СУРВАЛЖИЛГА: “Дүнжингарав” худалдааны төв түрээсээ 500-700 мянган төгрөгөөр нэмжээ
Улаанбаатар хотын томоохон худалдааны төвүүдийн нэг болох “Дүнжингарав” лангууны түрээсээ хоёроос гурав дахин нэмсэн гэх мэдээлэл бидэнд ирсэн юм. Үүний дагуу “Дүнжингарав” худалдааны төв дээр очиж нөхцөл байдалтай танилцан түрээслэгчид болон захиргааны албаны хүмүүстэй уулзаж ярилцлаа.

“Дүнжингарав” худалдааны төвийн нэг лангууны хэмжээ 2x3 байдаг аж. Иргэд хамгийн багадаа 3-4 павилион түрээслэдэг. Зөвхөн нэг лангууны үнэ нь 495 мянган төгрөг байдаг байна. Уг үнийн дүнг сар бүр 3-4 үржүүлж түрээс өгдөг гэсэн үг юм.
-495 МЯНГАН ТӨГРӨГ БАЙСАН ТҮРЭЭСИЙГ 995 МЯНГАН ТӨГРӨГ БОЛГОСОН-

Түрээслэгчид: “Гэрээний хугацаа дуусах болоогүй байхад гэрээгээ зөрчин 495 мянган төгрөг байсан түрээсийг 995 мянган төгрөг болгосон, хананд байрлах лангууны түрээсийг бүр 1 сая 200 мянган төгрөг болгож нэмж байгаа талаар өнөө өглөө /2019.09.17/ гэнэт мэдэгдлээ. Түрээс нэмэх талаар урьдчилан мэдэгдэлгүй ийм шийдвэр гаргаж байгаа нь биднийг хохироосон зүйл боллоо гэж үзэж байна. Мэдэгдэх хуудсанд байгаа он сарыг харвал наймдугаар сарын 25-нд гэж байгаа боловч бидэнд өнөө өглөө л тараасан. Уг шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй бол есдүгээр сарын 25-ны дотор өргөдөл бичиж өгөх ёстой гэсэн байна. Ганцхан долоо хоногийн хугацаанд шийдвэр гаргах боломжгүй. Хоёр өдөр амраад ороод ирэхэд ийм мэдэгдэх хуудас угтаж байгаа нь үнэхээр харамсалтай. Бид амьдралын төлөө яваа хүмүүс. Зээл аваад, өр төлбөрт орж байж наймаа хийж байгаа хүмүүс шүү дээ. Ойрын өдрүүдэд үйлчлүүлэгч бага, эл хуль байна” гэлээ.

-ЛАНГУУГАА ЧӨЛӨӨЛӨӨД ГАР, ТА НАРЫН ДАРААГИЙН ХҮМҮҮС ЭЭЛЖЭЭ ХҮЛЭЭГЭЭД БАЙЖ БАЙНА-
Зарим түрээслэгчид мэдээлэл өгөхөөс эрс татгалзсаны учрыг асуухад: 2017 онд павилон болгоны түрээсийг 350 мянган төгрөг байсныг 495 мянга болгон нэмсэн бөгөөд үүнийг эсэргүүцэн хэвлэл мэдээллийн байгууллагад хандсан, яриа өгсөн хүмүүсийг “Лангуугаа чөлөөлөөд гар, та нарын дараагийн хүмүүс ээлжээ хүлээгээд байж байна” гэж сүрдүүлж байсан аж. Ийм учраас өөрийнхөө нэрийг ил тод гаргаад яриа өгөх “зоригтой хүн байхгүй” гэцгээж байв.
-ЗАХИРЛЫН АЖЛЫН АЛБАНААС МЭДЭЭЛЭЛ ӨГСӨНГҮЙ-

Түрээслэгчдийн байр суурийг сонссоны дараа ямар учраас түрээсээ хоёр дахин нэмсэн, түрээслэгчдэд мэдэгдэлгүй ийм шийдвэр яагаад гаргах болсон тухай асуухаар “Захирлын ажлын алба”-аар орсон боловч “Энэ асуудлаар ямар ч мэдэгдэл өгөхгүй” гэсэн хариу өглөө.
Тус худалдааны төвийн эрхэмлэх зарчмын эн тэргүүнд “түрээслэгчдийнхээ эрх ашгийг нэн тэргүүнд тавьж, хамгаалах” хэмээн тусгажээ. “Дүнжингарав” худалдааны төв зарчмынхаа дагуу үйл ажиллагаагаа явуулж байна уу? наймдугаар сарын 25-нд тараагдах ёстой байсан мэдэгдэх хуудсыг есдүгээр сарын 17-нд түрээслэгчдэд өгсөн нь санаатай эсэх нь эргэлзээтэй асуудал.
Эх сурвалжийн хэлж буйгаар дараах хоёр шалтгааны улмаас түрээсээ нэмсэн гэх. Үүнд:
- Нэгдүгээрт, дотор нь лангуу зардаг хүмүүс бий. Тэдгээр хүмүүс нь үнийг хөөрөгдүүлээд нэмээд байгаа
- Хоёрдугаарт, Валютын ханш хоёр дахин өссөн болон газрын төлбөр дөрөв дахин өсчихөөд байгаа
Өнөөдөр буюу /2019.09.18/ өдөр 09 цаг 30 минутад “Дүнжингарав” худалдааны төвийн түрээслэгчид зам хааж, жагсаал зохион байгуулах юм.
Д.ЦЭРЭНЧИМЭГ
ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Г.БЭЛГҮТЭЙ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Amoxicillin Eg [url=http://cialibuy.com]canadian pharmacy cialis 20mg[/url] Cephalexin Use Brand Cialis Usa
Discount Sale Secure Progesterone With Free Shipping Jacksonville [url=http://cialibuy.com]order cialis online[/url] Lower Right Side Abdom