Монголбанк: МИК одоогийн нөхцөлд хамгийн оновчтой тогтолцоо

Өнөөдөр /2022.04.14/ Шадар сайд С.Амарсайхан мэдээлэл хийж, МИК буюу Монголын ипотекийн корпорацын тогтолцоог шүүмжилсэн. Монголбанкнаас 1 хувийн хүүтэй, 60 хувь санхүүждэг мөртлөө иргэдэд ипотекийн зээл зуучлах үйл ажиллагаандаа дунджаар 1.6 хувийн хүүгийн шимтгэл нэмж авдгийг болиулах хэрэгтэй хэмээгээд Монголбанк, СЗХ-д үүрэг өгч буйгаа мэдэгдсэн.
Тэгвэл энэ тал дээр Монголбанкны Дэд ерөнхийлөгч Г.Энхтайван хэвлэлд тодруулга өгөхдөө байр сууриа илэрхийлжээ.
Тэрбээр “МИК бол арилжааны банкнууд хувь нийлүүлж байгуулсан хувийн өмчлөлт компани. Үйл ажиллагаанд нь Монголбанк хөндлөнгөөс оролцдоггүй.
Ипотекийн 20-30 жилийн хугацаатай зээл. Ийм урт хугацаатай зээл тодорхой хэмжээний эрсдэл дагуулж байдаг. Иймд МИК тухайн зээлийн багцыг үнэт цаасжуулдаг, урт хугацааны эрсдэлийн сан бүрдүүлдэг. Энэ хүрээндээ тодорхой хэмжээний шимтгэл авдаг. 6 хувийн хүүтэй болсноос хойш авдаг шимтгэл нь харьцангуй буурсан байгаа.
Шадар сайд ямар мэдээлэл хийснийг харж амжаагүй байна.
Одоогийн нөхцөл байдалд хамгийн оновчтой тогтолцоо нь энэ байна. Ипотекийн зээлийг иргэдэд илүү хүртээмжтэй болгох чиглэлд ажиллах хэрэгцээ байгаа л да.
2020 онд ипотекийн зээлийн хүү 6 хувь болж буурсан. Үүнээс 4-4.5 хувь нь арилжааны банкнуудын эх үүсвэрын зардал болдог. Үүн дээр нэмэгдээд үнэт цаасжуулах болон үйл ажиллагааны зардал нэмэгдээд, эрсдэлийн санд нь ойролцоогоор 0.6 хувийн шимтгэл ноогдож байгаа болов уу” гэлээ.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
hehe bas hudalduulchij ene site haha
Зөв шүү дээ.