ДАТАГРАФИКНИЙГЭМ

ИНФОГРАФИК: ЕБС-иудын талбайг бууруулж түрээсэлснээс Нийслэл 125 сая төгрөг алджээ

Төрийн өмчит ЕБС-иудын байр Нийслэлийн өмчид хамаардаг. Иймд сургуулийн талбайг үйлчилгээний зориулалтаар ашиглавал түрээсийн хэмжээтэй нь уялдуулж, Нийслэлийн төсөвт орлого хуримтлагдах учиртай.

Тэгвэл Нийслэл дэх Төрийн аудитын газрын хийсэн шалгалтаар, 2018-2020 оны хооронд 14 ЕБС талбайн хэмжээгээ бууруулж, үйлчилгээний зориулалтаар түрээсэлжээ. Ингэснээр 124.9 сая төгрөгийн орлого бүрдүүлэх боломж алдсан талаар аудитын тайланд дурдсан байна.

Эдгээр нь зөвхөн цайны газрын зориулалтаар ашиглахаар гэрээлж, түрээсэлсэн тохиолдлууд юм.

Инфографик дахь дугуй дүрсүүд талбайн хэмжээг дутуу тооцсон хэрээрээ дүрслэгдсэн. Өөрөөр хэлбэл их хэмжээний талбайг дутуу тооцож, түрээсэлсэн бол инфографикт илүү том дугуй дүрсээр илэрхийлэгдэх юм.

Нийт дутуу тооцсон талбайн хэмжээ: 1165 м2 болж байна.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2 сар 15, 2022 08:37

Им их зшйл �##�даж байгаагаа хүн ард мэдэхгүй ээ

Холбоотой мэдээ

Back to top button