Нийгмийн

"Монгол драй милк" компани Хөгжлийн банкнаас авсан зээлээрээ хуурай сүүний 60 үйлдвэр оруулж ирснээс долоог нь ашиглалтад оруулжээ

 Хөгжлийн банкны зээлтэй холбоотой асуудал сүүлийн үед олны анхаарлыг ихээхэн татаж буй. Их хэмжээний мөнгө зээлсэн, чанаргүй зээлдэгчдийг хуулийн байгууллага шалгасаар.

Үүнтэй зэрэгцэн Хөгжлийн банкнаас зээл авсан л бол хугацаанд нь төлөөгүй, чанаргүй зээлдэгч гэх ташаа ойлголт нийгэмд тархан, хүрээгээ улам тэлсээр. Мэдээж юм бүхэн хоёр талтай. Их хэмжээний мөнгө зээлсэн атлаа хугацаанд нь төлөөгүй, өнөөг хүртэл гэдийж суугаа нь бий. Үүний сацуу Хөгжлийн банкнаас зээлсэн мөнгөөрөө улс, эх орныхоо хөгжил цэцэглэлт, бүтээн байгуулалтад ташуур болохуйц томоохон бүтээн байгуулалт өрнүүлж, нүдэнд харагдаж, гарт баригдах ажил эхлүүлэн, том амбийцтай яваа байгууллага олон.

Тэдний нэг нь “Монгол драй милк” компани юм. Монгол Улс гадаадаас авдаг 70-80 сая ам.долларын хуурай сүүний хэрэгцээг дотоодоосоо хангах зорилгодоо хүрэхийн тулд “Монгол хуурай сүү” төслийг хэрэгжүүлж буй тус компани 2016 оны арванхоёрдугаар сарын 16-нд Засгийн газраас батласан “Мах сүүний анхдугаар аян”-ы хүрээнд Хөгжлийн банкнаас 29 сая ам.долларын зээл авахаар батлуулжээ.

Улмаар төслөө найман жил (2017-2025)-ийн хугацаанд хэрэгжүүлэхээр төлөвлөн, эхний санхүүжилт болох 14.9 сая ам.долларыг 2017 онд авсан байна. Хэдийгээр Хөгжлийн банкнаас "Монгол драй милк" компанид өнөөг хүртэл дахин санхүүжилт олгоогүй ч, төслийнхөө хүрээнд одоогоор хуурай сүүний 60  үйлдвэр барьж, ашиглалтанд оруулхаар төлөвлөжээ. Улмаар  30 үйлдвэрийг нь Улаанбаатар хотод оруулж ирээд байна.

Үүний долоон үйлдвэрийг иж бүрнээр нь аймаг, сумдад барьж, ашиглалтанд оруулаад буй төр засаг төдийгүй иргэд олзуурхаж, ам сайтай байгаа юм.

Тодруулбал, Хөвсгөл аймгийн Галт сум /2017/, Их-Уул (2018), Хэнтий аймгийн Баянхутаг сум /2018/, Булган аймгийн Хутаг-Өндөр сум /2018/, Дорнод аймгийн Баяндун сум /2018/, Говь-Алтай аймгийн Эрдэнэ сум /2018/, Дорнод аймгийн Баян-Уул сум-/2018 он/ нд тус тус хуурай сүүний иж бүрэн үйлдвэр барин, монгол түмнээ хуурай сүүгээр хангахын сацуу ажлын байрыг нэмэгдүүлж, малчдын амьжиргааны түвшинг дээшлүүлэн, орон нутагтаа тогтмол орлоготой, тогтвор суурьшилтай амьдрах боломжоор хангах зорилгоор төслөө үргэлжлүүлж байна.

Харин үлдсэн 23 үйлдвэрийн тоног төхөөрөмж Улаанбаатар хотод байрлах агуулахад нь хадгалагдаж байгаа юм.

Монгол Улс таван хошуу малаасаа жилд нэг сая тонн сүү гаргаж авах боломжтой. Зөвхөн үхэрнээс хагас сая тонн сүү авах боломж бидэнд бий. Гэвч сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрүүд Улаанбаатараас 300 км-ийн радиусаас л сүүгээ авдаг. Тэгэхээр нийслэлээс зайдуу, алс холын аймгийн иргэд сүүгээ үйлдвэрт борлуулах боломжгүй байсаар ирсэн. Харин одоо аймгуудад хуурай сүүний үйлдвэр баригдсанаар энэ бүхэн эцэс болж, малчид хүссэн газраа, хүссэн үедээ сүүгээ борлуулах, амьжиргаагаа дээшлүүлэх боломж бүрдээд байгаа юм.

“Монгол драй милк” компанийн барьж, ашиглалтад оруулсан үйлдвэрүүдийн нэг нь л гэхэд өдөрт 1500 литр сүү боловсруулах хүчин чадалтай. Тэгэхээр одоогоор ашиглалтад оруулаад буй долоон үйлдвэр өдөрт 10500 литр сүүг боловсруулж байгаа юм. Энэ хэрээр Монгол Улсын хөгжилд тодорхой хувь нэмрээ оруулж, малчдын амьжиргааг дээшлүүлсээр байгаад иргэд ам сайтай байна.

2019 дэгдсэн “Ковид-19” халдварт цар тахал, санхүү эдийн засгийн хямрал манай улсад төдийгүй дэлхийд нүүрлэсэн ч "Монгол драй милк" ХХК үндэсний үйлдвэрлэл, малчдаа дэмжихийн тулд  хуурай сүүний 30 үйлдвэрийн эд анги, тоног төхөөрөмжийг захиалсан хэдий ч цар тахлаас үүдэн  БНХАУ-ын Эрээн хот дахь гаалийн баталгаат агуулахад одоог хүртэл хадгалагдаж байгаа юм.

70 сая малтай Монгол Улс жилдээ сая литр сүү малаасаа авах боломжтой ч хүссэн малчин бүхэн сүүгээ борлуулж чаддаггүйн улмаас алслагдасан аймаг сумдын малчин иргэд зөвхөн хэрэгцээнийхээ сүү, цагаан идээндээ таарсан саалиа л авдаг юм байна.

Хэрэв энэ төсөл алслагдсан аймаг сумдад амжилттай хэрэгжиж ашиглалтанд орвол малчин маань өдөр бүхэн сүүгээ борлуулж, байнгын орлоготой амжиргааны түвшин дээрдэх нь юм.

Сүү, сүүн бүтээгдэхүүн экспортлож чадсанаар гадагшаа гарах валютын урсгалыг дотооддоо үлдээх бүрэн боломжтой нь энэ төслийн гол онцлог.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-д айлчлах үеэрээ малын сүүг экспортлох аман тохиролцоо хийснээр “Монгол драй милк” ХХК-ын төдийгүй Монголын хөдөө аж ахуйн салбарт, үйлдвэрүүдэд том хөшүүрэг болж, ирээдүйг гэрэлтүүлэх нь дамжиггүй.

Ер нь Хөгжлийн банк тойрсон маргаанаас харахад, бидний цөөхөн монголчууд үндэсний баялаг бүтээгчдээ дэмжин, тос усаа ялгах л хэрэгтэй байна.

Л.САРУУЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
18 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2 сар 24, 2022 23:00

М�##�чдын нуруу тэнийх нь ээ. Аштай юу даа. М�##�чдаа дэмжсэн сайхан төсөл байна

Зочин
Зочин
2 сар 24, 2022 23:00

Сүүгээ эднийд өгмөөр байна. Яаж холбогдох вэ

Зочин
Зочин
2 сар 24, 2022 23:06

Сүүгээ энэ компанид байнга өгдөг. Хэдэн м�##�ынхаа буянгаар жаргаж байна аа

Зочин
Зочин
2 сар 24, 2022 23:07

Хөгжлийн банкнаас үлдсэн зээлээ өгөөч ээ. Ийм л үйлдвэрийг дэмжих хэрэгтэй.

Зочин
Зочин
2 сар 24, 2022 23:07

Дандаа л болкүү бүткүү нөхдүүд авч гэсэн. Болжийшдээ. Зээлээрээ юм хийж яваа хамт олон бн

Зочин
Зочин
2 сар 24, 2022 23:08

Эдний хуурай сүү чанартай. Манайх байнга хэрэглэдэг.

Зочин
Зочин
2 сар 24, 2022 23:08

Дараагийн үйлдвэрээ Замын-Үүдэд байгуулаад өгөөрэйэээээээ

Зочин
Зочин
2 сар 24, 2022 23:09

Ийм үйлдвэрийг улсаас илүү сайн дэмжих хэрэгтэй. Гадаадын хуурай сүүг харах шаардлагагүй болно. М�##�чид орлогтой болно. Болжийшдээ.

Зочин
Зочин
2 сар 24, 2022 23:10

Хөгжлийн банк гэж суга газар. Баахан дээрэмчид, тонуулчид зэээээл авсан. Ийм үйлдвэрүүд л уг нь өгөх бсым. Даанч хэдэн хулгайчид нь хуваагаад авцан

Зочин
Зочин
2 сар 24, 2022 23:11

Ийм үйлдвэр олон болох тусмаа Монголд, м�##�чдад, бидэнд ашигтай. Дэмжиж бн

Зочин
Зочин
2 сар 24, 2022 23:12

"Монгол драй милк" гэж сайн тогтоогоод авы_ ёстой тулт�##� нь дэмжинэ ээ. Ийм төслийг дэмжилгүй яах вэ

Зочин
Зочин
2 сар 24, 2022 23:14

yst cool yum aa. Mongolchuud yum hj, uildverlj chadjiishdee

Зочин
Зочин
2 сар 24, 2022 23:14

Хөгжлийн банк гээл хамаг үйлдвэрлэгчээ харлуулаад бсан. Өнгөтэй өөдтэй газар бнаа бна, Бахархжийна

Зочин
Зочин
2 сар 24, 2022 23:15

Энэ компанийн т�##�аар м�##�чид ам сайтай бдым бн лээ.

Зочин
Зочин
2 сар 24, 2022 23:15

М�##�чид магтаад л бдым эднийхийг

Зочин
Зочин
2 сар 24, 2022 23:16

Хятадуудыг харах, аясаар бх шаардлагагүй блж. Монгол з�##�уус чаджийна, болжийшдээ.

Зочин
Зочин
2 сар 25, 2022 00:28

Зохиомол хуурамч

Зочин
Зочин
6 сар 14, 2023 10:13

Ямар нэртэй хаауур зарагдаад бнаа? Авылдаа!!! Гадны юм авч бхаар эх орныхоо юмыг авчихмааар л бншд! Мэдэхгүй л яваад бгаан бн. Авъяаааа

Холбоотой мэдээ

Back to top button