Н.Нарангэрэлийн кэйс ба “Эрдэнэс Монгол” дээрх бүлэглэлүүдийн томилгооны зодоон

Улс төрчдийн халаасыг үеийн үед дүүргэсээр ирсэн “Эрдэнэт үйлдвэр”-ийг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн харьяанд шилжүүлэх агуулга улс төрийн хүрээнд яригдаад нэлээд удав. Эдүгээ “Эрдэнэс Монгол” нь, “Эрдэнэс Тавантолгой”, “Эрдэнэс Оюутолгой”, “Багануур”, “Шивээ-Овоо”, “Гашуун Сухайт Авто зам”,“Мон-Атом”, “Эрдэнэс Шивээ Энержи”, “Эрдэнэс Метан”, “Эрдэнэс Ассет Менежмент” компаниудын 50 ба түүнээс дээш хувийг эзэмшдэг.
Үүн дээр “Эрдэнэт үйлдвэр” нэмэгдчихвэл “Эрдэнэс Монгол” нь хамгийн их мөнгөтэй төрийн өмчит компаниудыг нэгтгэсэн том бүтэц болох юм. Тиймээс ч эл бүтэц дээр улс төрийн фракц, бүлэглэл өөрсдийн хүмүүсээ олноор нь сүлжээ болгон байршуулахыг нэн чухалчилж буй. Нэгэн үес Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн найз, Харвард боловсролтой гэх тодотголтой УУХҮ-ийн дэд сайд Н.Батнайрамдал уг албан тушаалд томилогдохоор яригдаж байсан. Мөнхүү саяхан БОАЖ-ын сайдаар томилогдсон Б.Бат-Эрдэнэ ч яригдаад амжсан.
“Эрдэнэс Монгол”-ын Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Д.Хаянхярваа 1.7 тэрбум төгрөгийн авлига авснаас үүдэж, Эрүүгийн хуулийн хялбаршуулсан журмаар шийдүүлж, ялгүй мултарсан. Одоогийн Гүйцэтгэх захирлыг түр орлож буй О.Хулан нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хүн гэгдэж буй. Эл компанид олон улс төрчид хүнээ шургуулахаар, Гүйцэтгэх удирдлагыг нь анкетаар булдаг. Эдүгээ томоохон төрийн өмчит компаниудын нэгтгэл болох сургаар бүр ч улайрч, дотроосоо нэгнийгээ намнаж эхлэв.
Тухайлахад, Сангийн яамны Өрийн удирдлагын хэлтсийн даргаар ажиллаж байхдаа сургалтын зардал нэрээр 13.8 сая төгрөгийн шилжүүлэг хийснийхээ төлөө авлига, албан тушаалын хэргээр шалгагдаж байсан Н.Нарангэрэлийг “Эрдэнэс Монгол”-д дэд захирлаар томилогдлоо хэмээн баахан шүүмжлэв. Яг учрыг нь олох хүрээндээ Н.Нарангэрэл нь төрд удаан хугацаанд ажилласан, айхтар зарчимтай, ааштай улсуудын нэгээр нэрлэгддэг.
Ийм зарчимтай боловсон хүчнүүд төрөөс баяжих гэж орж ирсэн нөхдүүдтэй зэрэгцэж ажиллахаар тэдний зорилго биелэхэд саад болоод болж өгдөггүй. Тэгээд нэг жижиг, сажиг алдаагаар шалтаглаж, ийм хүмүүсээ хуваан идэгчид нь төрөөс шахчихдаг нахаал тогтолцоо бий. Яг ийм жишгээр нь Н.Нарангэрэлд “алдаа” тохож, ажлаас нь явуулсан гэгддэг. Гэтэл сая “Эрдэнэс Монгол”-ын дэд захирлаар очингуут нь төрөөс олз идэш олон идэх донтой улсууд нь “үүнтэй хоршиж, мөнгө хийнэ гэж худлаа” хэмээн сэтгэхдээ өмнөх хойнох хэргийг нь хэвлэлээр сөхөж адлав.
Цөөн хүрээндээ мэддэг мэргэжлийн үнэ үнэ, үзэл санаа, зарчимч байдлыг олон нийтэд жижиг аргаар үзэн ядуулдаг арга ингэж Н.Нарангэрэл дээр хоёр дахиа давтагдаж байх жишээтэй. Хөшигний ард өрнөдөг албан тушаалын төлөөх ийм нанчилдааныг хэвлэлүүд ч учрыг нь сайн олохгүйгээр даган давхих нь бий. Энэ нь эрх ашигтай талд баахан хожил өгчихдөг муу үр дагавартай.
“Эрдэнэс Монгол”-д УИХ-ын дарга Г.Занданшатар, Сангийн сайд Б.Жавхлан, Ерөнхий сайд л. Оюун-Эрдэнийн хүмүүс нэн их гэгддэг. Д.Хаянхярваагийн үзэмжээр түүний хүмүүс ч нэлээд орсон нь бий. Тэдний нэгдэл нэг том бүхэл болоод, гаднаас шинэ томилгоо орж ирэхэд хачин дургүй хандсаар буй нь нууц биш. “Эрдэнэс Монгол”-ын эдийн засгийн үзүүлэлт муухан байж ирсэн ч дотоод ажилчид нь асар өндөр цалинтай, өмчийн компаниудаа түшиглэн мөнгө олох арга замтай гэдэг утгаар ажилчдад нэн ашигтай тусдаг. Мэдээж тэд тэнд ажиллах замыг нь гаргаж өгсөн улс төрчдийнхөө даалгаврыг биелүүлэх үүргээ маш сайн гүйцэтгэдэг.
Ийм байдлаар хэдэн өмчийн компаниудаа улс төрчдийн тэдний хамаарал бүхий этгээдүүд, гар хөл нь болж явдаг хүмүүс тонодог тогтолцоо монголд бүр хоногшчихсон юм. “Эрдэнэс Монгол” дээр энэ зодоон улам идэвхжээд байгаа нь том өмчүүдийг нэгтгэхээр яригдаж буйтай холбоотой бөгөөд аль хүчтэй бүлэглэлүүд хүнээ олноор оруулах, шударгадуу зарчмын улсуудыг хяхан хавчсаар гаргаж, зам мөрөө цэвэрлэх л зорилготой юм.
Ж.МЯДАГБАДАМ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нарангэрэлийг ингэж мэддэг сэтгүүлчид байгаа нь яамай даа
Ynen ynen. Odoo ch khuuli yarij, onoliin tyvshind yum shaardakhaar ad boldog niigem bolson doo. Turiin baiguullaga, turiin umchit companiud deer ikh gardag bolson. Darga, zakhirliig doloogchid, idej uukhiin dontonguudaar l dyyrdeg bolson doo.
Unen xudliig yalgaj xarah medremjtei setguulchid bgaa l uym bna.......
Shudraga ..zub buruug il tod xelj dugnej ........odoo tsagiin buleg
xulgaichdiin arga unen turhiig xelj..... sain setgyylch bna
setguulchidee hedhen ug chihdee buten mgl.r bichij surna uu? iim bj yaj hos bichigtnuud boloh ym be? tuhailbol keis geed bgaag ter bosoo bichigeer yaj bichij oilgoh ym?
Төрд үнэнчээр ажилласан нь хохирч түрийвч цүнх, хов дэвний �##�бингууд олшрох тусам иргэдийн итгэл �##�дарч, төрийн �##�ба намчирхах, төрөлсөх, танил т�##�аа өөдөн татах гэсэн хэдхэн дарга нарын тарьж байгаа лай ланчгийн үр уурхай болж байгаагийн нотолгоо мөн. Төрийн байгууллагууд мэргэшсэн, үнэнч шударга �##�бан хаагчдыг элдвээр хяхан хавчиж эхэлснийг өнгөрсөн сонгуулийн дараагаас эхэлсэн төр засгийн өндөрлөгүүдээс эхлээд жирийн мэргэжилтнүүдийн их цэвэрлэгээ харуулж байна.
Hen negnii huuhen esvel namiin gishuun bish bolhoor tegeed hol yvahgui shahuuldag bolson horvoo yum daa.
Нарангэрэл шиг зарчимтай ажилладаг хүнийг төрд ховор харсан даа
Gants unen yum bichsen bn da, neeeh hudlaa hudlaa garuudiin ugeer l bicheed yariad bdg ene bol ene hunii jinhene turh ni shude. Hamgiin shudarga.
Энэ хүний оронд хэний хэтэвчийг зуза�##�ах да�##�гавартай хумслагч очих бол...
Ene banzliig bugd medne dee, vxcen baacnii shudarga
omhii hulgaichuud
Монгол улс тэр чигээрээ ялзарчихсан юм уу? Албан туша�##� бүхэн нь бүлэглэлийн эрх ашиг, эсвэл, мөнгөтэй холбоотой байдаг болотой. Энэ бүхний чинь цаана зах зээлийн нийгмийн д�##�д араншин, сүүдэр нь илрээд байна шүү дээ! Гэхдээ соци�##�ист нийгмийг санаг�##�заагүй шүү!
Төрийн мөнгийг завших нь жижиг сажиг �##�даа юу?! Шүүхээр хүртэл ял шийтгүүлээд, өөрөө үйлдлээ хүлээн зөвшөөрсөн байхад уу?
Цаагуур чинь чиний хэрэг гараад байгаа юм биш үүү