Сурвалжилга, Нийтлэл

ШАХАА: ЕБС-ийн сурагчдад бишгүүр хөгжим "шахсаар” буй “Total Music”-ийн С.Од-Эрдэнэ

-ЭХЛЭЛ: Тотал Мюзикийн үүдийг сахих эцэг эхчүүд-

2014 оны хичээлийн жилээс БСШУСЯ-ны санаачилга “Авьяас” хөтөлбөр хэрэгжих болж, үүний дагуу 3-5-р ангийн сурагчдын дуу хөгжмийн хичээлд “бишгүүрдэж” сургах программ нэмэгдсэн. Ингээд 3-р ангийн хүүхэдтэй эцэг, эх бүр бишгүүр хөгжим худалдаж авдаг “ажилтай” болоод хэдийнэ таван жил өнгөрөөд буй. Тухайн үед багш нар Яамаха брэндийн бишгүүрийг заавал Тотал Мюзик дэлгүүрээс очиж авах “зааварчилгаа” өгөх болсон нь эцэг, эхчүүдийн дунд сонин сэдэв болон яригдаж байгаад намжиж байв. Өнөөдөр ч Тотал Мюзикийн үүдийг сахин бишгүүр худалдаж аваад гарч буй эцэг, эхчүүдийн дүр зураг хэвээр...

“Ганцхан Тоталд зарагддаг” өнөөх бишгүүрийн мөрөөр Их дэлгүүрийн таван давхрыг зорилоо. Тэнд Тотал Мюзик хөгжмийн зэмсгийн дэлгүүрийн нэг салбар байрладаг. Очход Яамаха гэсэн бичиг бүхий цагаан ууттай бишгүүр зарагдаж байна. B болон G хөгтэй гэх хоёр төрөл байдаг аж. B хөгтэй бишгүүр 7990 төгрөг бол, нөгөөх нь 8990 төгрөг гэв. Энэ үеэр хижээл насны эр “B хөгтэй гэдэг нь байна уу?” гэсээр бидний дэргэд нэг бишгүүр худалдаж авлаа. Түүнээс учир явдлыг нь тодруулбал,

“Манай охин 47-р сургуульд сурдаг. Одоо 3-р анги. Багш нь заавал Тотал Мюзик дэлгүүрээс Яамаха брэндийн бишгүүр авч өгөөрэй гэсэн. B хөгтэй гэдгийг нь ав гэж байна лээ. Зах дээр байж байгаа л даа. Ямар ялгаатай юм мэдэхгүй. Бөхийн өргөөний дэргэдэх салбар нь хаалттай байна. Их дэлгүүрт бас нэг салбар байдаг гэхээр нь ирээд авлаа” гэсэн хариу өгөв.

Зургийн тайлбар: Total Music дэлгүүрт зарагдаж буй Яамаха брэндийн бишгүүр

-ӨРНӨЛ НЭГ: Танил бишгүүр зах дээр ч зарагдаж байна-

Ингээд Яамаха брэндийн мөнөөх бишгүүр өөр хаана, ямар үнээр зарагдаж болохыг судлахаар Нарантуул зах руу жолоо мушгив. Хүүхдийн тоглоом бүхий эрээн мяраан лангуунууд дээр ч бишгүүрийн эрэлд гарсан эцэг эхчүүд мэр сэр үзэгдэж байна. “Тоталд” харсан цагаан ууттай бишгүүр тааралдах бүр худалдагчидтай цөөн хором ярилцаж явав.

Зах дээр B, G хөгтэй бишгүүрүүд хооронд үнийн ялгаа байсангүй. Нэг лангуун дээр 7000 төгрөгөөр худалдаалж байна. Харин өөр нэгэн газар 5000 төгрөг гэв. “Баялаг Ундраа” төв доторх бичиг хэргийн дэлгүүрт зарагдаж буй “танил” бишгүүр 8000 төгрөг гэнэ. Худалдагчид бишгүүрээ БНХАУ-аас оруулж ирсэн гэцгээнэ. Ямартай ч Нарантуулд зарагддаг юм байна. Уут, савыг нь задалж Тотал Мюзикт харсан бишгүүртэй харьцуулж үзээд, харагдах байдлын хувьд ямар нэг ялгаа олж харсангүй.

Нэр, зурагаа нууцлан бидэнд яриа өгсөн нэгэн худалдагчийн яриаг сийрүүлбэл:

“Жил болгон л ийм бишгүүр эрж сурсан эцэг эхчүүд ирдэг. Маш их худалдаж авна. Би ч бас 3-р ангийн хүүхэдтэй. 6-р сургуульд сурдаг. Багш нь бүр номтой нь хамт, Тотал Мюзикээс 15 мянган төгрөгөөр худалдаж ав гэсэн. Би өөрийнхөө зардаг адилхан Яамаха бишгүүрийг л авч өгөөд явуулна. Заавал Тоталаас ав гээд байвал “Ямар ялгаатай юм?” гээд очиж уулзана. Нэг талаараа шахааны бизнес хийгээд байна уу гэж харддаг” гэлээ. Харин өөр нэг худалдагч, “G хөгтэй бишгүүр нь бид нарт хааяа тасарчихдаг. Гэтэл багш нар заавал G хөгтэйг нь ав гээд Тотал Мюзик руу явуулдаг” хэмээж байв.

-ӨРНӨЛ ХОЁР: Гурван дүүргийн дөрвөн сургууль лав эцэг, эхчүүдийг Тотал руу "чиглүүлжээ”-

Энэ талаар БСШУСЯ-ны Сургалтын орчин, сурах бичиг, хэрэглэгдэхүүний бодлого, хэрэгжилт хариуцсан мэргэжилтэн Р.Балжиннямтай утсаар холбогдон тодруулахад, “Зөвхөн сурах бичгүүд дээр л нэг стандарт тавьдаг. Харин бишгүүр гэх мэт бусад нэмэлт сургалтын хэрэглэгдэхүүн дээр заавал ийм, тийм газраас худалдаж авна гэх шаардлага тавьдаггүй” гэсэн хариу өглөө.
Бидэнд ирсэн эх сурвалжийн мэдээллээр, БЗД-ийн 33-р сургуулийн багш нар сурагчдаас 8000 төгрөг хурааж, Тотал Мюзикийн бишгүүр худалдаж аваад нийтээр нь тарааж өгчээ. Мөн дүүргийн 97-р сургууль ч “Тоталаас” очиж авахыг зааварчилга болгосон байна.

Ингээд дээр нэр дурьсан 47, 6-р сургуулиудтай нийлээд гурван дүүргийн дөрвөн сургууль лав эцэг эхчүүдийг Тотал Мюзик рүү “чиглүүлжээ”. Ийм учир “бишгүүрний шахаа” явагдаж байна уу? гэх хардлага эрхгүй төрж байна.

Товчоор:

  • БЗД-ийн 33-р сургууль - сурагчдаас 8000 төгрөг хурааж, нэгдсэн журмаар бишгүүр худалдан авч тарааж өгсөн
  • БЗД-ийн 97-р сургууль - эцэг эхчүүдэд Тотал Мюзикээс худалдаж авахыг зөвлөсөн
  • БГД-ийн 47-р сургууль - дээрхийн адил Тотал Мюзикээс худалдаж авахыг зөвлөсөн
  • СБД-ийн 6-р сургууль - Тотал Мюзикийн бишгүүрийн номтой нь хамт 15 мянган төгрөгөөр худалдаж авахыг зөвлөсөн

Дээрх дөрвөн сургуулийн нэгэнд ажилладаг /нэр, ажилладаг сургуулиа нууцлахыг хүссэн учир дурьдаагүй болно/ дуу хөгжмийн багш Ж:

“Хүүхдүүд өөр, өөр газрын бишгүүр аваад ирвэл хөг нь үнэхээр таардаггүй. Олон янз дуугараад байдаг. Ийм учраас аль болох нэг газраас, тухайлбал Тотал Мюзик дэлгүүрт зарагддаг Яамаха брэндийн бишгүүр худалдаж авахыг зөвлөдөг. Дуу хөгжмийн багш нарын сургалт дээр, тус дэлгүүрээс худалдаж авахыг эцэг эхчүүдэд зөвлөөрэй гэдэг зааварчилгаа өгдөг” гэж бидэнд яриа өгсөн юм.

-ТӨГСГӨЛ, 2014 ОН: С.Од-Эрдэнэ Дундговь аймийн засаг даргаар "учир битүүлэг” байдлаар томилогдсон + мөн "авьяас” хөтөлбөр эхэлж, бишгүүрийн адал явдал өрнөсөн-

Асуулт: Яамаха брэндийн хөгжмийн зэмсэг оруулж ирдэг, Монголдоо томд тооцогдох дэлгүүр Тотал Мюзикийн эзэн тэгвэл хэн бэ?

Хариулт: 2014 онд Дундговь аймгийн засаг дарга асан С.Од-Эрдэнэ.

Түүний хөрөнгө оруулгын мэдүүлэг дотор Тотал Мюзик ХХК-ийн нэр багтдаг гэх эх сурвалжийн мэдээлэл байв. Мөн улс төрд нэр нь дурьдагдаж, сонингуудаар “бичүүлж” явсан цаг үе нь “Авьяас” хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн хугацаатай таардаг. Тодруулбал, 2014 онд Монголын Үнэн сонинд түүний тухай “Төрийн дархлааг сульдаагч С.Од-Эрдэнэ гэж хэн бэ” гарчигтай нийтлэл гарч байв.

Image result for С.Од-Эрдэнэ

Үүнд, Дундговь аймгийн хууль ёсны засаг дарга асан Ж.Сүхбаатарыг унагахын тулд хоёр жил орчим “мэрж”, сүүлдээ шүүхэд ялагдсаныхаа дараа Засаг даргын өрөөнд түлхүүр тааруулж орсон гэх яриа байдаг тухай нь бичсэн байдаг. Тухайн үед С.Од-Эрдэнэ тус аймгийн АН-ын дарга, ИТХ-ын гишүүн байжээ. Төрийн албанд гурван жил ажилласан байх ёстой шаардлагад нийцээгүй байхад, түүнийг Дундговь аймгийн засаг даргаар томилж орхисон гэх.

Цаашлаад, “Тэрбээр уг нь мөнгөнд шунаад байхааргүй хувийн бизнестэй нэгэн. Гэхдээ л түүнийг улс төрд татах “Соронз” байна. Тэр нь магадгүй УИХ-ын гишүүн Б.Наранхүү байж болох талтай. Учир нь 2012 оны УИХ-ын сонгуулиар С.Од-Эрдэнэ түүний шадар цэргээр ажиллаж байсан нэгэн. С.Од-Эрдэнэ 2008 оны сонгуульд МАХН-аас нэр дэвшигч “Эрдэнэт”-ийн гэх Х.Наранхүүгийн талд ажиллаж байсан” гэхчлэн бичжээ. “Дундговь аймагт хятад мотоциклийн шахаа хийдэг, 2.6 км авто зам барих тендерийг зогсоон 1.8 тэрбум төгрөгийг нь өөр зүйлд зарцуулна хэмээж байсан” гэх мэт түүнд холбогдох сонин фактууд цааш хөврөх аж.

Ингээд УИХ-ын гишүүн Б.Наранхүүгийн далбаан дор хууль бусаар аймгийн засаг даргаар томилогдож байсан гэгдэх С.Од-Эрдэнэ энэ үеэрээ “Авьяас” хөтөлбөрт бишгүүр хөгжмөөр шургалсан уу? гэх асуултыг тавья. Үйл явдал таван жилийн турш үргэлжилсээр байна. “Ганцхан Тоталд байдаг” бишгүүрийн эрэлд гардаг 3-р ангийн хүүхэдтэй эцэг, эхчүүд таван жилийн турш С.Од-Эрдэнийн халаасыг зузаатгаж байгаа болж таарав уу? Хамар дор нь шахааны бизнес "жам” болтлоо цэцэглэсээр байхад зүгээр суусаар байх уу, дарга нар аа?

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Г.БЭЛГҮТЭЙ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

МУИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төр, эдийн засаг болон урлагийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
С.Од-Эрдэнэ
С.Од-Эрдэнэ
9 сар 17, 2019 15:11

Үнэн зөв мэдээлэл үндэслэлтэй байх т�##�аар анхаарахыг зөвлөж байна, бишгүүр хөгжмийн сург�##�т �##�ь 2008 оноос Азийн хөгжлийн банк, тухайн үеийн санаачлагчдын дэмжлэгтэй хэрэгжсэн бөгөөд Тот�##� мюзик компани улсын төсвөөр шахаа хийгээгүй, хаанаас худ�##�дан авах нь эцэг эхчүүдийн өөрсдийнх нь сонголт бөгөөд чанартай, эрүүл ахуйн шаардлага хангасан оригин�##� бараа нийлүүлэх нь манай үйл ажиллагааны бат�##�гаа болно. Гаднаас нь хараад барааны чанарыг үнэлэх боломжгүй бөгөөд хэрэглээний явцад барааны чанарын ялгаа гарч үйлчлүүлэгчид манайхыг сонгож байгаа явд�##�д бид баяртай байгаа. Захын татваргүй, чанарын бат�##�гаагүй бараатай манай барааг зүйрлүүлэн үнэлэх боломжгүй болохыг үүгээр мэдэгдэж байна

Од
Од
9 сар 17, 2019 21:54

Надтай холбоо барьж тодруулж болно шүү, утас 98110202

Баттуяа
Баттуяа
9 сар 18, 2019 14:39

Энэ Од-эрдэнээс тодруулж бичвэрээ оруулсан бол илүү эх сурв�##�ж баялаг болох байлаа.

Зочин
Зочин
9 сар 18, 2019 18:25

Бүх сургууль цох сэтгүүл, Аззаяагын ном шахаад байдаг, энийг бас бичээрэй

Миии
Миии
9 сар 19, 2019 21:21

Чихэнд чииртэй б�##�ай бишгүүрний оронд ардын биеилгээ бүжиг орж болдоггүй юм боловуу

Сайнан
Сайнан
9 сар 19, 2019 21:23

Энэ муухай бишгүүрний шахаагаа зогсоогоосой боловсрлыг яам юуу хийж бнаа сул ц�##�интай гүлдийсэн хүүрнүүд

Irgen
Irgen
9 сар 22, 2019 09:38
Reply to  Сайнан

Harin tiime.bolimoor yum jil bolgon hichneen huuhed avch bga urjuuleed uzheer ovoo too garna.teneg bolovsroliin yamtai uls gej l ene baihdaa

Холбоотой мэдээ

Back to top button