүүлжүүлж, согтуугаар автомашин жолоодсон 92 зөрчлийг илрүүлж, хариуцлага тооцсон байна.
Мөн хулгайлах 30, гэр бүлийн хүчирхийллийн 136, олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явах, танхайрах 144, оршин суугчдын амгалан, тайван байдал алдагдуулсан гэх 69 гомдол, мэдээлэл, зөрчлийн дуудлага бүртгэгджээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.