Хөгжлийн банкийг "самралцаж", эхнэрээ консул болгосон Г.Амартүвшинг ТҮДГЭЛЗҮҮЛЭН ШАЛГАЯ

Уг нь бүрэн эрхийг нь ТҮДГЭЛЗҮҮЛЭН шалгах учиртай гишүүдийн нэг бол Г.Амартүвшин. Гэтэл түүний эхнэрийг АЛБАН ТУШААЛД аваачиж байгаа нь хэр зохимжтой асуудал вэ. Энэ нь нөгөө залуусын яриад, нэхээд, шаардаад байгаа DoubleStandart юм.
Тодруулбал, тэрбээр Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирлаар 2019 оныг дуустлах хугацаанд зургаан сарын гэрээтэйгээр ажилласан. УИХ-д нэр дэвших амбицтай байсан учраас 2019 оны арванхоёрдугаар сарын 31-нд үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт өгсөн байдаг. Ердөө зургаахан сар Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирлаар ажиллахдаа “Хөгжлийн банкны зээл олголтын хугацаа хэт удаан байсан. Үүнийг өөрчилнө” гэх агуулгаар сар бүр мэдээлэл хийж, олон нийтэд өөрийнхөө карьерыг өгсөх ажлыг түлхүү хийсэн нь нууц биш.
Улмаар Хас банкны угшилтай хэд хэдэн хүмүүсийг Хөгжлийн банканд авчирч, ажлаа өгөхөөсөө өмнө томоохон дүнгүүдтэй зээлийн гэрээ зурсан нь анхаарал татдаг. Түүний гаргасан томоохон зээлүүд дунд Г.Дамдиннаям, Х.Ганхуяг нарын хамаарал бүхий “Вертекс майнинг партнер” ХХК 33 тэрбум төгрөгийн зээл авсан байдаг.
Гэтэл энэ мэт асуудлууддаа хариулт өгч, бүрэн эрхээсээ татгалзан шалгуулах байтал эхнэр нь Нидерландаас Монголд суух Өргөмжит консулаар томилогдоод сууж байгаа юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ш�##�гаачээ. Гадны да�##�гавартай хүн ч юм билүү. Хэн мэдэх вэ?
больж болохгуй юу тер оороо ехнерее девшуулеегуй
Төр гэж бдг бол, Үндэсний аюулгүй бдлын байгууллага бдг бол ш�##�гах цаг болсон.
Муу тирко
ял авах хэрэг байхгүй байж мэднэ Гэхдээ Ренчин гуайн зээ гэж ярьдаг, 33 тэрбумын зээлд оролцсон, гадаад улсын иргэншилтэй байсан гэсэн ярианд өртдөг гээд ичиж амьдармаар хэргүүд байдаг байхаа