УЛС ТӨР

АН: Ах нартаа эзлэгдэх үү, залуу үедээ итгэл хүлээлгэх үү

Ардчилсан намын даргыг сонгох сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхэллээ. Нэр дэвшигчид үнэмлэхээ гардсаны дараа Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэн намын гишүүд, дэмжигчтэй уулзах уулзалтаа Хэнтий аймгаас эхлүүлэхээр хөдөлсөн.

Хэнтий аймаг дахь гишүүд, дэмжигчидтэй хийсэн уулзалтын үеэр нэр дэвшигч, УИХ-ын гишүүн Ж.Батсуурь “Намаа Нэгдмэл, Ялагч, Хүчирхэг, Цахим болгон хөгжүүлж,  хамтын удирдлагын зарчимд суурилсан бодлого, үйл ажиллагаа явуулахаа” мөрийн хөтөлбөртөө тусгажээ. 

Мөн “Намайг зөвлөхөөр нь ажиллаж байсан учир Х.Баттулгын утсан хүүхэлдэй гэж цоллож буй хүмүүст жинтэй өрсөлдөгч гэдгээ ирэх өдрүүдэд харуулах болно. Үзэл санаагаараа ч, үйл хэргээрээ ч ардчилалд үргэлж үнэн явсан хүний хувьд энэ намынхаа мянга мянган гишүүд дэмжигчдийн нэгэн адил сэтгэл чилээж, намаа эмхлэх, дахин хүчирхэгжүүлэх эрмэлзэл намайг энд авчирлаа” хэмээн мэдэгдсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button