Нийгмийн
120 хүн ковидын халдвар авсан нь батлагдлаа

Улсын хэмжээнд сүүлийн 24 цагт Covid-19 халдварын 120 тохиолдол бүртгэгджээ. Үүнийг задалбал, Улаанбаатарт 70, орон нутагт 50 хүний PCR шинжилгээний хариу эерэг гарсан байна. Мөн халдварын улмаас нэг хүн нас баржээ.
Өнөөдрийн байдлаар гэрийн ажиглалтад 4,290 хүн байгаа бол эмнэлэгт 1,154 хүн хэвтэн эмчлүүлж байна. Эмчлүүлэгчдийн биеийн байдлыг үнэлбэл,
- Хөнгөн -296
- Хүндэвтэр -713
- Хүнд-133
- Маш хүнд -12 хүн байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.