ГЕГ: Фэйсбүүкт лайв хийж буй иргэн ачаагаа 4-5 дахин дутуу мэдээлсэн

Карго ачааны хяналт шалгалтын талаар ГЕГ-аас мэдээлэл хийлээ. Он гарснаас хойш 122 зөрчил илрүүлсэн талаар онцлов.
“Чингис хаан” олон улсын нисэх буудлын Гаалийн газрын дарга Г.Баасандорж “Сошиалд явж буй кэйстэй холбоотой мэдээллийг товчхон танилцуулъя. Өнгөрсөн долоо хоногт тухайн мэдүүлэгч маань гаалийн газарт мэдүүлсэн. Нийт 19,9 тонн, 472 ширхэг ачааг мэдүүлсэн. Барааны тоо, хэмжээг худал мэдүүлсэн тул гараар шалгах шаардлага гарсан.
Тухайн мэдүүлэгч энэ сарын 7-нд мэдүүлээд, маргааш нь бүх нийтийн амралтын өдөр байсан.
Итгэмжлэгдсэн төлөөлөгчийг нь заавал байлцуулж байж тухайн ачаа, тээшийг задалж, шалгадаг журамтай.
Фэйсбүүкт лайв хийж буй эмэгтэй ачаагаа 4-5 дахин дутуу мэдээлсэн. Ачааныхаа тоо, хэмжээг худал мэдүүлсэн гэсэн үг.
Тухайн мэдүүлэгч дуудахаар ирэхгүй, ирэхээрээ ачаагаа шалгуулахгүй байсан. Холбогдох хууль тогтоомжийн хүрээнд өнгөрсөн баасан гаригт хяналт, шалгалтын ажлыг эхлүүлсэн. Ингэж эхлүүлээд өнөөдрийн байдлаар 350 ачааг шалгаад байна” гэлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.