
Харилцаа холбооны тоног төхөөрөмж үйлдвэрлэгч Финляндын “Nokia” компани ОХУ-ын нутаг дэвсгэрт үйл ажиллагаагаа зогсоолоо. Энэ талаар тус компанийн цахим хуудаснаа мягмар гараг /2022.04.12/-т нийтэлжээ.
Оросын зах зээлээс гарах болсон шалтгаан нь мэдээж Украин дахь Оросын цэргийн ажиллагаатай холбоотой.
Үйл ажиллагаагаа зогсоож байгаа хэдий ч компани ОХУ-д мэдээллийн тасралтгүй урсгал, интернетэд нэвтрэх боломжийг тасалдуулахгүй байхад анхаарна гэдгээ мэдэгдлээ.
“Бид Оросын зах зээлээс гарахдаа сүлжээний засвар үйлчилгээнд шаардлагатай дэмжлэгээ аль болохоор хэвээр нь байлгахыг хичээж, одоогийн хориг арга хэмжээний дагуу энэ дэмжлэгийг үзүүлэх зохих лиценз зөвшөөрлийг авах хүсэлт гаргах болно” хэмээн компанийн удирдлагууд мэдэгдсэн байна.
Эх сурвалж: Ustimetoday
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.