ДЭЛХИЙНИЙГЭМ

Путин үү, “Путлер” үү

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путин 2022 оны хоёрдугаар сарын 24-ний пүрэв гарагт Украин руу довтлох шийдвэр гаргасан. Үүнээс үүдэн түүнийг зарим хүн цахим ертөнцөд Путин биш “Путлер” гэх болов. Тэгвэл, энэ “Путлер” гэх үг хаанаас гаралтай, ямар утгатай үг вэ.

“Путлер” гэдэг нь Путин, Гитлер гэсэн хоёр нэрний нэгдлээс үүссэн неологизм буюу шинэ нэр томъёо. Үүнийг ихэвчлэн “Путлер капут!” /германаар Putler Kaputt! Гэсэн утга заана/ гэх урианы нэг хэсэг болгон ашигласаар ирсэн. Ерөнхийдөө “Путлер” гэх үг нь доромж үг юм.

Энэхүү уриа нь 2009 онд олны дунд түгэн, алдартай болж, хуулийн хүрээнд хүлээн зөвшөөрөгдсөн. Хуучнаар ЗХУ-ын Коммунист нам 2009 оны нэгдүгээр сарын 31-нд Владивосток хотод хуучин автомашины импортод гаалийн татвар ногдуулахыг эсэргүүцсэн эсэргүүцлийн жагсаалд оролцогчдын нэг эл “Путлер капут!” гэх зурагт хуудас барин жагссан түүхтэй. Ийм зурагт хуудас ашигласных нь төлөө Владивостокийн прокурорын газраас намын бүсийн хороонд анхааруулга өгч байжээ.

Хожим нь ОХУ-ын Хууль Зүйн Яамны харъяа Приморскийн шүүхийн шинжилгээний лабораторийн мэдээлснээр, эл уриа нь “Төрийн эрх мэдлийг төлөөлөгч В.В.Путины хувийн зан чанар, үйл ажиллагаанд сэтгэл хөдлөлөөр хандсан доромжлол” хэмээн үнэлсэн байдаг.

2011 оны арванхоёрдугаар сарын 4-нд болсон Төрийн Думын сонгууль, 2012 оны Ерөнхийлөгчийн сонгуультай холбогдуулан Москвад өрнөсөн сөрөг хүчний жагсаалын үеэр “Путлер капут!” гэсэн уриа лоозонг мөн ашиглаж байжээ.

2014 ОНООС ХОЙШИХ ХЭРЭГЛЭЭ

Эл гутаан доромжилсон үг хэллэгийн хэрэглээ 2014 онд улам нэмэгдэх болов. Ялангуяа, Крымийг Орост нэгтгэсний дараа “2014 оны үг” гэх номинацид хүртэл дэвшиж, энэ үгийг зарим улс төрч, нийтлэлчид 1938 онын Австрийг Гериантай нэгтгэх үйл явц /аншлюс-Anschluss/-тай харьцуулан хэрэглэж байв. Чухамхүү үүний дараа Гитлерийн Герман Дэлхийн II дайныг эхлүүлсэн.

Вашингтон Пост сонины сэтгүүлч Теренс МакКой 2014 оны дөрөвдүгээр сарын 23-ны өдрийн нийтлэлдээ хэд хэдэн ийм нэр томъёо иш татаж, Украины эсэргүүцэгчдийн “Путлер – Украинаас савраа тат” /Putler-hands off Ukraine/ гэсэн бичвэр бүхий зурагт хуудас барьж буй зургийг нийтэлж байжээ. Тухайн үед Украины эсэргүүцэгчид Владимир Путин, Адольф Гитлер хоёрын зургийг дүрсэлсэн шог зураг барин жагсаж байв. Оросын болон Барууны хэд хэдэн хэл судлаачид, шинжээчид сэтгүүлч Теренс МакКойкн нийтлэлийг уншигчдын дунд Путины талаар сөрөг дүр төрхийг зориудаар бий болгосон гэж дүгнэсэн юм.

2014 оны долдугаар сард болсон хөлбөмбөгийн ДАШТ-ий үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Германы канцлер асан Ангела Меркель нар финалын тоглолтыг зэрэгцэн суугаад үзсэний дараа хэвлэлүүдээр, олон нийтийн сүлжээгээр “Danke Frau Putler!” буюу “Баярлалаа, хатагтай Путлер!” хэмээх сэтгэгдлүүд олноор гарч ирсэн удаатай. Ийм үгийг зохиогчид нь Канцлерын Орос-Украины мөргөлдөөний талаар баримталсан байр сууринд сэтгэл дундуур байсан украинчууд байв.

Энэ удаад ч мөн Украинчууд Ерөнхийлөгч В.Путинийг “Путлер” хэмээн нэрлэж, Адольф Гитлертэй жишин харьцуулж эхлэв. Украинчууд В.Путинийг үзэн ядсандаа эл доромж нэр томъёог хэрэглэх болсон. Учир нь, В.Путин Украиныг, түүний газар нутгийг Оросынх хэмээн үздэгтэй холбоотой. Энэ нь ч түүхийн үүднээс авч үзвэл үнэн.

“Орчин үеийн Украиныг бүхэлд нь коммунист Орос улс бүтээсэн, бүр тодруулбал большевикууд, коммунистууд бүтээлцсэн. Энэ үйл явц тэртээ 1917 оны хувьсгалын дараа бараг дараахан эхэлж, Ленин болон түүний хамтрагчид хийсэн. Гэсэн ч, тэд үүнийгээ Оросын эсрэг маш бүдүүлэг байдлаар хийсэн. Ленин тэргүүтэй улсын хэн нь ч сая сая хүмүүсээс юу ч асуулгүйгээр хийсэн. Хожим нь Аугаа эх орны дайны өмнөхөн болон дараа нь Сталин аль хэдийн ЗСБНХУ-д нэгдэж, өмнө нь Польш, Румын, Унгарын эзэмшилд байсан зарим газар нутгийг Украинд шилжүүлсэн. Түүнчлэн, Сталин нэг төрлийн нөхөн олговор болгож анхнаасаа Германы нутаг дэвсгэрийн нэг хэсгийг Польшид олгосон ба 1954 онд Хрущев ямар нэг шалтгаанаар Крымийг Оросоос авч, Украинд өгсөн. Үндсэндээ Украины ЗХУ ийм замаар бүрэлдэн тогтсон” хэмээн В.Путин гуравдугаар сарын 7-нд телевизээр үг хэлэхдээ мэдэгдсэн юм.

В.Путин Украинд тогтвортой төрт ёс төлөвшөөгүй, улс төрийнх нь сонгуулийн журам нь янз бүрийн олигархи овгуудын хооронд эрх мэдлийг дахин хуваарилах халхавч төдийхнөөр зохион байгуулагддаг хэмээн үзсээр ирсэн. Энэ нь, Украины эрх баригчдын дургүй, зэвүү хоёрыг зэрэг хөдөлгөсөн нь мэдээж.

В.Путин хэлэхдээ, “Украин үнэн хэрэгтээ өөрийн жинхэнэ төрт ёсны тогтвортой уламжлалтай байгаагүй ба 1991 оноос хойш Украины түүх бодит байдлаас салж, гадаадынхны загваруудыг механик аргаар мөшгих замаар явсныг ойлгох нь чухал” хэмээсэн юм.

“Орос улс ЗХУ задран унаснаас хойш Украинтай нээлттэй, шударгаар, үргэлж тэдний ашиг сонирхлыг нь хүндэтгэн хамтран ажилласаар ирсэн. Бидний харилцаа янз бүрийн салбарт хөгжиж ирсэн. Киев Оростой яриа хэлэлцээ хийхдээ Барууныхантай арилжаа хийх шалтаг болгон ашиглахыг удаан хугацаанд оролдсоор ирсэн. Гэсэн ч, бид тэднийг хүндэтгэсээр ирсэн. Барууныхан Украиныг Москватай ойртлоо хэмээн “шантажлаж”, өөрсдөдөө давуу эрх олгохыг эрмэлзсээр ирсэн. Энэ бол Барууныхны Украин дахь Оросын нөлөө улам бүр нэмэгдэнэ гэх болгоомжлол. Украины нийгэмд хэт үндсэрхэг үзлийн нөлөө улам ихсэж, эцэстээ неонацистуудыг бий болгосон” хэмээн В.Путин өчив.

Шинэ оросууд, мафийнханд, олигархиудад нухлуулсаар туйлдаж эхлэхэд анхны Ерөнхийлөгч Борис Ельциний залгамж В.Путин хүлээн авч, Орос орныг төрийн гэмт хэрэгтнүүднээс, мафийнхнаас салгасан гэгддэг. Ингэснээрээ В.Путин өөртөө олон дайсан бэлтгэсэн ч гэгддэг. Учир нь, В.Путин шинэ оросын авлигачид, мафийнхан, олигархиудтай тууштай тэмцэж эхэлсэн. Энэ бол В.Путиний засгийн эрхэнд гарснаасаа хойш хийсэн томоохон ажлуудын нэгээхэн хэсэг нь. Түүний хийсэн шинэчлэлийн талаар энд өгүүлнэ гэвэл олон хуудас бичих шаардлагатай болно.

Эцэст нь дүгнээд хэлэхэд, Оросуудын өөрсдийнх нь нэрлэснээр /олон улсад Орос Украины дайн хэмээн нэрлэж буй”/ Украин дахь “цэргийн тусгай ажиллагаа” эхэлснээс хойш Ерөнхийлөгч Владимир Путинд итгэх орос иргэдийн итгэл 71 хувьд хүрчээ. Түүний рейтинг өмнө нь 61 хувьтай байсан бол дайн эхэлснээс хойш энэ тоо долоо хоногийн дотор 71 хувь болтлоо өссөн байна. Энэ талаар “РИА новости” агентлаг “Олон нийтийн санаа бодол” санал асуулгын байгууллагын судалгаанаас иш татан мэдээлжээ. Тус байгууллагын судалгаагаар сүүлийн нэг жилийн хугацаанд В.Путинд итгэх итгэл 53 хувиас доош бууж байгаагүй юм байна.

Ерөнхийлөгч В.Путиний рейтинг ийнхүү 11 хувиар “чангарсан” нь Украинд явуулж буй “цэргийн ажиллагаа” эхэлсэнтэй ямар ч холбоогүй, харин “Оросын эсрэг авч хэрэгжүүлж буй АНУ болон Баруунынхны хориг арга хэмжээ”-тэй холбоотой хэмээн шинжээчид дүгнэж эхэлсэн.

“АНУ болон түүний Барууны “дагуулууд” Оросын ард түмний сэтгэлгээг ер ойлгохгүйд хамгийн гол учир байгаа юм. Оросын эсрэг ноцтой хориг, хязгаарлалт тогтоосноор Оросуудыг одоогийн Засгийн газраа түлхэн унагахад хүргэнэ гэдэгт тэд баттай итгэсэн байна. Гэсэн ч, цагаа тулахаар яг эсрэгээрээ болж байна. Олон улсын Оросыг чиглэсэн хориг арга хэмжээ нь эргээд одоогийн Ерөнхийлөгчийн эргэн тойронд ард түмнийг нь улам ойртуулж байгаа юм. Учир нь, энэ бүхэн Барууны ертөнц Орост хандах үнэн хандлагыг харуулж байна. Хориг арга хэмжээний үр дүнд оросуудын амьдралын чанарт мэдэгдэхүйц өөрчлөлтүүд гарч, бодит орлого огцом буурахаас эхлээд дэлхийн олон арван оронд зочлохыг нь хүртэл хориглочихлоо. Гэсэн ч, энэ бүхэн Оросуудын генид, цусанд нь олон зууны турш суусан “код”-ыг эвдэж чадахгүй юм. Оросын иргэд гуравдагч этгээдийн Оросын эсрэг явуулж буй аливаа шударга бус үйлдлийн хариуд харин ч хүчээ нэгтгэж, бусдыгаа уриалан дууддаг хэмээн Оросын Нийгмийн зөрчлийг шийдвэрлэх төвийн тэргүүн, улс төр судлаач, шинжээч ярьсан юм.

1945 онд Дэлхийн II дайны төгсгөлд Европын зургаан сая гаруй еврей амиа алдаж, нэг сая гаруй хүүхэд Холокостын хохирогч болж, мөн л амиа алдсан гашуун түүх бий. ХХ зууны хамгийн аймшигт дайныг өдүүлж, сая сая хүний аминд хүрсэн Адольф Гитлертэй В.Путинийг жишин зэрэгцүүлж, “”Путлер” хэмээн хочлох сонголтыг танд үлдээе.

Эх сурвалж: Ria Novosti; CNBC; Wikipedia; Washingon Post; ABC News

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
16 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
3 сар 10, 2022 08:25

putler

Зочин
Зочин
3 сар 10, 2022 09:31

Арл түмэн нь дийлэнхи нь ядуу, төрийн бодлогоор ядуу байлгаж архиар угжиж, өнгөрсөн түүхээр нь хоосон онгируулж, сурт�##� ухуулгаар ярьж сэнхрүүлж өмнөх цаг хугацаанд нь амьдруулж байгаа учраас улс төрчдөд хууртагдах, тархиа уга�##�гах хялбархан болж байна. 15 жилийн дараа, 20 жилийн дараа ямар байхыг чөтгөр эсхүл Бурхан л мэдэх байх. Манайд ч ийм хандлага яваад байгаа нь харагддаг шүү.

Өөлд зөнч
Өөлд зөнч
3 сар 10, 2022 10:19

Украин гэж улс байгаагүй. Ирээдүйд ч байхгүй.

зочин
зочин
3 сар 10, 2022 11:57

КИЕВИЙН РУСЬ гэж1000 жилийн түүхтэй улс 800 жилийн тэртээд ИХ МОНГОЛ ГҮРНИЙ арми хүчирхэг КИЕВийн армийг бут цохин дагаар оруулсан түүхтэй

Зочин
Зочин
3 сар 10, 2022 11:01

Орос улс гэж сураггүй байхад украйн гэж польшын харьяа байсан юм аа

Зочин
Зочин
3 сар 10, 2022 10:24

Өнөөдрийн 2$ ын хориг нь маргаашийн Орос орны үнэлэх боломжгүй хөрөнгө оруул�##�т

Зочин
Зочин
3 сар 10, 2022 15:31

АНУ ын бүх дэлхийг эзлэх гэсэн санааг зогсоох ёстой Путиныг ддэмжинэ Оросууд ухаантай ард түмэн болохоор ирээдүйгээ харж банйа

Монголчуудаа ухаар
Монголчуудаа ухаар
3 сар 10, 2022 18:23
Reply to  Зочин

Ямар ч тохиолдолд би Пүтенийг дэмжинээ. Хамгийн муу хувилбараар бодоод ялагдаж гэхэд Улаан-Үүд. Иркутсик гээд бидний их явдаг газруудаар янкууд ирэхгүй нь тодорхой, ямар засагтай байхаас үл хамаарч оросуудтайгаа нүүр тулж аж амьдарлаа з�##�уулнаа.

Зочин
Зочин
3 сар 10, 2022 16:30

Хамгийн инээдтэй нь Путин хяцгааргүй баян. Ард түмэн нь маш ядуу. Путин ямар байсан оросын хөгжилөөс 25 жил хулгайлсан. Оросууд нойрноосоо сэрэх болоогүй юм шиг байна.

Монголчуудаа ухаар
Монголчуудаа ухаар
3 сар 10, 2022 18:19
Reply to  Зочин

Пүтений баяныг та хэдийд очиод харсан юм бэ? Хэвлэл мэдээлийн хар пиард сохороод даглаа гээд Байдемн шагнахгүй л болов уу? Зеленский бол бүр тоож харагүй л дээ ккк

Монголчуудаа ухаар
Монголчуудаа ухаар
3 сар 10, 2022 18:32

Пүтенийг их баян гээд инээд нь хүрч шоолдог байж Америкийн үе еийн ерөнхийлөгчүүд эгэл тань шиг хөрөнгө мөнгөгүй байсан гэж андуураахгүй биз. Тэд бүгд л хөрөнгө чинээтэй ,эдлэн газраас авахуулаад өмсдөг зүүдэг нь ч юун Пүтен хэдэн арван мянган доллороор яригдах бренд хувцас өмсдөг и юм Америкийн бүх хөрөнгийн зөвхөн 2-хон хувь нь л нийт ард иргэд нь ноогдог ,98 хувь нь хэдхэн хүмүүсийн гарт байна гэж бичээд зосохгүй Вольстетийн гудамжинд жил шахав эсэргүүдэж л байсан. Сохороор хийрхэж �##�ь нэг т�##�ыг хоорогдох хэрэггүй

Зочин
Зочин
3 сар 10, 2022 22:40

Yes, Putler! We stand with Ukraine!

Зочин
Зочин
3 сар 10, 2022 23:11

Харинч Украинд х�##�дан довтолсоноос хойш Путины рейтинг навс унаж оросын олон арван хотуудад Эсэргүүцлийн цуглаан болж олон мянган хүнийг цагдаа цэргийн хүчээр барьж хорьж цагдаж байна.Хэвлэл мэдээллийн байгууллагуудад хүртэл хатуу хян�##�т тогтоож оросын түрэмгийллийг буруутгасан мэдээллийн хэрэгсэл хүмүүст хатуу арга хэмжээ авч байна.Дэлхий нийтээрээ Оросын түрэмгийллийг буруушааж Украиныг дэмжиж байна.Хориг арга хэмжээний улмаас Орост өдөр өнгөрөх тусам байд�##� хүндэрч байна ийм нөхцөлд Путин хир удаан тэсэх бол.

Зочин
Зочин
3 сар 10, 2022 23:34

БАЙДЛЕР бишүү

Zochin
Zochin
3 сар 11, 2022 10:59

1-2 jiliin daraa humuus oilgono Putiniig,NATO tarana,Amerikiin gantsaar noyorhol ugui bolno,gelhiin auylgui bdlin togtoltsoo deer bolno

Зочин
Зочин
3 сар 11, 2022 22:19

Путлер бол КГБ ын �##�уурчин

Холбоотой мэдээ

Back to top button