УЛС ТӨРЭДИЙН ЗАСАГ
Хөгжлийн банкийг шалгах ажлын хэсэг хуралдана

Хөгжлийн банкийг шалгах ажлын хэсэг өнөөдөр /2022.03.21/ хуралдана. Тодруулбал, Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавьж, шалгалт хийсэн талаарх Монгол Улсын Засгийн газар, Монголбанк болон аудитын тайлан, дүгнэлт, зөвлөмжтэй танилцаж, дүнг Улсын Их Хуралд танилцуулах үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан болно.
Тус ажлын хэсэгт УИХ-ын гишүүн Б. Баттөмөрөөр ахлуулсан Ц.Даваасүрэн, Б.Бат-Эрдэнэ, С.Чинзориг, Б.Пүрэвдорж нарын гишүүд ажиллаж байгаа билээ.
Ажлын хэсгийн гишүүд УИХ-ын хаврын чуулганаар ажлын хэсгийг Хянан шалгах түр хороо болгон өргөжүүлэх саналыг дэвшүүлж, хяналтын сонсгол хийхээр төлөвлөөд байгаа юм.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Би оролцох юм сан.