Хөгжлийн банкны асуудлаар УИХ-ын дарга юу хэлэв
УИХ-ын дарга Г.Занданшатар стратегийн ач холбогдолтой, төрийн бодлогод тусгасан, зээлээ болон зээлийн хүүгээ хэвийн төлж байгаа үндэсний баялаг бүтээгчдийг Хөгжлийн банкны дүйвээнд өртүүлэн хохироохгүй байхыг чуулганы нээлтийн үеэр хэлсэн үгэндээ онцгойлон санууллаа.
Тэрээр “Хөгжлийн банкны зээл Монгол Улсын эдийн засагт, хөгжилд өгөөжөө өгсөн байх учиртай бүрэн бүтэн эргэж төвлөрөх ёстой. Үүний төлөө УИХ ажиллах болно. Нэг зүйлийг тэмдэглэж хэлэхэд зээлээ зориулалтын дагуу ашиглаж, зээл, хүүгийн төлбөрөө зохих журмын дагуу төлж байгаа, цар тахлын нөлөө, макро эдийн засгийн алдаатай зарим шийдвэрийн улмаас буюу хүндэтгэн үзэх шалтгаанаар төлбөр нь саатсан ч төлбөрийн баталгаа гарган ажиллаж байгаа баялаг бүтээгчид, үндэсний үйлдвэрлэгчдийг буруу аргаар зээл авсан, түүнийгээ зориулалтын бусаар ашигласан, зээлээ төлөхөөс бултаж, зугтаж яваа хүмүүсээс ялгаж салгаж хандах ёстой гэдгийг тэмдэглэж хэлье” гэсэн юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
"... зээзээ зориул�##�тын зүйлд нь зарцуулж , зохих журмын дагуу төлж .. " байгаа цар тах�##�аас болж жаахан хугацаа �##�дсан ЭРХЭМ гишүүн Бямбацогт , Ундр�##� , Энхтүвшин , Дамдинням нар зээлээ ҮЛГЭР ЖИШЭЭ ТӨЛСӨН байна . . УИХ - ын ажлын хэсгийн үр дүн долоо хоногийн дараа ч юм уу , ийиэрхүү " дүр зурагтай " гарах болов уу ... 3 хардлага " биш таамагл�##� шүү ...
Uursduu xolbogdood odoo sandarch exelj ......JDY derr uls tur xiisen shig ajil albiig niabah gej....ulsturjuulsen..odoo XB derr asuudal uyn JDY....bolood bgaa