"Манай ажлын хэсэг араа шүдгүй ажиллаж байна. Хянан шалгах түр хороо байгуулах нь зөв"
Төрийн ордонд яг одоо /2022.02.23/ Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавьж, шалгалт хийсэн талаарх Засгийн газар, Монголбанк болон аудитын тайлан, дүгнэлт, зөвлөмжтэй танилцах үүрэг бүхий ажлын баг ажлын хэсэг мэдээлэл хийж байна.
Хөгжлийн банкийг шалгах ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Баттөмөр: АТГ-тай хамтарч сонсгол хийнэ. Тэр хүртэл шалгалтын ажиллагаа үргэлжилнэ. Тус банктай холбоотой 800 хуудас материалтай уншиж танилцлаа. Хөгжлийн банкны Эрсдэлийн санд 700 орчим тэрбум төгрөг байсныг Монголбанк 1.3 их наяд төгрөг болгох зөвлөмж өгсөн. Тус банк нийт 74 төсөлд зээл олгосноос 21 нь зориулалтын бусаар зээлийн хөрөнгөө зарцуулжээ. Нийт зээлийн багцын 687 тэрбум чанаргүй, 500 орчим тэрбум төгрөг анхаарал хандуулах. Үүнд 5 зээл бий. "Эрдэнэс Монгол", Эрчим хүчний яамны зээлүүд багтана. 131 тэрбум төгрөгийн зээл хэвийн байна.
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: Хэлэлцүүлгийн үеэр иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл, хэвлэл мэдээллийнхэн ажлын хэсэг орж ажиллах нь зөв.
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: Өмнө нь бичсэн арван хуудас материалыг сийрүүлж бичвэл ямар ч үр дүн гарахгүй. Монголбанкных арай гайгүй. Хөгжлийн банкныхан өөрсдийгөө хаацайлж бичсэн ч байх магадлалтай. 3 тэрбум төгрөг зарцуулаад байшин барилга барьсан, үйлдвэрийн тоног төхөөрөмж авсан гэсэн тайлангууд байдаг. Очоод харахаар барилга биш барилгын араг яс л байж байдаг жишээнүүд олон байгаа. Тиймээс шалгалтын ажиллагаанд цаг хугацаа шаардагдана" хэмээлээ.
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Би Хөгжлийн банкны зээлийг 2011-2017 он хүртэлх зээл, 2017 оноос хойших зээл гэж хоёр хувааж үзэж байна. 2017 он хүртэл 1625 ААН-д арилжааны банкуудаар дамжуулан, 348 ААН-д Хөгжлийн банк өөрөө зээл олгосон. Манай ажлын хэсэг араа шүдгүй ажиллаж байна. Хуулийн зарим ажилтан Хөгжлийн банкны хэргийг санаатайгаар удаашруулсан, нуун дарагдуулсан байна. Биднийг очход бүх бичиг баримтыг хуулийн байгууллага аваад явчихсан байсан. Тиймээс Хянан шалгах түр хороо байгуулах нь зөв. Ингэснээр мөрдөн байцаах, шинжээч томилох зэрэг эрхтэй болох юм.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Battumur XB xuuliig uurchluhud oroltsoj ZASGIIN GAZAR bish TUZ zaxiral ni shiiddeg bolgoj banknii mungiig samrah zamiig XUULI ERX ZUIN chadbariig buuruulsan xun..uuruu ajliin xesgees garah nizub