Иргэний мэдээллийг алдсан ажилтанд 5-10 жилийн хорих ял онооно

Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас мэдээлэл хийлээ.
ТӨРД БАЙГАА МЭДЭЭЛЛИЙГ ИРГЭНЭЭС ШААРДАХГҮЙ

Энэ үеэр Боловсрол, шинжлэх ухааны сайд, Цахим хөгжил харилцаа холбооны сайдын үүрэг хариуцагч Л.Энх-Амгалан "Өнөөдөр E-Mongolia платформ дээр "Мэдэгдэл хүргэх систем" гэх шинэ үйлчилгээ нээгдэж байна. Иргэн бүрийн мэдээлэл төрд хадгалагддаг. Гэсэн ч төр өөртөө байгаа мэдээллүүдийг иргэдээс шаарддаг. Цаашдаа төр өөрт байгаа мэдээллийг иргэдээс шаардахгүй болж байна. Хоёрдугаарт, иргэдийн мэдээллийг төр болон ямар нэгэн байгууллага өөрийнх нь зөвшөөрөлгүй ашиглаж, хүний эрх зөрчигддөг. Улмаар цахим гэмт хэргүүд гарах үндэс болдог. Тэгэхээр өнөөдрөөс шинээр нэвтрүүлж буй "Мэдэгдэл хүргэх систем"-ийн тусламжтайгаар төр өөрт байгаа мэдээллийг ашигласан тохиолдолд тухайн иргэнд мэдэгддэг, иргэнээс нь зөвшөөрөл авдаг тогтолцоо руу шилжиж байна. Энэ бол хүний эрхийн хүрээнд гарч буй маш том дэвшил юм" хэмээв.
ТӨР БОЛОН БАЙГУУЛЛАГУУД ИРГЭНИЙ МЭДЭЭЛЛИЙГ АШИГЛАХДАА ЗӨВШӨӨРӨЛ АВДАГ БОЛЛОО

Мөн энэ үеэр Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Болор-Эрдэнэ "Бид "Мэдэгдэл хүргэх систем"-ийг хэд, хэдэн форматаар явуулахаар төлөвлөж байна. Иргэн та:
- Push natification
- Зурвас /SMS/ гэх 3 төрлийн нэгийг сонгож, таны ямар мэдээллийг хэн харж, ашигласныг шууд харах боломжтой. Эхний ээлжинд Push natification буюу мэдэгдлээр мэдээллийг тань хэн ашигласныг харж болно.
Одоогийн байдлаар E-Mongolia апплейкшныг 1 сая иргэн татаж авсан байна. Тэгэхээр нэг сая иргэн өөрийнх нь ямар мэдээллийг хэн харсан бэ гэдгийг шууд харах боломжтой болж байна гэсэн үг. Та бүхэн E-Mongolia апплейкшнаа шинэчлэн татаж, "Мэдэгдэл хүргэх систем"-ийг ашиглах боломжтой болно. Дэлгэрүүлбэл, таны мэдээллийг ямар байгууллагын ямар хүн, хэзээ харж, ашигласныг харуулсан мэдэгдэл ирнэ гэсэн үг. Энэ мэдэгдлийн дагуу тухайн мэдээллийг эзэмшигч байгууллагууд руу гомдол гаргах эрхтэй.
Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуульд ялын бодлогыг чангатгаж оруулж өгсөн. Тухайлбал, мэдээлэл алдсан ажилтанд 5-10 жилийн хорих ял оноох заалттай.
Үүний дараагаар бид үндэсний Email-ийн системийг нэвтрүүлэхээр ажиллаж байна" гэлээ.
ВИДЕО ҮЗЭХ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сая хүний мэдээлэл �##�дсан энэ дарга хүүхэндээ наад ялаа өг