УЛС ТӨР

"Хэдэн компани сонгоод мөнгө өгөх гэж байгаа хэрэг биш, зээлийнх нь татаасыг л төлнө"

УИХ-ын чуулган хуралдаж байна.

Өнөөдрийн чуулганы хуралдаанаар Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүсэлтэй гол нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний хангамж нийлүүлэлтийн хомсдол, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төсөл болон дагалдах бусад хууль, тогтоомжийн төслийг хэлэлцэж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Ганибалын асуултад хариулахдаа ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан дараах байр суурийг илэрхийллээ.

Тэрбээр "Нийлүүлэлтийн тогтвортой байдлаа л хангая гэж байгаа. Иймд ААН-үүддээ эх үүсвэрийнх нь зээлийг арилжааны банкнуудаар хөнгөлөлттэй олгоё л гэж байгаа. Түүнээс хэдэн компани сонгоод, мөнгө олгох гэж байгаа хэрэг биш. Хүүгийн татаасыг нь Монголбанк, Засгийн газар өгье л гэдэг шийдвэр гаргаж байгаа" гэлээ.

УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
4 сар 6, 2022 20:05

ЭНЭ ХАА САЙД ГЭЖ НЭГ АЙМААР ҮЛЭЭДЭГ ГАГНУУР АВАХГҮЙ ГАЗРААРАА ХАНЗАРДАГ НӨХӨР БАЙНАА. ЧИ ОДОО ХӨӨШ ТЭР ХУРААЖ АВСАН 10 ТН ЦАГААН БУДААГАА ӨРӨӨНДӨӨ ХУРААЧИХААД ГЭР ЛҮҮГЭЭ ЗӨӨГӨӨД БАЙГАА ЮМ УУ? ЭХ ОРОНДОО УРГАСАН ЦАГААН БУДААГ НЭГ АМТАЛМААР Л БАЙНАШТ ХУДЛАА ШААГААД БАЙДЫМ УУ? ХЭЛ ЧИ ХӨӨШ САЙД ГЭЭД БАЙГАА ШҮҮ ИНЭЭДТЭЙ ГАРУУД ЮМАА

Холбоотой мэдээ

Back to top button