Нийгмийн

С.Будрагчаа: Нэг сургуулийн захирлын өмнө нугарч, хугарах юм бол сэтгүүлч хийгээд яах юм

Нууц.мн сайтын сэтгүүлч С.Будрагчаа БШУЯ-ны харьяа Монгол-Оросын хамтарсан III сургуулийн захирал Ж.Соронзонгийн хууль бус үйлдлийн талаар нэвтрүүлэг хийсэн нь олон хүний анхааралд ороод байна. Түүний нэвтрүүлэгт гарсан ноцтой баримтуудыг өнөөдрийг хүртэл хууль хяналтын байгууллагынхан шалгаж буй эсэх нь ч тодорхойгүй байгаа бөгөөд тус сургуулийн сурагчид болон тэдний эцэг эхчүүд Ж.Соронзон захирлаа өмөөрч, сэтгүүлч С.Будрагчаагийн эсрэг тэмцэж эхлээд байна. Бид өрнөж буй үйл явдлын талаар сэтгүүлч С.Будрагчаатай ярилцлаа.

-ОЙМСНООС МӨНГӨ ГАРГААД ИРДЭГ АТГ-НХАН ЯАГААД ОЧООД СЭЙФТЭЙ МӨНГИЙГ НЬ ГАРГААД ИРЖ ЧАДАХГҮЙ БАЙНА-

-Монгол-Оросын хамтарсан III сургуулийн захирал Ж.Соронзонгийн хууль бус үйлдлийг илчилсэн нэвтрүүлэг маш олон хүнд хүрлээ. Тиймдээ ч нийгэмд анхаарлын төвд ороод байна. Процесс хэрхэн өрнөж байна вэ?

-Нэвтрүүлэг гарснаас хойш миний хүлээлт өөр байсан. Ийм хөдлөшгүй баримттай нэвтрүүлэг гарсан учраас АТГ тэр хүнийг шууд саатуулан шалгах болов уу гэж бодож байсан. Харамсалтай нь тийм зүйл болсонгүй. Нэвтрүүлэг гарсны маргааш, нөгөөдөр нь АТГ-ын олон нийттэй харилцах хэлтэс рүү залгаж асуухад мэдэгдэж байгаа зүйл алга гээд. Тэгээд арга буюу энэ асуудлаар АТГ-т гомдол өргөдөл гаргаж, хэвлэлийн бага хурал хийж, нотлох баримт 66 хуудас материал, нэвтрүүлгийн бүтэн бичлэгээ АТГ-т өгсөн. Тэр хэвлэлийн бага хурлыг маш олон хэвлэл дамжуулсан учраас дуртай дургүй хэрэг үүсгэсэн юм шиг байгаа юм. Маргааш нь над руу “АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст хэрэг үүсгэн шалгаж байна, таниас гэрчийн мэдүүлэг авна” гэж ярьсан. Очиход комиссар Энхбаатар гэдэг хүн мэдүүлэг авсан. “Олон багш нар энэ хүнийг шалгаж өгөөч гэж хүсэлт тавьсан. Үүнийг дагуу ороод ажиллахад энэ бүхэн нь баримтаар нотлогдож байна. Тиймээс та бүхнийг үүнийг шалгана гэж найдаж байна. Уг нь бол та бүхнийг саатуулан шалгах болов уу гэсэн ч тэгээгүй учраас нэмэлт мэдээлэл өгье. Ж.Соронзон гэдэг хүний хамаарал бүхий хүмүүсийн нэр дээр есөн том хаус байна. Түүний баримтыг өгье. Дөрвөн орон сууцны хаягийг өгье. Түүн дотроо том том бэлэн мөнгөний сэйфтэй гэж эх сурвалжууд хэлж байна. Шалгая гэж бодож байгаа бол бүх хаягийг нь өгье” гэтэл тэр комиссар аваагүй.  Сонин байгаа биз дээ.

Уг нь бол АТГ-аас давхиж очоод хүмүүсийн оймсонд хийсэн мөнгийг нь гаргаад ирдэг юм билээ. Гэтэл сэйфтэй мөнгийг нь яагаад гаргаж ирж чадахгүй байна. Тийм хүн хүчгүй болчихсон юм уу. Эсвэл шалгах сонирхолгүй байдаг юм уу мэдэхгүй. Тиймээс шалгана гэх итгэлгүй болчихсон л доо. Н.Лүндэндоржийн, Ж.Соронзонгийн  оролцоо байдаг юм уу. Эсвэл АТГ-ын ажилчид нь барьцаалагдсан байдаг юм уу мэдэхгүй. Ямар ч байсан энэ хэрэг дээр ажиллаж чадахгүй юм байна гэсэн бодол төрсөн.

-Ж.Соронзон захирал сургууль дээрээ нотлох баримтууд устгаад байна гэж та фэйсбүүк хуудастаа бичсэн. Үүний дагуу цагдаа нар очиж ажилласан гэсэн. Юу болсон бэ?

-Над руу гурав, дөрөв хоногийн өмнө дотроос нь мэдээлэл ирсэн. Ж.Соронзон захирал 2019 оноос хойш тус сургуулийн Санхүүгийн асуудлыг нь хариуцаж ажиллаж байгаа олон улсын аудитор залууг сургууль дээр өдөр шөнөгүй байрлуулж байна. Тэр хүн нь түрээсийн гэрээтэй холбоотой зарлагын баримтуудыг сольж хийж байгааг харлаа гэж хэлсэн. Ингээд би сандарч эхэлсэн. Тэр хүн бүх нотлох баримтаа устгачих юм бол яах юм бэ. Нэн яаралтай шалгаач гээд тэр даруй цагдаа, тагнуул руу залгахад яаралтай дуудлага аваад тус сургууль дээр очсон. Сүхбаатар дүүргийн цагдаагийн газраас найман хүнтэй бүрэлдэхүүн очиж шалгахад маш их баярлаж байлаа. Шөнийн 21:10 минут болж байхад лайв хийгээд сургууль руу нь ороход нягтлан, нярав хоёр нь сууж байгаа юм. Юу хийж байгаа юм мэдэхгүй. Түүнээс цагийн өмнө би нотлох баримт устгаж байна гэж пост оруулсан учраас тухайн хүмүсээ нэн даруй зайлуулсан юм шиг байгаа юм. Цагдаагийнхан надад учраа хэлж байна билээ. Энэ асуудлыг харьяаллын дагуу АТГ шалгах ёстой. Бид гэрчийн мэдүүлэг аваад энэ асуудлыг АТГ-т шилжүүлнэ. Та АТГ-т гомдлоо гаргах ёстой гэсэн. Ингээд АТГ руу залгахад ажлын цаг дууссан гээд авдаггүй юм билээ. Тагнуулаас их идэвхи санаачлагатай ажилласан. Над руу залгаад та наад асуудлаа яаралтай АТГ-т мэдэгд гэсэн. Утас нь холбогдохгүй байна шүү дээ гэтэл надад хэд хэдэн дугаар өгсөн. Тэр дугаарууд руу залгаж залгаж арайхийж нэг хүн утсаа авсан. Ингээд болсон профцессыг хэлтэл даргадаа танилцуулна гэж хэлээд л таг болчихсон. АТГ ийм байгаа. Цаашдаа яах учраа олохгүй байдалтай л байна. Энэ хүн бүх нотлох баримтаа устгачихаад сүүлд нь С.Будрагчаа намайг гүтгэсэн гээд хээв нэг инээгээд сууж байхыг үгүйсгэхгүй болчихлоо. Монгол Улсад хууль хүчний байгууллага гэж байдаг бол гэмт хэргийг таслан зогсоох, тэр хүнийг саатуулж, нотлох баримт устгах бололцоог хнь хаах ёстой. Гэтэл хийхгүй байна.

-БОЛОВСРОЛЫН ДЭД САЙД Г.ГАНБАЯР ТУС СУРГУУЛИЙН ТУЗ-ИЙН ГИШҮҮН-

-Боловсролын яамнаас энэ асуудалд хэрхэн хандаж, ямар хариу өгч байна вэ?

-Боловсролын сайд болон дэд сайдтай уулзая гэж хоёр ч удаа хэвлэлийн төлөөлөгчөөр нь дамжуулж хүсэлт тавьсан. Цаг байхгүй гэдэг. Гэтэл Монгол оросын хамтарсан орос гуравдугаар сургуульд хүүхдүүдээ сургадаг 3000 гаруй эцэг эхийн гарын үсэг цуглуулсан, олон сая төгрөг зарлагадсан жагсаал болоход надад олдохгүй байсан боловсролын дэд сайд гүйж очоод авч байгаа юм. Тэр Г.Ганбаяр гэдэг хүн бол Монгол Оросын хамтарсан гуравдугаар сургуулийн ТУЗ-ийн гишүүнээр ажилладаг хүн. Ж.Соронзон гэж хүнтэй холбоотой гэсэн үг. Хэрвээ тэр хүн хяналт тавьдаг, ажлаа хангалттай сайн хийдэг байсан бол Ж.Соронзон гэдэг хүн төрсөн дүүтэйгээ гэрээ байгуулаад жил бүр сургуулийн батлагдсан төсвөөс тэрбум тэрбумаар авсан байсныг мэдэх л ёстой байсан. Ямар нэг байдлаар Ж.Соронзонг хамгаалсан байдалтай байгаа нь харагддаг. Нэгэнт энэ асуудлыг хууль хяналтын байгууллага нь шалгаж байгаа юм бол шийдвэр нь гартал энэ хүнд хариуцлага тооцохгүй, ажиллуулна гэж хэлж байгаа юм. Ноцтой. Хэрвээ хууль хяналтын процесс хүлээвэл шүүх рүү шилжээд, шийдвэр гартал 3-5 жил болох магадлалтай. Энэ олон жил Ж.Соронзон гэж хүн хууль бус ажлаа хийгээд байж байх ёстой юм уу. Энэ асуудалд Боловсролын дэд сайд нь ирчихээд ийм зүйл яриад зогсож байгаа нь ичгэвтэр асуудал. Ж.Соронзон гэж энэ хүнд хууль үйлчилдэг байсан бол тэр хүн арван жилийн өмнө 55 насандаа тэтгэвэрт гарах ёстой байсан. Гэтэл тэр хүнд хууль үйлчилдэггүй. 65 нас хүрчихсэн байж ажлаа хийгээд, авлигаа аваад сууж байна. Ард түмэн энэ асуудалд намайг маш их дэмжиж, өдөр тутам утсаар холбогдож мэдээлэл өгч байна.

-Тус сургуульд сурдаг хүүхдүүдийн эцэг эхчүүд гээд олны танил эрхмүүд ирчихсэн, Ж.Соронзон захирлыг өмөөрөөд жагсаж байсан. Үүний ард Ж.Соронзонг санхүүжүүлсэн гэж харж байгаа юм уу?

-Тэр бол тодорхой. Ж.Соронзон акц зохиож эхлэнгүүт надад мэдээлүд ирж байсан. Тэр сургуульд шударга үнэний төлөө гэсэн өчнөөн олон хүн байгаа шүү дээ. Мэдээлэл өгч байгаа хүний хэлж байгаагаар Ж.Соронзон хамгийн ойрын, итгэлтэй, аав ээжүүдийг ашиглаад эцэг эхийн түр зөвлөл байгуулчихлаа. Тэд хоёр удаа хуралдлаа. Тэд фэйсбүүкээр хурал хийгээд групп нээгээд тэндээ нэгдэж байна. Чиний оруулж байгаа бүх постыг цуглуулж, материалжуулж, чиний эсрэг 3000 гаруй хүнийг турхиран ажиллуулж байна гэсэн. Эцэг эхчүүдийг арай ч ингэнэ гэж бодоогүй. Би нэвтрүүлэг дээрээ багш нарын чадвар, сургалтын чанарын талаар нэг ч үг дуугараагүй. Зөвхөн захирлын авлигын асуудал хөндсөн байхад эцэг эхчүүд миний хүлээлтээс эсрэг үйлдэл хийсэн. Тэр үйл хэргийг нь манлайлж, лайвчин Д.Мөнх-Эрдэнэ, жүжигчин Навчаа, Шилэн Цогоо, дуучин А.Хишигдалай гэх мэт маш олон хүн оролцож, ёс бусаар хэлж, гүтгэж доромжилсон. Тэр нь хэрээс хэтэрсэн. Д.Мөнх-Эрдэнэ лайв хийж “ална шулна” гэж амь нас руу шууд заналхийлсэн. Тэгээд Ж.Соронзон захирал нэвтрүүлэг гарахаас өмнө өөрийн ажилтан Нурка гэж хүнээр сүрдүүлж, дарамтлуулсан байсан. Мөн “Буд шантааж” нэртэй фэйсбүүк нээж байгаад “Будрагчаа гомо” гэдэг пост оруулаад, түүнийгээ өөрөө шэйр хийсэн байх жишээтэй. Тэр нь олон түмний эсэргүүцэлтэй тулаад эхлэнгүүт “Шантаажчин Будрагчаа” гэдэг нэвтрүүлэг хийгээд түүнийгээ ковидын үеийн “Мэдээллийн урсгал”  нэвтрүүлэг цацаж байсан фэйжээр цацаад, асар өндөр төлбөрөөр бүүстлээд дайрсан. Тэдний ярьдаг зүйл нь Максим Муратов гээд оросын иргэншилтэй, тэр сургуульд 29 гаруй жил хичээлийн эрхлэгчээр ажилласан хүнээс 20 сая төгрөг авч нэвтрүүлэг хийсэн гээд байгаа юм. Би нэг ч төгрөг аваагүй учраас баавартай байна. Тиймээс би зөвхөн Ж.Соронзон гэдэг хүний эсрэг нэр төрөө сэргээлгэхээр иргэний хэргийн шүүхэд хүсэлтээ өгөөд явж байна.

-Нэвтрүүлэг хийхэд мэдээж маш их хөрөнгө мөнгө шаардаж байгаа шүү дээ. Санхүүгийн асуудлаа иргэдийн хандиваар шийдсэн гэсэн. Хэдэн төгрөг цугласан бэ?

-Би ард түмнээс мөнгө авсан. Нэвтрүүлэг хийхэд маш их зардал гардаг. Хүмүүсээ цалинжуулна. Мөнгөгүй болчихоод нэгдүгээр сарын 07-ны өдөр лайв хийсэн. Нэвтрүүлэг хийх гэтэл мөнгөний гачаалд орчихлоо. Та бүхэн дэмжээч. Анх удаа олон нийтийн санхүүжилтээр, олон нийтийн эрх ашгийг хөндсөн хараат бус нэвтрүүлэг хиймээр байна гэхэд үзэгчид мөнгө хийж эхэлсэн. Надад нийт 71 хүнээс 3.9 сая төгрөг цугласан. Тэр мөнгөөр би нэвтрүүлгээ хийсэн. Орсон гарсан зарлагын баримтууд надад бүгд бий учраас би нэр цэвэр. Монголд шинэ үзэгдэл болохоос дэлхийд тогтсон үзэгдэл болсон. БНСУ-ын нэг агентлаг олон нийтийн санхүүжилтээр авлигачдын эсрэг супер нэвтрүүлгүүд байнга хийдэг. 60-70 хүнтэй нүсэр бүрэлдэхүүн ажилладаг. Тиймээс түүний эхлэлийг Монголдоо тавьж, дээрээ эзэнгүй, улс төрчгүй, бизнесийн бүлэглэлээс ангид байхаар ажиллаж эхэлсэн маань энэ.

-МИНИЙ ҮҮРЭГ, ХИЙЖ ЧАДАХ ЗҮЙЛ БОЛ ҮНЭНИЙГ БАРИМТААР ДЭЛГЭХ-

-Монголд эрэн сурвалжлах сэтгүүл зүйн чиглэлээр ажиллаж байгаа цөөн сэтгүүлчдийн том  төлөөлөл. Ийм байдалд ороод, хууь хяналтынхан нь анхаарахгүй байхад урам зориг чинь мохож байна уу?

-Харин ч урам зориг бадарч байна.

-Өмнө нь хэд хэдэн эрэн сурвалжилсан, томоохон нэвтрүүлэг хийж байсан. Үр дүнд хүрч, сэтгүүлзүйн зорилгоо биелүүлсэн үү?

-Том гаруудтай  үзэж байсан. Сүхбаатар дүүүгийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Баатарын төрсөн хүү нь хар тамхи дамлан худалдаж байхдаа баригдчихаад ял шийтгэлгүй үлдсэн талаар нэвтрүүлэг хийж байлаа. ХЭҮК-ын гишүүн П.Оюунчимэг өөрийн эзэмшдэг зочид буудлын доор тусгай зөвшөөрөлгүй, хуул бусаар тайчих үзүүлбэр бүхий клуб ажиллуулаад, охидын бие үнэлүүлж мөнгө олж байгаа асуудлыг хөндөж байлаа. УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын үйлдсэн бэлгийн хүчирхийллийг дэлгэсэн нэвтрүүлэг, Монголын хөл бөмбөгийн холбооны бэлгийн хүчирхийлэл гээд дөрвөн цуврал хийж байлаа. Тэр хүн арван жилийн хугацаанд хөл бөмбөгийн стадион руу орож чадахгүй байхаар арга хэмжээ тооцуулсан. УИХ-ын гишүүн Ц.Анандбазарт яллах дүгнэлт үйлдээд, хэрэг нь прокурорт л гацчихсан байгаа болохоос 72 гэрчээс мэдүүлэг аваад хөдөлбөргүй тогтоочихсон хэрэг шүү дээ. ХЭҮК-ын П.Оюунчимэг ичихгүйгээр улирч, Эрүү шүүлтийн асуудал хариуцсан гишүүнээр томилогдох гэж байсан ч энэ асуудлаасаа болж орж чадаагүй явсан шүү дээ. Гэх мэт. Гэхдээ Ж.Соронзон шиг ийм хорон, хүчтэй эсэргүүцэл үзүүлж, дайрч давшилж байгаа тохиолдлыг анх удаа харлаа. Өмнө нь зөвхөн Ц.Анандбазар, П.Оюунчимэг, хөл бөмбөгийн холбооныхон эсэргүүцдэг байсан бол өнөөдөр 6000 хүн миний эсрэг дайрч байна. Гэхдээ тэр 6000 хүний эсрэг намайг хамгаалж байгаа Монголын ард түмэн маш олон байгаа. Над руу байнга утасдаж, таарахаараа дэмжиж байгаагаа илэрхийлж байна. Дараагийнхаа нэвтрүүлэгт ашиглаарай гээд хандивын данс руу минь мөнгө хийж байна. Тиймээс би маш их урам зориг авч, тэжээгдэж байна. Нэг Ерөнхий боловсролын сургуулийн захирлын өмнө нугараад хугараад унах юм бол юу болох юм бэ. Монгол Улс авлигатай тэмцэх урам зориг байгаа юм уу үгүй юм уу гэдэг нь энэ кэйсээс шалтгаална. Ж.Соронзон гэж хүн улсад учруулсан хохирлоо нөхөн төлөх ёстой. Хуульд заасан ял шийтгэлээ авах ёстой. Санхүүгийн баримт хуурамчаар үйлдэж, төрсөн дүүгийнхээ өмнөөс хуурамч гарын үсэг зурсныхаа төлөө 8 жилийн ял, түрээсийн гэрээг зах зээлийн ханшаас 3-5 дахин өндөр үнээр байгуулсныхаа төлөө гурван жилийн ял, санхүүгийн баримтыг утсгасныхаа төлөө 5 жил, нийтдээ 16 жил суух хэмжээний гэмт үйлдлийг бүлэглэж хийсэн л байгаа юм. Хамаатан саднаа шат шатандаа байршуулчихсан. Нэг ёсондоо ах дүү нараараа нийлж цөлмөж байгаа байхгүй юу. Уг нь АТГ бүгдийг нь баривчилж аваачаад шалгахад мөн ч их юм гарна даа.

-Цаашид чиний эсрэг бүх баримтаа устгаад, чамайг буруутгаад гараад ирвэл яах вэ?

-Монголын ард түмэн тэнэг биш шүү дээ. Ийм ил тод хэрэг дээр явуургүй үйл ажиллагаа явуулах юм бол ард түмэн жагсах байлгүй дээ гэж горьдож байгаа. Асуудал их л эвгүй болох байх. Миний хувьд хийж чадах үндсэн үүрэг маань зөвхөн үнэнийг баримтаар дэлгэх. Цаашид шат дараатай баримтуудаа дэлгэнэ. Хууль хяналтын байгууллага нь ажиллаж чадвал тэр. Чадахгүй бол ард түмэн асуудлыг шийдэх байлгүй дээ. Миний чадал тэр л юм чинь.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
57 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
zochin
zochin
2 сар 25, 2022 08:16

naad hogiin hoshin shogiin novshnuud bol zvgeer l money nii toloo eleg avna daa

АТГ яагаад ажлахгүй байна вэ?
АТГ яагаад ажлахгүй байна вэ?
2 сар 25, 2022 08:42

АТГ ын дарга нар АВЛИГАЧИН лүндэндоржийг өмөөрч ,үндсэн ажлаа хийхгүй байгаа юм вэ? СОГТУУГААР жолоо барьж ЖИРЭМСЭН оюутанг дайрч �##�сан хэргийг АВЛИГАЧИН прокурор, байцаагч, шүүгч нар хэргийг хэрэгсэхгүй болгоход л АТГ ш�##�гах ёстойсон. МОНГОЛД АВЛИГААС хөндий, шударгаар ажлах хуулийхан �##�га байна. АТГ ын даргыг �######�уулах хэрэгтэй.

ЗОЧИН
ЗОЧИН
2 сар 25, 2022 08:53

Энэ авгай авилга авч хүүхэд сургуульд авдагийг бүгд мэддэгч энэ сэтгүүлчээс бусад нь хэлж яридаггүй. Энэ тэтгэврийн авгайг тэтгэвэрт нь л суулгаач ээ. Тэтгэвэрээ давхар аваад л явдаг шүү дээ.

Зочин
Зочин
2 сар 25, 2022 09:05

Будрагчаад амжилт

Зочин
Зочин
2 сар 25, 2022 09:24

Сэтгүүлч з�##�уу Соронзон захирлыг шоронд хийлгэхээр тэмцээд байна уудаа. Улсаас авдаг 17%-н санхүүжилтаар тэр олон гадаад багш нарыг ц�##�инжуулж хүрэх үү. Сургуулийн удирдлагад шунасан хэн нэгний явуулгаар энэ нөхөр хөдөлж байгаа нь ил байна. Энэ сургуулийн сург�##�т төлбөртэй тэр хэмжээний боловсрол мэдлэг хүмүүжил ёс суртахууныг хүүхдүүдэд олгодог юм. Ялын хэмжээ төлөвлөсөн ч байх шиг. Сургуулийн шилэн дансанд ил байгаа матери�##� олж сенсаацлах нь хир зохимжтой юм болдоо. Тийм сүрхий сэтгүүлч юм бол жинхэнэ улсын өмчид гар дүрсэн том гаруудтай тэмцээч ч�##�ахгүй лдээ. Гайгүй нэр хүндтэй сургуулийн захир�##�тай зуур�##�даад байдаг нь нэг юм хэлээд байгаа нь мэдрэгдээд байна. Ард түмний хандив тусламж аваад нэвтрүүлэг хийдэг ч гэх шиг арай л мангар юм хэлээд байнаа. Ш�##�гах газар нь ш�##�гаад шийдвэр гаргахыг хүлээж тэвчиргүй яагаад чичрээд дайраад байгаа нөхөр вэ. Сургууль дотроос мэдээлэл ирсэн ч гэх шиг. Энэ асууд�##� захирлыг солихоор улайрч энэ сургуулийн захирлын сууд�##�д шунасан хэн нэгний санаатайгаар зохион байгуулж байгаа ажиллагаа болоод байгаа нь мэдрэгдээд эхэллээ шүү.

Чойжоо
Чойжоо
8 сар 22, 2022 11:37
Reply to  Зочин

Та нас ахисан их буурь заасан нөхөр байна Та нарын хуучны арга барилыг ашигласан юм шиг харагдаж байж магадгүй.гэхдээ энд ш�##� өөр Таны дүгнэлтээс харахад : 1-рт таны хүүхдүүд бүгд энэ сургуулиар дамжжээ. одоо ч ач зээ нар сурч буй биз_ 2-рт:та Соронзон захир�##�тай сүүлийн үед ашиг хуваадаг болсон юм байна. Бүгд КАП. маягаар амьдарч буй учир мөнгө хэрэгтэй.3-рт та хоёрын дунд гэр бүлсэг дотно харьцаа үүсжээ. Та бол одоо амиа өгөхөөс ч буцахааргүй шатандаа хүрсэн байна. Хувиа хичээхийг буруутгахгүй,гэхдээ:"Все имеет меру сказ�##� Неру"

Зочин
Зочин
2 сар 25, 2022 18:42
Reply to  Зочин

Ил тод байгаа юмыг битгий мушги

зочин
зочин
2 сар 25, 2022 11:10
Reply to  Зочин

хөлсний бичээч �######�

ЗОЧИН
ЗОЧИН
2 сар 25, 2022 09:45

Ганц сургуулийн захир�##�тай тулаад сэтгүүлч болчихсон гэж бодвол түүхийгээрээ л бна даа. Сэтгүүлч хүн өс санах биш өргөн хүрээгээр нийгэмийг харж нэг хүний өмнөөс биш нийтийн эрх ашигийн өмнөөс бичвэл сайнсан. Ганчимэгийг хар хэзээ ч хэрүүл бичихгүй мөртлөө олны анхаар�##�д ямагт байдаг нь тэр бүсгүй т�##� т�##�аас харилцан тэнцвэртэй бичдэгт учир нь байгаа юм. Хар за луугаараа Солонгос сери�##�аар дууриа л болгохоор хань ижил анд найз хамт олон чинь ирээдүйд яан даа. Монголын сэтгүүлзүй хэрүүл өс зангидах хүний мууг үзэж нэрд гарах гэсэн хэсэгхэн хүний үймээнээс холхон байх юмсан.

зочин
зочин
2 сар 25, 2022 11:11
Reply to  ЗОЧИН

авилгачийг хамга�##�аад сайхан байна уу, ийм хүмүүсийн үр удам бүр том авилгач болдым ш днэ

NOMIN
NOMIN
2 сар 25, 2022 10:34
Reply to  ЗОЧИН

GANCHIMEG GANTS AVLIGACHIIG ILCHILSEN UU

Зочин
Зочин
2 сар 25, 2022 10:28

АТГ л ш�##�гаж магадгүй. Бусад төрийн хянан ш�##�гах байгууллагууд ш�##�гахгүй. Тэд зөвхөн дарга нарын хэлснээр ш�##�г�##�т хийдэг. Төрийн удит, мэргэжлийн хян�##�т ш�##�гаж гаргаж чадахгүй. Соронзон, түүний нөхөр хоёр төрийг бүхэлд нь гартаа хийсэн. Одоо зөвхөн иргэний хян�##�т ш�##�г�##�тын байгууллагатай хамтарч ажилла. Тэднийг төр байнга хавчдаг. Гэвч ш�##�гана.

Зочин
Зочин
2 сар 25, 2022 10:41

Монголд авилга хээл хахууль ямар ч хуульгүй болтлоо цэцэглэн хөгжөөд луйварчид нь нийлж шударга үнэнийг дардаг болцон байна лээ. Эсрэгээрээ луйварчдыг шүүмжилсэн илрүүлсэн шударга хүн нь буруутдаг ийм нийгэмд яаж амьдарнаа. Соронзонг ямар ч засаг дарж чаддаггүй нь нотлогдлоо

Зочин
Зочин
2 сар 25, 2022 10:49

BALYAAAAAR AVGAI Z##L

Ard
Ard
2 сар 25, 2022 10:50

ATG n hodloochee.yuugaa hiigeed bnaa.oorsdoo holbootoi yum bishuu.ene hunii daranguilal arai heterlee.Yaasan nugelee barj duus#aggui hun be.

Зочин
Зочин
2 сар 25, 2022 10:51

AVILGACH AVGAI UURIIGUU UMUURUULJ BAAHAN HAUL GAR MUU SURDAG HUUHDUUDIIHEE ETSEG EHIIG BAAHAN BOLOVSROILIIN YAMNII GADAA JAGSAAJ UURUU ONIGOO BOLLOO

Зочин
Зочин
2 сар 25, 2022 11:06

Зочин

Zochin
Zochin
2 сар 25, 2022 11:44

Zaluu mini zorigtoi bna shuu chinii ard olon hun zogsoj baigaa harin ayulgui baidlaa bodooroi naad emgen chini tiim amar buuj ogohgui gehdee uiliin ur haalga anduurahgui ee gej

Иргэн
Иргэн
2 сар 25, 2022 13:37

Таны заавраар, хүссэнээр хуулийн бгуулага ажиллахгүй шүүдээ. Хүн баривчлах цагдан хорих чинь тийм амар хийдэг зүйл биш. Бүх улс дэмждэггүй арга. Ийм заасан зааварласан үйлдэл чинь буруу. Өөр зориготой болгож харагдуулаад бнаа.

Зочин
Зочин
2 сар 25, 2022 13:55

энэ нэг заваан авгай чавганц одоо больдоо. маш з�##�ьтай. баримт устгах нь энэ хүний хийх энүүхний ажил.

Зочин
Зочин
2 сар 25, 2022 13:56

Amjilt zaluu mine ! Bi oros 3 surguuliin tugsugch , Soronzon zahirliin hargis hertsgii zang nudeer harj , Mederch ussun. Ali tertee 98 ond . Odoo tsag ye uur bolson, buuh tsag ni bolson

Зочин
Зочин
2 сар 25, 2022 14:52

Saltwater Saitama avgai bna

Зочин
Зочин
2 сар 25, 2022 14:53

Saltai saitai avgai bna

Уншигч
Уншигч
2 сар 25, 2022 17:31

Зөв зоригтой байгаарай.

zochin
zochin
2 сар 25, 2022 18:01

Энэ Соронзон гэдэг захир�##� чинь Ази-Eвропид аялаж яваа зурагнуудаа сайт дээр тавьчихсан байсан. Улсын мөнгөөр төвчөгнөж байгаа ,авилгатай гар байна даа. Яасан идэж дуу�####�ггүй ,монгол -чууд бэ? АТГ-ын өмөөрөөд байгаа , шүүх, шүүгчидийг бүгдийг ш�##�га.(хахууль) авсан л байгаа. Сэтгүүлч, сурв�##�жлагч чамайг дэмжиж байна. Битгий бууж өгч шантараарай., тэмцээрэй. Амжилт,.....

Иргэн
Иргэн
2 сар 25, 2022 19:00

Соронзон захир�##�д ямарч буруу байхгүй болохоор яаж барихавдээ!?

зочин
зочин
2 сар 26, 2022 18:48
Reply to  Иргэн

буруугүй бол сандрах уу.Ня-бо,нярав нь шөнө орой юугаа хийгээд бгаа юм бол?Нас нь нилээн явсан бна,ажлаа дараагийн олон жил сургуульдаа ажилласан хүнд өгчихмөөр юм даа.С�##�ахгүй зуур�##�дахыг бодоход их л чух�##�,ашигтай газар бололтой.

Kca
Kca
2 сар 25, 2022 19:17

Хотод ирээд удаагүй, учраа олохгүй орк пацааны сэтгэлийн хөөрөл л байна даг. Ичмээр юм. Сэйф мэйф ч гэх шиг, нэлээн өвчигнөжээ.

зочин
зочин
8 сар 22, 2022 11:44
Reply to  Kca

Хуцваа чи сейф гэж юу байдгийг харсан юм уу

төмөр
төмөр
2 сар 25, 2022 19:28

зөв,дүүд амжилт2

Зочин
Зочин
2 сар 25, 2022 19:29

ЭнхАмг�##�ан сайдаа ийм их пактай төрд ажиллах нас нь хэтрээд т�##�ийсан тэтгэврийн чавганцыг ажлаас нь чөлөөлж чадахгүй байгаа чинь их л сонин байна шүү. Өөрөө шударга дүртэй боловч тийм шударга хүн биш байна

Зочин
Зочин
2 сар 25, 2022 19:44

Хүүхдүүдийн нэр барьж өдөр өнжүүлэх ажиллуулаад өөртөө түрээсийн төлбөр гээд тэрбумаар нь өөртөө авдаг, Би хүүхдүүдийг өдөр өнжүүлэхэд хичээллүүлээд буян хийж бн гэж яридаг ийм захир�##� байх уу? Өдөр бүр олон тооны түвд монгол лам авчираад Өрөөндөө ном уншуулж өөрийгөө хамга�##�уулж байна гэсээн, Төр түмэн нүдтэй, төрсөн бие хоёр нүдтэй,

Суба
Суба
2 сар 25, 2022 19:47

Зөв дэмжиж бн. Сайн баримтжуулаарай.

Зөв дэмжиж байна.
Зөв дэмжиж байна.
2 сар 25, 2022 20:08

Захир�##� но-той. Эцэг эх сурагдгаа турхирахдаа ямар ч утгагүй логикгүй яриулахаа л сэжигтэй. Сайн ухаж илрүүлэх хэрэгтэй.

Зочин
Зочин
2 сар 25, 2022 21:05

Зайл муу хррчин чи хүүхдүүдийн ирээдүйд юу хийж чадах юм бэ дээ БҮДРАГЧАА ЧАТГӨР ӨА �######� �######� �######�

Зочин
Зочин
2 сар 25, 2022 22:30

Мөнхэрдэнийг овоо юм гэж бодтол, их д�##�жигнуур нөхөр юмаа. Ийм хүн ч амьтны дургүй хүргэх нь ойлгомжтой.

Зочин
Зочин
2 сар 26, 2022 12:38

Баш нарын чадвар, сург�##�тын чанар нь сайн, шүүмжлэотгүй юм бол эцэг эх хэдэн төгрөгөө яаж өгнө ямар хамаатай юм? Гэрээ хийдэг байлгүй. Чанаргүй, чадваргүй сургуулиуд байв�##� сайхан юм байх даа? Будаач будаач гэхэд сахлаа будав гэгчээр

Цэцэг
Цэцэг
2 сар 26, 2022 19:31

Лүндэндорж гэгч арын хамга�##��##�тыг нь хуулж хаях хэрэгтэй

Маргад
Маргад
2 сар 26, 2022 19:53

Соронзон захирлын энэ олон жилд, энэ улсын олон мянган хүүхдүүдийн эрүүл энх сурч боловсроход зориулсан хөдөлмөр хүч, сэтгэл зүрх мөнгөөр үнэлэхээргүй асар их шүү! Хэний өмнөөс ингэж гүйгээд байгаам болдоо? Хийсэн юмтай! Хэлэх үгтэй дайчин, зарчимч , хөдөлмөрч эмэгтэй шүү!!!

зочин
зочин
8 сар 22, 2022 11:48
Reply to  Маргад

энэ сургуульд хэдэн дарга нарын хүүхэд төлбөртэй,төлбөргүй бага гэх маягаар сурдаг ядуу,энгийн ардын хүүхэд хашаанд нь ойрхон ч гарах эрхгүй.Маргад та ч бас луйвар хийж баяжсан нэгэн шүүдээ

Зочин
Зочин
2 сар 26, 2022 21:42

Бид ирээдүйн сайн сайхны төлөө гэж ярьцгаадаг боловч тэр яриад бдаг сайн сайхныхаа оюуныг, сэтгэлгээний баялагийг нь өөрсдөө хулгайлж хоосруулж сургуулийн үйл ажиллагаа гэж эндүүрч бна. Тэр сайн сайхан нь хөрөнгө мөнгөар хэмжигддгүй юм. Будрагчаад амжилт хүсэе тууштай үнэн зөвийн төлөө явж бгад тань.

Зочин
Зочин
2 сар 27, 2022 07:05

Бүдрагчаа чи монголын ирэндүй хүүхэд багачуудад юу өгч чадах вэ? Чи СОРОНЗОН ЗАХИРАЛ шиг монголын ирээдүй болсон хүүхдүүдийг монголын биш дэлхийн жишигт хүргэж нүүр улайхгүй нүд нь нуухтахгүй амьдр�##� бэлэглэж чадах юм уу? Чи ирээдүйн з�##�ууст хэрэгтэй юу ч хийж чадахгүй хэрүүл хор ховоос өөр юуч хийж чадахгүй байж жаахөн ч гэсэн ХЭМЖЭЭГЭЭ МЭДЭЭД ИЧИЖ СУР, ЦААШИД АХИЖ ДЭВШИХ ШААСГҮЙ МЭДЛЭГТЭЙ ГЭДГЭЭ ЗӨВШӨӨРЧ СУР БҮДРАГЧАА ГУАЙ. ЧИ БОЛ ЭНЭ ЦАГИЙН САЙНЫГ БУЛАГЧ,СААРЫГ УХАГЧ ГЭДГЭЭ МЭДЭЖ АВ ИЧИЖ АМЬДАР ХОРТ МОГОЙ

Зочин
Зочин
2 сар 27, 2022 07:12

ЧИ ганцхан багштай дөйн зарлаж байна.ХАРИН ЧИНИЙ ГАНЦХАН СОРОНЗОН ЗАХИРАЛ ЧИНЬ ХИЧНЭЭН МЯНГАН ХҮҮХЭД ЗАЛУУСЫГ ӨӨРИЙГӨӨ БОЛОН УЛСАА АВААД ЯВЧИХ ЧАДАЛТАЙ БОЛОВСРОЛТОЙ БОЛГОЖ БАЙГАА ЭРДЭМИЙН ҮР ТАРИГЧ ЦАГЛАШГҮЙ УХААНТАН ШҮҮ.ЧАМ ШИГ ХОВ ХОР ТАРИГЧ ХИР БУРТАГ БИШ

Зочин
Зочин
2 сар 27, 2022 09:47

Соронзон эмгэнийг �######�уул.

Зочин
Зочин
2 сар 27, 2022 09:48

Шун�##�тай авилгач авгай. �######�аачээээээ

Зочин
Зочин
2 сар 27, 2022 11:11

Өдөр бүр Олон лам, түвд лам авчирч сургууль дээрээ ном уншуулаад байна гэсэн шүү, Одоо бүүр Максим багшыг энэ шуугианыг зохион байгуул�##�цсан гэх шиг яриа Өдрийн сонинд өгсөн бн, Оросын ЗГ-ын өмч дээр Ардчил�##�аар д�##�имдуулж Хувийн сургуулийн статусаар бүх хүүхдийг өдөр өнжүүлэхэд сургана, Өдөр өнжүулэхэд явахгүй хүүхдийн эцэг эхтэй гэрээ байгуулахгүй, Хүүхдээ аваад �######� гэдэг, мөн багш нарын ц�##�ингаас хасна,

Зочин
Зочин
2 сар 27, 2022 11:37

Хуульч Лүндэндоржтой Сүүлд гэр бүл болсон нь хуулийн цоорхой, Аудитын ш�##�г�##�т, ЗГ, Дээд �##�бан туша�##�тангуудтай сүлбэлдэх нөхцлийг нь бүрдүүлж өгчээ

Зочин
Зочин
2 сар 27, 2022 12:34

Шилэн дансны матери�##� барьчихаад л нууц юм олсон аятай л байх юм. Чамайг анх үнэхээр үнэний төлөө явж бна гэж харж блаа. Гэхдээ АТГ-н гадаа очсоноос чинь хойш бодол өөрчлөгдсөн. Байсгээд л оймсыг нь гозогнуулаад барихгүй яасын, �######�уулах ёстой, Со захир�##� ажлаас гарах өргөдлөө өгөх бсан л гд хэд давтсан бэ тэр үгээ. Чиний зорилго зөвхөн Соронзон захир�##�ыг л �######�уулах гэдэн чинь шууд л мэдэгдсэн. Бас тэр нэг өвөөтэй нэвтрүүлэг чинь явсангүй дээ ккк. Юун б�##�ай хара�##� ерөөл вэ. Тийм тэнэг юманд итгээд сенсацлах хүн одоо цагт бхгүй ээ.

del
del
2 сар 27, 2022 16:16

Нэг ч гэсэн үнэн үг хэлдэг хүн байдагд т�##�архаж байна олон жилийн миний найз хүүхдээ 6 сая төгрөг төлөөд сургуульд орууллаа гэж хэлж байсан

Зочин
Зочин
2 сар 27, 2022 17:12

Бүдрагчаа ЧАМАЙГ СЭТГҮҮЛЁ ГЭДЭГ ЮМУУ ХАРИН ЧАМАЙГ ХОРЛОН СҮЙТГЭГЧ ГЭДЭГ ЮМ.МОНГОЛД НЭГ ХҮҮХЭД,НЭГ Ч БОЛОВ ӨНДӨР БОЛОВСРОЛТОЙ БОЛБОЛ ХАРИН Ч АЗ ШҮҮ.ЧИНИЙ НААД ХЭРҮҮЛ,ХОР,ХОВ, ХОРЧИН АЖЛЫГ ЗАХЫН ЧАВКАА ХИЙЧИХДЭГ ЮМ ЖАЛГА ДОВНООСОО ЭНЭ ЁОЗООРОО ЧАМ ШИГ ЮМНУУД ХЭЗЭЭЧ ГАРГАХГҮЙ ЮМ БАЙНА.

Наран
Наран
2 сар 27, 2022 18:16

Чам шиг хүүхэд Лүндэндоржийг арай хүчигрэхгүй байхаа

Zochin
Zochin
2 сар 27, 2022 19:45

Шилэн хар Цогоогоос авхуулаад муусайн авилгачид Срррнзон авгайг өмөөхөөд үхлээшдээ.

Зочин
Зочин
2 сар 27, 2022 20:31

Одоо сэтгүүлч гэж байхгүй. Зөвхөн �######� ухагч, шантааж хийгсэд болсон.

hun
hun
2 сар 28, 2022 09:10

Энэ авгай авилга авч хүүхэд сургуульд авдагийг бүгд мэддэгч энэ сэтгүүлчээс бусад нь хэлж яридаггүй. Энэ тэтгэврийн авгайг тэтгэвэрт нь л суулгаач ээ. Тэтгэвэрээ давхар аваад л явдаг шүү дээ.

hun
hun
2 сар 28, 2022 09:10

ard tumen bosoe doo.ATG ajlaa hiihgui bol????????????????????????????

Зочин
Зочин
2 сар 28, 2022 11:09

УЛС ЯГ ЯАЖ ХОХИРЧООД БАЙГААМ ,,,

Иргэн
Иргэн
3 сар 6, 2022 22:09

Ингэж байгаад мөнгө авдагаа л болчих. Тэгвэл чамайг дэмжинэ. Олон хавар нэгэндээ гэж нэг л өдөр баригданадаа дөхөж ч байж мэднэ. Мөнгө дээрэмдүүлсэн хүмүүс зүгээр суух уу?

Холбоотой мэдээ

Back to top button