Нийгмийн

ТОДРУУЛГА: Салхи ихтэй байгаа учир Халхгол суманд гарсан түймрийг унтраахад хүндрэлтэй байна

Дорнод аймгийн Халхгол сумын Сүмбэр багийн Ац холбоо гэдэг газар хээрийн түймэр гарч, Монгол Улсын хилийн 1180 дугаар тэмдэгтийн чиглэлээр БНХАУ-ын нутаг руу тархсан талаар ОБЕГ-аас өнөө өглөө мэдээлсэн. Өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 18-ны өдрийн 16:16 цагийн орчим гарсан уг түймэр одоог хүртэл унтраагүй байгаа ажээ. Бид түймрийг унтраахад ямар хүндрэл бэрхшээлүүд тулгарч буйг Дорнод аймгийн Газрын орлогч, урьдчилсан сэргийлэх тасгийн дарга, хошууч Б.Цогтбаяраас тодрууллаа.

Тэрбээр "Түймэр гарч буй хэсэг Дархан цаазат газар тул ойр айл байхгүй. Аймгийн төвөөс 490, сумын төвөөс 130 километрийн зайтай. Одоогийн байдлаар түймрийг унтраахаар 25 машин, 160 гаруй хүн ажиллаж байна. Дэлгэрүүлбэл, аймгийн Онцгой байдлын газрын Халхгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 62 дугаар анги, Хилийн 0198 дугаар ангийн алба хаагчид, орон нутгийн иргэд гээд хээрийн түймрийг унтраахаар ажиллаж буй. Өчигдөр түймрийн дуудлага аваад шөнөжин ажилласан. Салхи ихтэй байгаа учраас түймрийг унтраахад хүндрэлтэй байна. Одоо ч хүчтэй салхитай байна. БНХАУ-ын талаас Хилийн 0198 дугаар ангийн алба хаагчидтай холбогдож, өөрийнхөө хил, бүс орчмыг хамгаалж буй" хэмээв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button