ДЭЛХИЙ

Уилл Смит: Миний буруу, би ичиж байна

Америкийн кино урлагийн академи “Оскар”-ын шагналд нэр дэвшигчдийг өчигдөр зарлалаа. Энэ үеэр шилдэг эрэгтэй гол дүрийн эзнээр тодорсон жүжигчин Уилл Смит хөтлөгчийг алгадсан нь дуулиан тарьсан. Учир нь түүний эхнэр Жада Смитийг "жүжигчин Дуэйн Жонсонтой адилхан халзан" хэмээн хошигносон юм. Иймд Уилл Смит дургүйцлээ илэрхийлж хөтлөгчийг алгадсан юм.

Уилл Смитын эхнэр өвчний улмаас үс нь унаж, халзан болсон байсныг хөтлөгч нь халзан жүжигчинтэй адилтгаж тоглоом хийжээ.

Тэгвэл Уилл Смит энэ үйлдэлдээ харамсаж, өөрийн цахим хаягаараа уучлалт гуйжээ.

Тэрбээр "Оскарын шагнал гардуулах ёслол дээр гаргасан миний үйлдэл хүлээн зөвшөөрөх боломжгүй, уучлашгүй. Хошигнол бол миний үнэт ажлын нэг хэсэг. Гэхдээ миний эхнэрийн эрүүл мэндийн талаарх хошигнол намайг үнэхээр тэсвэрлэшгүй нөхцөл байдалд оруулсан учраас сэтгэл хөдлөлөөрөө хариу үйлдэл үзүүлсэн.

Би шугамыг давж, сэтгэл хөдлөлөө илэрхийлсэн.  Миний буруу байсан. Гаргасан үйлдэл минь миний байж, харуулахыг хүсдэг тэр эр хүний зан чанар биш. Би ичиж байна. Сайхан сэтгэл, хайраар дүүрсэн энэ дэлхийд хүчирхийлэл орших ямар ч газар үгүй" гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
3 сар 29, 2022 10:37

Өндөр ёс суртахуун гэж энэ

Зочин
Зочин
3 сар 29, 2022 10:54
Reply to  Зочин

Bitgii shaa zugeer gal untraah gedeg ni ene

Холбоотой мэдээ

Back to top button